АНГЛИ ХЭЛНИЙ ДУУДЛАГАА САЙЖРУУЛАХАД ТУСЛАХ ГУРВАН АППЛИКЭЙШН
urug.mnСэтгүүлч: Д.ГАНЗОРИГ
МЭДЛЭГ ХӨТӨЛБӨР 9 сар, 2 долоо хоног өмнө

urug.mn

urug.mn image

Орчин үед интернэт ашиглан гадаад хэлний мэдлэгээ тэлэх өргөн боломж нээгдсэн. Тэгвэл танд англи хэлээ сайжруулахад туслах гар утасны зарим аппликэйшнийг танилцуулж байна.

 

Application1:  Та Play Store- дээрээ “Pronunciation checker” гэж бичээд хайхад доорх icon зурагтайгаар гарч ирэх ба татаж аваад утсандаа суулгахад л болно. Аппликэйшныг  ЭНД дарж татаж авна уу. Тухайн аппликэйшнийг ашиглахдаа:

Та тухайн үгээ эсвэл өгүүлбэрээ “Tap and enter some text”  гэсэн хэсэгт бичиж оруулаад Американ болон Бритиш дуудлага хоёроос сонгоод “Listen” гэсэн хэсэг дээр дарж сонсох боломжтой. Хамгийн авууштай зүйл нь та өөрөө тухайн үгээ зөв дуудаж байгаа эсэхээ шалгах боломжтой. “Test” гэсэн хэсэг  дээр дараад  “Tap and enter some text”хэсэг дээр үг эсвэл өгүүлбэрээ бичээд “Speak” гэсэн бичиг дээр дарж бичсэнээ уншина. Таныг зөв эсвэл буруу дуудсаныг энэ аппликэйшн  доор нь харуулах болно.

Мөн  “Test” хэсэг дээр дараад /Hard-хэцүү/ болон  /Easy-Амархан/ гэсэн сонголтоос сонгон гарч ирсэн үгийг  “Speak” дарж уншин дуудлагаа шалгахаас гадна  “Listen” дээр дарж зөв дуудлагыг нь сонсох боломжтой.

Application2: Та Play Store- дээрээ “Sounds pronunciation app Free” гэж бичээд хайхад доорх icon зурагтайгаар гарч ирэх ба татаж аваад утсандаа суулгахад л болно. Аппликэйшныг ЭНД арж татаж авна уу.

Энэ аппликэйшн нь  авиа зүйн тэмдэглэгээ суран дуудлагаа сайжруулах маш сонирхолтой бөгөөд хэрэглэхэд маш амархан арга юм. Авиа зүйн тэмдэглэгээ болгон дээр дарахад дуудлага нь дуугарна. Энэ үед авиа зүйн тэмдэглэгээгээр бичсэн үг гарч ирэх ба тухайн үгийг латин үсгээр бичнэ. Үүний дараа зөв эсвэл буруу бичсэн гэсэн тэмдэгт гарч ирнэ. Тухайн үгнийхээ дуудлагыг нь хүртэл сонсож болно. Эсрэгээр нь латин үсгээр бичсэн үгийг авиа зүйн тэмдэгт рүү хувиргана. Зөв эсвэл буруу бичсэн гэсэн тэмдэгт гарч ирэх ба дуудлагыг нь мөн сонсож болно.

 

Application 3: Та Play Store- дээрээ “English Pronunciation testing” гэж бичээд хайхад доорх icon зурагтайгаар гарч ирнэ. Аппликэйшныг ЭНД арж татаж авна уу.
Хэрэглэхэд хялбар энэ аппликэйшн нь 3 түвшинтэй. Та түвшнээ сонгоод нэг түвшин дэх 10 өгүүлбэр болон хэлц үгүүдийг эхнээс нь микрофоны зурган дээр даран хэлж эхлэх бөгөөд таныг зөв дуудсан үгүйг оноогоор харуулна.

Буруу дуудсан тохиолдолд тухайн дуудлага нь ямар үгтэй төстэй дуудагдсан үгийг харуулдаг. Та чихэвчний зурган дээр даран тухайн өгүүлбэр болон үгийн дуудлагыг ч мөн сонсож болно.

10 өгүүлбэр болон хэлц үгүүдээ хэлж дууссаны дараа таны нийт оноо харагдах ба та тэр түвшин дээрээ ахин эхлүүлэх боломжтой. Өмнөх гарсан үгүүд дахин давтагдаж харагдахгүй. 

Эх сурвалж: english-maestro.mn

 

 

 

 

 

 

 

 

 

1 сэтгэгдэл


comment image

Зочин ulziiurshih - 2020-01-19

Angli hel surmaar bna mash ih husej bna nadad taalagdlaaa

66.181.165.106