ГАДААДАД ГАЦСАН МОНГОЛЧУУД: КАРГО ОНГОЦООР АВТОБУС ДҮҮРЭН ХҮН ДАХИН НУУЦААР ИРЛЭЭ
urug.mnСэтгүүлч:
НИЙГЭМ 1 өдөр, 18 цаг өмнө

urug.mn

urug.mn image

Гадаадад гацсан Монголчууд: Өнөөдөр буюу 2021 оны 1-р сарын 14-ний өдрийн 13 цагийн орчимд БНСУ-аас карго онгоцоор хүмүүс тээвэрлэн авчирч, Улаанбаатар хот дахь Американ дэнж хотхоны зүүн урд талд байрлах Тэмүүжин зочид буудалд тусгаарлалаа. Тэмүүжин зочид буудалд ирсэн 30 орчим иргэдийн дийлэнх нь залуу хүмүүс. Тэдний дунд БНСУ дахь ЭСЯ-ны үүдэнд жагсаж буй иргэдээс нэг нь ч багтаагүй байна. 5000 орчим иргэн хүний нутагт мөнгөгүй, орон орон байргүй хүнд нөхцөлд ядарч туйлдаж байхад УОК, Засгийн газар ачаа тээврийн онгоцоор суулт хийж буй иргэдээс нэгийг нь ч авчралгүй харин ямар шугамаар хэрхэн бүртгүүлсэн нь тодорхойгүй иргэдийг нууцаар авчирсаар байна.

Дараах бичлэгээс үзнэ үү. https://www.facebook.com/OdbayarDemos/videos/796329407761981 

Солонгос дахь Монгол улсын ЭСЯ-ны гадаа эх орондоо ирэх хүсэлтэй 4700 иргэний төлөөлөл 11 дэх өдрөө суулт зохион байгуулж байгаа бөгөөд тэдгээр иргэдийн дунд төрөх дөхсөн жирэмсэн, өндөр настай, орон байрны асуудалтай зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай хүмүүс  олон байгаа юм. Тэдний зүгээс  маргааш буюу 1-р сарын 15-ны өдрийн тусгай үүргийн зорчигч тээврийн нислэгээр 200 хүнийг авч явах, сар бүр 2-3 нислэгийг тогтмол зохион байгуулахыг Монгол Улсын Засгийн газар, УОК-аас шаардаж байгаа юм. Солонгост гацсан эдгээр иргэд 2020 оны 11-р сарын хуваарьт нислэгээр эх орондоо ирэхээр төлбөр тооцоогоо хийсэн байсан ч Монгол Улс бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, тусгай үүргийн онгоцыг хүлээн авах шийдвэрээ цуцалсан юм.

Манай сайт суулт хийж буй иргэдтэй холбогдон нөхцөл байдлын талаар мэдээллийг хүргэсээр байх болно.

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна