ИНДОНЕЗОД ГАЗАР ХӨДЛӨЛТ БОЛЖ, ОЛОН ХҮНИЙ АМЬ ЭРСТЛЭЭ
urug.mnСэтгүүлч: Urug.mn
ДЭЛХИЙ 1 сар, 2 долоо хоног өмнө

urug.mn

urug.mn image

Индонезийн Мамажу хотын Сулвеси аралд баасан гарагт 6.2 баллын хүчтэй газар хөдлөлт боллоо.

Газар хөдлөлтийн үеэр олон зуун хүн шархдаж 30гаруй хүн амь үрэгдлээ.Олон барилга байгууламж нурсны дотор хоёр том зочид буудал, засаг даргын тамгын газар, томоохон худалдааны төв, митра манакарра гэх эмнэлэг нурж дотор нь байсан зургаан өвчтөн гэр бүлийн хамт дарагдсан байна.

Эрлийн багийнхан эмнэлгийн нурангаас хүмүүсийг гаргаж авахаар ажиллаж байна.

Индонез улс газар хөдлөлтийн магадлал өндөр хэсэгт оршдог учраас цунами болон газар хөдлөлтийн аюулд их өртдөг улс юм. 2004 онд Индонезийн Суматра арлын ойролцоо газар хөдлөлт болж 120. 000 гаруй хүн амь насаа алдаж байжээ.

Эх сурвалж: BBC

1 сэтгэгдэл


comment image

З - 2021-01-16

Зөв бичээч малнуудаа

202.55.188.105