ШУУРХАЙ: БЗД-ИЙН 17-Р ХОРООНД ХОЁР ӨДӨР ХӨЛ ХОРИО ТОГТООХ БОЛЛОО

НИЙГЭМ 2 өдөр, 10 цаг өмнө

Баянзүрх дүүргийн Онцгой комиссын шуурхай штабын дарга Г.Жаргалсайхан дөнгөж сая мэдээлэл хийлээ. Тэрээр, "Эрүүл мэндийн яамны зөвлөмжийн дагуу БЗД-ийн онцгой комисс хуралдаж, БЗД-ийн 17-р хороог хэсэгчлэн хааж, иргэдийг коронавирусийн шинжилгээнд хамруулах боллоо. Ингээд 2021 оны 1-р сарын 14-өөс 2021 оны 1-р сарын 16-ны өдрийн 23:00 цаг хүртэл хэсэгчлэн хөл хорио тогтоож, дөрвөн тогтмол цэг болон явуулын цэгээр коронавирусийн шинжилгээ авна. Энэ хороонд худаг, шахмал түлш, хүнсний худалдаа үйлчилгээ хэвийн ажиллана" гэв.
Одоогоор сэтгэгдэл алга байна
0 сэтгэгдэл