БОЛЗОЛ ХАНГАСАН СУВИЛАГЧ МЭРГЭЖЛЭЭР СУРАЛЦДАГ ОЮУТНУУД ТЭТГЭЛЭГ АВНА
urug.mnСэтгүүлч: Urug.mn
НИЙГЭМ 2 өдөр, 16 цаг өмнө

urug.mn

urug.mn image

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн мэдээлэл хийжоюутны сургалтын төлбөртэй холбоотой шийдвэр гаргалаа.

2020-2021 оны хичээлийн жилд тэргүүлэх чиглэлийн мэргэжлээс бусад мэргэжлээр 2.8-аас дээш голч дүнтэй төрийн өмчийн их дээд сургуульд суралцдаг, өмнө нь хүсэлт гаргасан5,000 гаруй оюутан болон дээрх шаардлагыг хангасан хувийн өмчийн их дээд, сургуулийн оюутнууд шинээр хүсэлт гаргаснаар Боловсролын зээлийн сангийн буцалтгүй тусламжид хамруулах шийдвэрийг Засгийн газраас гаргасан. 

 БШУ-ны сайд Л.Цэдэвсүрэн: 2021-2021оны хичээлийн жилд манай улсын хэмжээнд 88 их, дээд сургууль, коллеж үйл ажиллагаа явуулж, үүнд 147 мянган оюутан суралцаж байна. 

Хичээл сургалт 2020 оны есдүгээр сарын 1-нээс эхэлсэн боловч бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор 2020 оны арваннэгдүгээр сарын дундаас бүх шатны сургалтын үйл ажиллаа теле болон цахим хэлбэр рүү шилжсэн. Үүнтэй уялдуулан сургалтын агуулга, хөтөлбөрийн олон хэлбэрээр хүргэх, хичээлийг нь таслахгүй, хоцрогдол гаргахгүй байхад анхаар байгаа. 

Боловсролын зээлийн сангаас дотоодын их, дээд сургуульд суралцаж байгаа оюутнуудад сургалтын төлбөрийн зээл буюу буцалтгүй тусламж үзүүдэг. Буцалтгүй тусламжийг хөгжлийн бэрхшээлтэй, бүтэн өнчин, эсвэл аав ээж нь бүтэн өнчин бол тухай гэр бүлийн суралцагчид, цаатан өрхийн суралцагч эсвэл гурван хүүхэд нь зэрэг бакалаврт суралдаг бол төрөөс нь нэг хүүхдэд нь дэмжлэг үзүүлдэг. Монгол Улсад эрэлт хэрэгцээтэй мэргэжлээр суралцаж байгаа болон тухайн сургуулийн сүүлийн дөрвөн жилийн төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн байдлыг харгалзан үзээд жил бүр тогтоодог хяналтын тоогоо баталсан. 

Үүн дээр үндэслээд Засгийн газраас 2020 оны дөрөвдүгээр сард эрэлт ихтэй 36 мэргэжлийн баталсан. Энэ дагуу 2020 оноос төрөөс өгч байгаа зээлийг эрэлт ихтэй мэргэжлээр суралцаж буй оюутнуудад олгох бодлого баримталж байгаа. 

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар цар тахлын энэ үед тэргүүлэх чиглэлийн бус мэргэжлээр суралцаж байгаа ч 2.8 буюу түүнээс дээш голчтой, Боловсролын зээлийн санд хүсэлт гаргасан 5,000 гаруй оюутанд сургалтын төлбөрийн зээл олгохоор боллоо. 

Хоёрдугаарт, сувилагч мэргэжлээр суралцаж байгаа оюутнуудад мөн дэмжлэг үзүүлэх шийдвэрийг Засгийн газраас гаргалаа. Өмнө нь зөвхөн төрийн өмчийн сургуулиудын сувилагч мэргэжллээр суралцаж буй оюутнуудад энэхүү буцалтгүй тусламжийг өгдөг байсныг сувилагч мэргэжилтэн бэлтгэдэг нийт 11 сургуульд суралцаж буй2.8 болон түүнээс дээш голч дүнтэй, элсэлтийн ерөнхий шалгалтын зохих оноо, болзлыг хангасан хүүхдүүдэд уг тэтгэлгийг олгохоор шийдвэрлэлээ" хэмээлээ.

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна