КОСМО ТРEЙД ХХК- ИЙН ХАШАА ДАВЖ ДЭЭРЭМ ХИЙСЭН ГУРВАН ЗАЛУУГ ЭРЭН СУРВАЛЖИЛЖ БАЙНА


Хан-Уул дүүргийн гуравдугаар хороонд байрлах “ДЦС-3 баруун талын Космо трейд ХХК руу гурван залуу орж ирээд дээрэмдлээ” гэсэн мэдээллийг 01-р сарын 11-ний 00:29-д цагдаагийн тусгай утсанд ирүүлжээ.
Хэргийн газарт очиж шалгахад, тус компанид харуул ажилтай, эрэгтэй 51 настай Д.Б, эрэгтэй 58 настай М.Б нарыг үүрэг гүйцэтгэж байхад 20-30 орчим насны, 170-175 см орчим өндөртэй гурван залуу хашаа давж орж, харуулыг гутлынх нь үдээсээр гар хөлийг нь уяж, хохирогч М.Б-ыг зодож гэмтээсэн.Энэ үeэр биед нь байсан 7.000.000 орчим төгрөгийг хүч хэрэглэн, айлган сүрдүүлж дээрэмдсэн байна.
Эд мөрийн баримтаар 63 кадр зураг, 60 см урттай мод зэргийг авч тэмдэглэл ХУДЦХ-1 шалгаж байна.

Зочин - 2021-01-13
Мөнгөө алдсан хүний ойрын хүн бн 1.мөнгөтэйг мэдэж байсан 2.харуулд гарах үед нь авна гэсэн тооцоотой байсан 3.хохирогч өөрөө мөнгөтэй гэдэгээ хэн хэнд мэдэгдсэн гэдгээс л короно шиг хүрээг хумиад байцаах
66.181.161.102

Зочин - 2021-01-14
barigdsan geneshuu
66.181.171.42

Зочин - 2021-01-15
7,000,000 belneer biydee awj ywj bga hvn haruul hamgaalaltin ajil hiij baih?/??
103.10.22.23
3 сэтгэгдэл