2020 ОНД УЛСЫН ХЭМЖЭЭНД ГЭМТ ХЭРГИЙН ГАРАЛТ 26 ХУВИАР БУУРЧЭЭ
urug.mnСэтгүүлч: У.УРАНЦЭЦЭГ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ 5 өдөр, 11 цаг өмнө

urug.mn

Цагдаагийн байгууллага 2020 онд иргэн, аж ахуйн нэгжээс 550.254 дуудлага мэдээлэл хүлээн авч хуульд заасан журмын дагуу шалгаж шийдвэрлэсэн. Гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 260.357 гомдол, мэдээлэл хүлээн авч шалгасан нь өмнөх оны мөн үеийнхээс 1178 буюу 0.5 хувиар өсч, гэмт хэргийн шинжтэй 65.187 /25.0%/, зөрчлийн шинжтэй 192.053 /73.8%/ гомдол мэдээллийг шийдвэрлэсэн байна.

2020 онд 3117 гомдол, мэдээлэл буюу нийт хүлээн авсан гомдол, мэдээллийн 1.2 хувь нь шийдвэрлэгдээгүй байна. 

Цагдаагийн байгууллагын хэмжээнд нийт 23064, Улаанбаатар хотод 14633 /63.4.%/, орон нутагт 8420 /36.5%/, бусад газар /хилийн чанадад үйлдэгдсэн/ 11 /0.1%/ гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад:

-Улсын хэмжээнд нийт 8460 хэрэг буюу 26.8 хувиар,

-Нийслэлийн хэмжээнд 5628 хэрэг буюу 27.8 хувиар,

-Орон нутгийн хэмжээнд 2784 хэрэг буюу 24.8 хувиар,

-Бусад газар /хилийн чанадад/-т 48 хэрэг буюу 81.4 хувиар тус тус буурчээ.

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна