ХУВИЙН ХЭВШЛИЙН МЕНЕЖМЕНТ УОК-ООС ИЛҮҮ БАЙГААГ БАТЛАХ БАРИМТУУД
urug.mnСэтгүүлч:
НИЙГЭМ 1 өдөр, 22 цаг өмнө

urug.mn

urug.mn image

Төрийн үйлчилгээ иргэдэд хамгийн түргэн шуурхай, хүндрэл чирэгдэл учруулахгүй байх ёстой. Гэвч энэ нь бодитоор төдийлөн хэрэгжиж чадахгүй байна. Тухайлбал, Архангай аймгаас эмнэлгийн тусламж авахаар Улаанбаатар хотод ирсэн иргэн 22-ын товчоон дээр гацаж, өвлийн хүйтэнд машиндаа хонож, улмаар амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Монгол Улсын иргэний амь нас цаг минутаар хэмжигдэж байхад төрийн байгууллагууд “хахир хатуу” хандсан нь иргэддээ “ээлгүй” шийдвэр, зохион байгуулалтыг харуулсан. Мөн Улаанбаатар хотоос орон нутаг руу зорчих иргэдээс ковидын шинжилгээ авахдаа бөөгнөрөл үүсгэж, олон цагаар гадаа дугаарлуулан зогсоосноос дүгнэхэд төрийн үйлчилгээнд “муу” дүн тавихаар байлаа. 

Тэгвэл хувийн хэвшлийнхэн энэ амаргүй цаг үед халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн чанд баримталж, иргэдэд таатай, аюулгүй үйлчилгээ үзүүлж байгааг  доорх жишээнүүд харуулж байна.

1. Иргэд “Интермэд” эмнэлэгт түргэвчилсэн шинжилгээ өгөхдөө машинаасаа бууж, эмнэлгийн орчинд орж, хүмүүстэй харилцаа үүсгэлгүйгээр түргэн шуурхай, аюулгүй байдлаар үйлчилгээ авч байна.

2. Маникурын үйлчилгээг тусгаарлах шилэн хаалтны цаанаас үзүүлж байна.

3. Онлайн такси үйлчилгээний “UB cab” компани жолооч, зорчигч хоёрыг тусгаарласан зориулалтын тусгаарлалт хийж, төлбөр тооцоогоо бэлэн мөнгөөр бус цахим технологи ашиглан төлөх шийдлийг үйлчилгээндээ нэвтрүүлсэн байна.

4. Машин угаалгын газрууд ч машинаасаа буухгүйгээр үйлчилгээ авах зохион байгуулалт хийжээ. 

Зарим хувийн хэвшлийнхэн иргэдэд үйлчилгээ үзүүлэхдээ цаг үе, нөхцөл байдалдаа тохируулан оновчтой зохион байгуулалт хийж байгаа дээрх жишээнүүдээс харахад цаашид бизнесийн байгууллагуудаа тэг зогсолтод оруулалгүйгээр эдийн засгаа хамгаалах нь чухал болоод байна.

2 сэтгэгдэл


comment image

Зочин - 2021-01-14

Vnen shvv

122.201.31.233


comment image

Зочин - 2021-01-14

Gol siahn neesen yumuu manikur??

202.9.40.104