МИЧНЭЭС КОРОНАВИРУС ИЛЭРСЭН АНХНЫ ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЛЭЭ
urug.mnСэтгүүлч: Urug.mn
ДЭЛХИЙ 5 өдөр, 16 цаг өмнө

urug.mn

urug.mn image

АНУ-ын Калифорни мужийн Сан Диего хотын амьтны хүрээлэнгийн мичнээс коронавирус илэрлээ хэмээн хүрээлэнгийн захирал "Лиса Питерсон" мэдээллээ.

Нэг үүрэнд байдаг найман мичнээс шинж тэмдэг илэрсэн ба эдгээр мичнүүд халдварыг хүрээлэнгийн сургагч ажилтнаас авсан байж болзошгүй гэж үзэж байгаа юм.

Энэ явдал нь мичнээс коронавирус илэрсэн дэлхийн анхны тохиолдол болоод байгаа хэмээнКалифорни мужийн захирагч Гэвин Ньюсом өчигдөр хийсэн мэдэгдэл хийхдээ онцолсон ба одоогоор мичнүүдэд шаардлагатай эмчилгээг хийж байгаа. Тэдэнд ханиалгах шинж тэмдэг илэрсэн хэмээлээ.

Өмнө нь амьтны хүрээлэнгийн зэрлэг амьтдаасбар, арслан, муур, нохойзэргээс халдвар илэрч байсан тохиолдол байдаг. 

 

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна