УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН СЭТГЭЛ ӨВТГӨМ “БАРИВЧИЛГАА”
urug.mnСэтгүүлч:
НИЙГЭМ 1 сар, 2 долоо хоног өмнө

urug.mn

urug.mn image

Одоогоос есөн жилийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын оймсыг нь гозолзуулан баривчилсныг уншигч та санаж буй биз ээ. Улсынхаа ерөнхийлөгч асныг эгээ л шарилын хайрцаг аятай дөрвөн талаас нь дамжлан явсан тэрхүү үйл явдал өдгөө гэрэл зурагт л үлдсэн байна. Тэгвэл тэрхүү дуулиант баривчилгаатай ижил, гэхдээ илүү сэтгэл өвтгөм нэгэн баривчилгаа өчигдөр /2021.01.19/  “Өргөө” амаржих газарт болсон нь олон нийтийг цочролд оруулаад байна.

Коронавиусийн шинжилгээний хариу нь эерэг гарсан эмэгтэйг “Өргөө” амаржих газраас нярайн хамт тусгаарлахаар авч явж буй мэдээ цацагдсанаас хойш иргэд төв талбай дээр жагсаж Улсын онцгой комиссыг огцрохыг шаардсаар байгаа юм. Дөнгөж төрсөн нялх биетэй эмэгтэйг идэр есийн хүйтэнд халад, тавчиктай нь ХӨСҮТ рүү авч явсныг “баривчилгаа” гэж нэрлэхээс өөр арга алга. Гадаа гарах нь бүү хэл хүйтэн салхи ч авах ёсгүй нялх биетэй эмэгтэйг хэрэгтэн мэт үзэж, яаран авч явсан нь Улсын онцгой комиссын бүтэн жил ажилласан үнэн нүүр царай хэмээн олон нийт үзэж байна. Жилийн хугацаанд цар тахал хэмээн иргэд, олон нийтээс гадна гадны тусламж авсан манай төр цөөн тооны эмнэлгүүдээ ч коронавирусийн урьдчилсан хамгаалалт, тусгаарлалтад бэлдээгүй байсан нь ажлаа ямархуу түвшинд хийж байгааг нь харууллаа. Нярайлаад нэг ч хоноогүй эмэгтэй, хорвоод мэндлээд нэг хоног ч болоогүй нялх хүүхдэд ийм харгис хандаж байгаа юм чинь жирийн иргэдэд үүнээс дор хандаж байгаа юм биш үү. Хатуу хөл хорионоос өмнө буюу коронавирусийн тохиолдол илрээгүй үед төр засаг юунд бэлдэж, юу хийсэн байх вэ. Хариуцлагаас "уучлалт" гуйгаад мултарсаар байх уу? 

2 сэтгэгдэл


comment image

urjee - 2021-01-20

Iim yvdal garsan n haramsaltai . iim ehchuudiig tsaashid garaadad turuulj emchij bhiig gishuun UnurRadnaa nartaa ulamjilah arga boliyo.jiriin irged iim bj taarahgui!

192.82.72.176


comment image

Зочин - 2021-01-20

Хөөрхийдөа нялзрай бяцхан хүү/охин/ чи хамгийн мундаг хамгийн гайхалтай удирдагч,хамгийн мундаг улс төрч болох нь дамжиггүй эрүүл энх,хүчтэй,аав ээждээ хайртай ард иргэдэд шудрөга ёсыг мэдрүүлсэн мундаг хүн болоорой.Эх хүүхэд 2 т эрүүл энх сайн сайхныг хүсэн ерөөе.

66.181.185.32