Ч.БАТТУЛГА: МОНГОЛ ХЭЛНИЙ ТУХАЙ ХУУЛИНД ЗАСАЖ, САЙЖРУУЛАХ ЗҮЙЛ БИЙ
urug.mnСэтгүүлч: Б.БОЛОРЧИМЭГ
НИЙГЭМ 1 өдөр, 20 цаг өмнө

urug.mn

Өрөг хэлэлцүүлэг энэ удаа“Монгол хэлний хуулийн хэрэгжилт, зөв бичих дүрэм”сэдвээр мэргэжлийн хүмүүсийн дунд хэлэлцүүлэг өрнүүллээ.

Иргэдийн дунд зарим үгүүдийн бичиглэл өөрчлөгдсөнтэй холбоотойгоор Монгол хэлний зөв бичих дүрэм өөрчлөгдөөд байна, эрдэмтэд монгол хэлний дүрмээр тоглолоо гэсэн шүүмжлэлүүд гарч байна. Тэгэхээр Монгол хэлний зөв бичих дүрэм өөрчлөгдсөн үү? Асуултын хариултыг хэлэлцүүлгээс үзээрэй.

Зочин:

  1. Ч.Баттулга

Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн гишүүн

  1. Э.Пүрэвжав

ШУА-ийн  Хэл зохиолын хүрээлэнгийн хэл шинжлэлийн  салбарын эрхлэгч

  1. МУИС-ийн ШУ-ын сургуулийн захирал Д.Заяабаатар
  2. Р.Энхбат

“Мон судар” ХХК-ийн захирал

Онцлох эшлэлээс хүргэж байна

Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн гишүүн Ч.Баттулга:

  • 1990 онд нийгмийн тогтолцоо өөрчлөгдсөнөөс хойш л Монгол улсын төр засаг хэлний талаар бодлого гаргаж эхэлсэн. Жишээлбэл 1990 оны үед Монгол бичигт шилжинэ гэж байснаа удалгүй шилжихээ болилоо гэх мэт. 2003 онд анх Монгол улсын Төрийн хэлний хууль гэж батлагдсан байдаг. Тэр хууль хэрэгжиж явсаар 2015 онд Монгол хэлний тухай хууль болон шинэчлэгдэж батлагдсан.
  • Хэлний бодлогын Үндэсний зөвлөл шинэ хууль батлагдсаны дараа  анхны хурлаараа хэл шинжлэлийн эрдэмтдийн боловсруулсан “Монгол хэлний журамласан толь” баталсан. Энэ журамласан толь хүчин төгөлдөр явж байна.

 

  • Иргэдийн дунд бичиг үсэг байнга өөрчлөгдөж байна гэсэн яриа гардаг нь 1990 оноос хойш 2003 он хүртэл төрөөс хэлний талаар тодорхой бодлого баримтлаагүйтэй ч холбоотой юм.  Энэ хугацаанд иргэд өөр өөрийнхөөрөө бичиж, миний бичсэн зөв гэх итгэл үнэмшилтэй болсон. Журамлаад ирэхээр ямар ч хүн өөрийнх нь бичсэнээс өөр болохоор яагаад гэсэн хандлага гарна.Зөв бичих дүрэм огт өөрчлөгдөөгүй. Цөөн тооны үгийн бичлэгийг тодотгож журамласан.
  • 2015 оны хуулиас өмнө 2003 онд батлагдсан Төрийн хэлний тухай хуулиар  төрийн хэлний зөвлөл нь БСШУЯ-нд харьяалагддаг бүтцийн байгууллага байсан. БСШУ-ы сайд нь өөрөө Төрийн хэлний зөвлөлийн дарга болдог хуультай байсан. Тухайн үеийн Боловсролын сайд 2011 онд 700 үгийг журамлаж эхэлснээр маргаан эхэлсэн.
  • Үг журамлана гэдэг нь нийт иргэдийн дунд эргэлзээтэй байгаа үгүүдийг тодруулж, шийдэж өгч байгаа гэсэн үг.Гэхдээ тэгж журамлахдаа арга зүйн алдаа гарсан гэдэгтэй бүгд санал нэг байгаа.  
  • Дүрэм журам гэдэг бол бүх нийтээрээ дагаж мөрдөхийн тулд гаргадаг зүйл. Зүйрлэж хэлбэл замын хөдөлгөөний дүрэм мөрдөхтэй адил. Дүрэм  бүх хүнд таалагддаггүй. Цаанаа тогтолцоо, систем, дүрэм журамтай байгаа. Нэгэнт л 2018 онд Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөр батлагдсан журам байгаа бол энэ журмыг мөрдөх нь иргэн бүрийн үүрэг.

 

  • Одоо нэгэнт журамлагдсан үгүүд дээр маргаан үүсгэх биш харин гадаад үгийг толь бичигт яаж журамлах вэ гэдэг асуудлыг ярих ёстой. Гадаад үгийн бичлэгийг журамлана гэдэг маш чухал асуудал.
  •  Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн хийсэн чухал ажлуудын нэг нь 2018 онд гаргасан “Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь” мөн. Гэхдээ Хэлний бодлогын үндэсний зөвлөл зөвхөн толь бичиг хийдэггүй. Монгол хэлний тухай хууль, нутгийн аялгуу, монгол бичиг зэрэг олон ажлыг анхаарч ажилладаг.  
  • Одоо монгол хэлний нэгдсэн бодлогыг монгол  хэлний тухай хуулиар хангана. Гэхдээ энэ хуулинд тодорхой болгох, засаж сайжруулах зүйлүүд байгаа.Хэл зохиолын хүрээлэнгийн нэрийг буруу бичсэн үү, засах зүйл байгаа.
  • Үндэсний зөвлөлийн бодлогод хуулиар баталсан олон ажил байгаа. Бусад байгууллагатайгаа хамтарч ажиллах ёстой. Иргэд харин алдаа шалгагч,  толь бичиг хэрэглэж сурахыг уриалж байна.

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна