"SAMSUNG" КОМПАНИЙН ӨВ ЗАЛГАМЖЛАГЧ ХОРИХ ЯЛ АВЛАА

ДЭЛХИЙ 1 сар, 1 долоо хоног өмнө

"Samsung" компанийн өв залгамжлагч Ли Жэ Ёнд Өмнөд Солонгосын дээд шүүхээс хоёр жил зургаан сарынхорих ял оноолоо.
Түүнийг Өмнөх ерөнхийлөгч Пак Гын Хед сонгуулийн үеэр их хэмжээний мөнгөн тусламж үзүүлж хээл хахууль өгсөн, компанийн орлого болох 8.6 тэрбум вонын орлогыг нуун дарагдуулсан хэргээр дээд шүүхээс буруутгаж байгаа юм. Түүний аав Ли Кун Хи2014онд зүрхний шигдээсийн улмаас эмнэлэгт хэвтсэнээс хойш тэрээр Samsung группийн тэргүүнээр ажиллаж байгаа билээ.
Ли Жэ Ёнд оноосон шүүхийн шийдвэр "Samsung" группын хувьд томоохон цохилт болж, санхүүгийн хувьд том хямрал болоод байна.
Эх сурвалж: BBC
Одоогоор сэтгэгдэл алга байна
0 сэтгэгдэл