ШУУД: БНСУ-Д 8 ХОНОГ ЖАГСАЖ БАЙГАА Ч БИДНИЙГ ЗАСГИЙН ГАЗАР МЭДЭЭГҮЙ БАЙНА

БНСУ-д бүтэн жил эх орондоо ирж чадахгүй байгаа Монгол иргэд Элчингийн үүдэнд жагсаад найм хонож байна. Тэдний нөхцөл байдал маш хүнд байгаа. Учир нь БНСУ-д сүүлийн 20 жил байгаагүй хүйтэн жил тохиож байгаа юм. Мөн тэд халдвар хамгааллын дэглэм барьж жагсаж байгаа учраас өдөртөө хоол ундгүй хагас өлсгөлөнгийн байдалтай байгаа тухайгаа хэллээ.
Өдөр бүр БНСУ-д буй Элчин сайдын яамны үүдэнд 40-50 Монгол иргэн нутаг буцах шаардлага хүргүүлэн жагссаар байна. Чартер нислэг үйлдэж иргэдээ авахгүй байгаад эсэргүүцлээ илэрхийлж буй Монгол иргэдийн дунд 4-9 сартай таван жирэмсэн эмэгтэй байгаа юм байна. Тэд өнгөрөгч оны 7 сард тиз ээ захиалан, тусгаарлагдах төлбөрөө өгсөн ч өдгөө ирэх боломжгүй гацсан байдалтай байсаар байна. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг шууд дамжуулалтаас үзээрэй.
Одоогоор сэтгэгдэл алга байна
0 сэтгэгдэл