ИРАН УЛСЫН ХАТУУ ХУУЛИЙН ЗОЛИОС БОЛСОН ИНСТАГРАМ ОД
urug.mnСэтгүүлч: Urug.mn
ДЭЛХИЙ 1 сар, 1 долоо хоног өмнө

urug.mn

urug.mn image

"Сахар Табар" гэх нэрээр инстаграмд танигдсан "Фатемех Хишванд" нь 2017онд этгээд дүр төрх бүхий зургуудаараа олны анхаарлыг татсан юм.

Тухайн үед түүнийг Анжелина Жолитой адилхан болохын тулд50 удаа гоо сайхны хагалгаанд орсон гэлцдэг байв. Харин тэрээр үүнийг эрс үгүйсгэж өөрийгөө гоо сайхны хагалгаанд огт ороогүй зураг засах аппликейшн болон нүүр будалт ашигласан хэмээн тайлбарласан юм. Тэрээр хэлэхдээ Анжелина Жолитэй харагдахын тулд биш харин Тим Бертоны цоглог хөгжмийн уран зөгнөлийн сүйт бүсгүйн цогцос дүртэй адил харагдахыг хүсдэг мөн олны танил болохыг хүсдэг байсан гэдгээ тайлбарласан юм.

Түүнийг инстаграмм хуудсанд зураг нийтэлсний дараа 50 мянган хүн дагасан байна.

Харин Иран улсын хувьд лалын шашинтай учраас олон нийтийн сүлжээнд зураг байршуулах тал дээр хатуу хууль журамтай улс юм.Иран улсын шүүхээс хатагтайФатемех Хишвандын зургийг хууль бус гэж үзсэн байна.Тиймээс 2019 оны аравдугаар сард Фатемех Хишваныг Исламын үндэсний өмсгөлийг доромжилсон, хүчирхийллийг өдөөсөн, фотошопыг зүй бусаар ашигласан, бурхныг гутаасан, хүчирхийлэлд турхирч, зохисгүй аргаар мөнгө олж, залуусыг авилгад уриалсан гэх хэргүүдэд буруутган баривчилжээ.

Шүүхээс түүний инстаграмм хуудсыг устгаж жил гаруй хугацаанд шоронд хорьж, өнгөрсөн оны арванхоёрдугаар сард түүнд 10 жилийн хорих ял өгсөн байна.

Олон мянган дагагчид, хүний эрхийн төлөө тэмцэгчид Ираны хуулийг эсэргүүцэж хүний эрхийг зөрчиж байна хэмээн охиныг суллахыг шаардсаар байна.

 

 

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна