ШУУРХАЙ: Д.ЭРДЭНЭБАТ, Б.БОЛОР НАР СУЛЛАГДЖЭЭ
urug.mnСэтгүүлч:
УЛС ТӨР 4 сар, 3 долоо хоног өмнө

urug.mn

urug.mn image

УИХ-ын гишүүн асан Д.Эрдэнэбат, Б.Болор нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх өнөөдөр /2021.01.19/ болсон билээ. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Д.Эрдэнэбатад оногдуулсан 4.6 жил, Б.Болорт оногдуулсан 3.6 жилийн хорих ялыг торгох ял болгон өөрчилсөн юм. 

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Эрдэнэбат, Б.Болор нарын долоон хүнд холбогдох хэргийн шүүх хурал 2020 оны наймдугаар сарын 27-ны өдөр болсон. Тэднийг “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг хууль бусаар шилжүүлж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон гэх үндэслэлээр шалгасан юм. 

Шүүгдэгч Н.Золжаргал, Д.Ганбат, Д.Доржханд, Б.Минжбадам, Л.Санжаадорж нарт холбогдох хэргийг тусгаарлаж, нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан бол эх сурвалжийн мэдээлснээр Д.Эрдэнэбат, Б.Болор нарыг сулласан байна. 

2 сэтгэгдэл


comment image

Зочин - 2021-04-14

J.Erdenebat gishuun erunhii said baihdaa monkord hadgalamj zeeliin horshoog dampuuruulsan. Hariutslagaa hulee, sanhuugiin zohitsuulah horoo hamtarsan. Delgermaa CEO nuugdsan

85.203.44.97


comment image

Зочин - 2021-04-14

J.Erdenebat gishuun erunhii said baihdaa monkord hadgalamj zeeliin horshoog dampuuruulsan. Hariutslagaa hulee, sanhuugiin zohitsuulah horoo hamtarsan. Delgermaa CEO nuugdsan

85.203.44.97