НИСЭХ ОНГОЦНЫ БУУДАЛД ХУУЛЬ БУСААР АМЬДАРСАН ЗАЛУУГ ИЛРҮҮЛЛЭЭ
urug.mnСэтгүүлч: Urug.mn
ДЭЛХИЙ 1 сар, 2 долоо хоног өмнө

urug.mn

urug.mn image

Бямба гарагт Чикагогийн нисэх онгоцны буудлын ажилтнууд нисэх онгоцны буудалд гурван сарын турш баригдалгүй амьдарсан нэгэн залууг илрүүлсэн талаар тус улсын прокурормэдэгдлээ. Адитя Сингх гэх 36 настай залууаравдугаар сард алга болсон үйл ажиллагааны менежерийн энгэрийн тэмдгийг ашиглан гурван сарын турш нисэх онгоцны буудалд байж чадсан байна.Тэрээр үүнийг тайлбарлахдаа "Коронавирусаас болоод гэртээ харихаас айсан" хэмээн тайлбарлажээ.

Түүнийг нисэх онгоцны буудлын хориотой бүсэд байж онц ноцтой хэрэг үйлдсэн, бусдын эд хөрөнгийг хулгайлсан хэмээн буруутгаж 1000 доллараар торгож төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд нисэх онгоцны буудал руу нэвтэрхийг хориглосон байна.

Шүүхийн ажилтанОртиз " Энэ хэргийг нисэх онгоцны буудлын ажилтнууд зорчигчдын аюулгүй байдлыг бүрэн хангаж ажиллаагүй гэдгийг хатуу анхааруулсан ба одоогоор хэрэг мөрдөн байцаах шатандаа явж байна" хэмээлээ.

Эх сурвалж: BBC

 

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна