Ц.СҮРЭНЖАВ: ХЯТАДАД 640.000 НҮҮР АРХИВИЙН БАРИМТ ӨГСӨН НЬ НҮГЭЛ БӨГӨӨД ГЭМТ ХЭРЭГ
urug.mnСэтгүүлч: У.БОЛОРТУЯА
НИЙГЭМ 3 өдөр, 17 цаг өмнө

urug.mn

МУСГЗ, Хятад судлаач, сэтгүүлч, орчуулагч Ц.Сүрэнжав 25-р суваг телевизийн "Ам нээвэл" ярилцлагын нэвтрүүлэгт сэтгүүлч Г.Мөнхтуултай 2021-01-12-нд ярилцав. Тэрээр ярилцлагын үеэр "Хятад улс тэр нууц, нарийн ширийн юмаа хадгалдаг. Тэрэндээ бол оруулдаггүй. Дэлхий дээр хамгийн том намын сан Бээжинд байдаг. Тэнд нь намайг оруулахаар С.Удвал сайд гурван машин, жолоочтой гаргаж өгөөд явуулж байсан. Монголын түүхтэй холбогдолтой юмыг бичиж, элчин сайдын яаманд өг гэсэн юм. Одоо тэр бүгд Гадаад яамны архивт байх ёстой. Яг нарийн ширийн юм жишээлбэл, Чингис хааны иш хөрөг, Алтан гэрэгэ зэрэг түүхийн нандин юмнуудад биднийг байтугай өөрсдийн хүмүүсээ оруулдаггүй. Тусгай зөвшөөрлөөр ордог газар. Тэрнээс биш манайх шиг  хэдэн хүн нийлээд архивынхаа материалаа зүгээр өгчихдөг юм биш. Баримттай нотолгоотой эхнийх нь 20 боть гаргачхаад 3000 доллар гээд байж байна. Тэрийг бол ямар нэгэн байдлаар зөвтгөх юм уу, өөрсдийгөө өмөөрөх  юм байж болохгүй. Дэлхий дээр ганцхан хувь байгаа Манжийн үеийн тэр юмыг чинь хүнд зүгээр өгчхөөд тэгээд сүүлд нь өөрийгөө өмөөрөөд сууж байж болдог юм уу? 

Дэлхий дээр ганцхан ширхэг байгаа 640.000 нүүр материалыг хүнд өгнө гэдэг  үндсэндээ маш том нүгэл бөгөөд гэмт хэрэг мөн.

Ийм юм хийвэл тийм арга хэмжээ авна гэсэн Эрүүгийн хууль, Иргэний хуулиуд байхгүй. Хуулийн цоорхойг ашигласан ийм байдалтай хэн ч хэзээ ч Монгол хүн эвлэрч чадахгүй гэв. 

Соёлын сайд С.Чулуун нь ШУА-ын түүх, археологийн хүрээлэнгийн захирал байхдаа Архивын Ерөнхий газартай хамтарч, Хятад улстай гэрээ байгуулан 640.000 нүүр Манжийн үеийн архивын баримт материалыг буюу М1 сан хөмрөгийг тэр чигт нь өгсөн юм. Энэ талаар эрэн сурвалжилсан хоёр цуврал нэвтрүүлгийг эндээс үзнэ үү. 

ТҮҮХЭЭ ХУДАЛДСАН ТҮҮХЧИД 1-Р АНГИ

https://www.youtube.com/watch?v=8gtTAkR-fo4

ТҮҮХЭЭ ХУДАЛДСАН ТҮҮХЧИД 2-Р АНГИ

https://www.youtube.com/watch?v=xspkrkOkto8&t=294s

 

 

 

 

9 сэтгэгдэл


comment image

Зочин - 2021-01-14

Ганц Чулуун биш Өлзийбаатар, тэр сайд байсан Ц.Нямдорж гээд нилээд хэдэн хүнтэй холбогдох асуудал байхдаа яригдаад удалаа яадаг юм болдоо

202.126.88.215


comment image

ЗочинJigjid Ulziit. - 2021-01-14

Tyyhee hudalddag tyyhchiig yamar tyyhch geh ve? Xuuliin zaalt baidaggyi yum bol zygeer l staazalj orhi. Yhel ch hyngydyh yltai ajil hiisen hyniig said bolgoj baidag Hyrelsyh said hydyy tolgoitoi baij taaraa.

202.9.40.166


comment image

Зочин - 2021-01-14

Өрөг мөнгө авчих гээд үзээд байна уу ?

66.181.161.60


comment image

Зочинард - 2021-01-14

Төв архиваас 2 хуудас лавлагаа авсан 20000 төг. Хужаадүнэгүй өгдөг . Чулуунаас зөрөө мөнгийг гаргуулж шоронд нь явуул

139.5.217.69


comment image

Зочин - 2021-01-14

Ерөнхийлөгчийн хүн гэсэн шд тэгээд их дархан байгаа биз. Гэхдээ юм өөрчлөгдөнө хэрэг хуучирдаггүй

202.126.90.140


comment image

Зочин - 2021-01-15

Chuluun said ardiin namiin tuuhiig bichsen bolphoor said boloh yostoi ch tuuhiin barimtuudiig ugsun n hezeech uuchilj bolomgui

64.119.27.144


comment image

боогийЗочин - 2021-01-16

Зөвшөөрөл өгсөн Ц. Нямдорж зарсан Чулуун,Өлзийбаатар өөр холбогдсон бүх урвагчдыг шонд дүүжилж шоронд хатаах хэрэгтэй!

202.126.90.121


comment image

Зочин - 2021-01-17

Хэзхээ нэг цагт шүүгдэж л таарна.Үр хүүхэддэд нь ч гэсэн Монголын сүлд хийморь дээшаа

202.55.188.97


comment image

Зочин - 2021-01-17

Энд хүнд яагаад Ерөнхий сайд нар хариуцлага тооцохгүй бгаа хачин юм. Эсвэл түүх соёлын өв баримт материалаа яасан ч яадын гэж бгаа юм бол уу?

192.82.70.133