М.БОЛОРОО: ӨВДСӨНИЙХӨӨ ДАРАА БИ БИЗНЕСЭЭ ӨӨРӨӨР УДИРДДАГ БОЛСОН
urug.mnСэтгүүлч: Б.БОЛОРЧИМЭГ
НИЙГЭМ 1 жил, 9 сар өмнө

urug.mn

Бизнес өрөг нэвтрүүлэг энэ удаа"Remax Crystal"оффисийн брокер эзэмшигч М.Болороотой ярилцлаа.

Тэрээр кофены худалдааны бизнес, хөдөлмөр зуучлалын төв зэрэг олон төрлийн бизнес эрхэлж байгаад үл хөдлөхийн  бизнест тогтвортой ажиллах болсон байна.

Бид бизнес хийхдээ бүх стандартаа өөрсдөө бий болгох гэж ахуйн ажилд  маш их хугацаа алдаж бизнесээ хурдтай өргөжүүлж чаддаггүй. ХаринRemaxкомпанийн брокер оффис эзэмших нь үл хөдлөхийн бизнест маань маш их цаг хэмнэж  урагшилж байна гэж тэрээр ярьлаа.

Зочин хөтлөгчөөр

1.Green gate international  ХХК-ийн гүйцэтгэх захирал Уранжаргал

              2.“Татах хүч” ХХК-ийн дэд захирал Б.Оюунбилэг нар уригдаж Бизнесээ удирдаж авч яваа шинэлэг арга барилаа хуваалцаа.

-Таны хувьд хөдөлмөр зуулчлалын худалдааны  бизнес гээд олон төрлийн бизнес эрхэлж байсан. Унаж боссон үе ч бий гэсэн. Тэр олон бизнесийн ард яагаад үл хөдлөхийн  салбарт орж ажиллахаар болсон бэ?

-М.Болороо:Дэлхийн үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхэлж байгаа хүмүүсийн жишээг  хараад байхад явсаар байгаад үл хөдлөхийн бизнес дээр үлддэг юм билээ.Жишээ нь Макдоналдс түргэн хоолны бизнес олон салбартай хэрнээ одоо үл хөдлөхийн бизнес шиг болсон байна. Үл хөдлөх хөрөнгө  бол хүний амьдралтай зайлшгүй холбоотой.

АнхIT-ийн компанид хүний нөөцийн менежерээр ажиллаж байгаад жирэмсний амралтаа аваад анхны бизнесээ эхлүүлж байлаа.  Их хөдөлгөөнтэй байсан хүн гэртээ зүгээр сууж чадахгүй нөхрийнхөө дэмжлэгтэйгээр Японоос кофе оруулж ирж зарлаа. Оруулж ирээд л бөөн бөөнөөр нь зарчихна гэж бодсон тэгээгүй. Тухайн үед кофены соёл  дэлгэрээгүй байсан болохоор мэддэг хүмүүс нь л авдаг байсан. Тэгээд шатсан даа. Шатахдаа өртэй үлдэж шатаж байсан шүү. Лангуун дээрээс зарагдаагүй барааг буцаалт хийхээр борлогдчихсон гээд татвар ноогдуулдаг юм билээ.

Тэгээд дараа нь чаддагаараа хүний нөөцийн ажлаа хийе гээд  хөдөлмөр зуучлалын бизнес эхлүүлж байсан.  Хүний нөөцийн нэгдсэн дата бүрдүүлж түүнийгээ бизнес болгох зорилготой байсан. Гэвч бас л цаг үеэсээ түрүүлчихсэн бизнес болоод бүтээгүй.

“Хэд хэдэн бизнес эрхлээд бүтэлгүйтсний ард бүх зүйлээ өөрсдөө хийнэ гэж ахуйн ажилд цаг үрэлгүй стандарт нь төлөвшчихсөн франчайзинг бизнес хийвэл хурдан явах юм байна гэдгийг маш сайн ойлгосон”

                  

-Та өөрөө үл хөдлөхийн компанитай байсан хэрнээ яагаадRemaxруу орсон бэ.  Фрайнчайзинг бизнест маш их төлбөр төлдөг шүү дээ?

-Манай үл хөдлөх хөрөнгө зуучлалын компани жижиг байсан. Том төсөл рүү орох гэхээр танай туршлага, чадваруудыг харъя гэх зэрэгт маш олон зүйлийг батлан харуулах шаардлагатай болдог байсан. Мөн байр зарагдсан ч бай зарагдаагүй ч бай хүмүүстээ тогтмол цалин өгөх шаардлагатай болно. Тэгээд л ер нь хурдан явахын тулд бүх процесс нь тодорхой болчихсон, стандарт нь төлөвшчихсөн бизнес рүү оръё гэж бодож шийдвэр гаргасан.

-Тэгвэл та олон төрлийн бизнес хийж үзсэний ард бизнесийг олон улсын стандартын дагуу хийх ёстой юм байна гэсэн ойлголтой үлдсэн юм байна  тийм үү?

-Компани өөрсдийн стандартыг тогтоох гэж маш их хугацаа алддаг. Маш олон кэйс, туршлагын ард тухайн компанийн жинхэнэ стандарт төлөвшиж байдаг. Гэтэл тэр хугацааг хүлээх хэцүү. Үннийг хэлэхэд би дахиад л өмнөх бизнесүүд шигээ олон бичиг цаас, “ахуйн” ажилтай зууралдахаас үнэндээ залхсан. ТэгэхэдRemaxүүний дагуу ажил хийхэд бэлэн гээд зузаан хавтастай юм өгөөд л яг түүнийх нь дагуу ажиллахад асар их цаг хэмнээд биед ч амар байсан.

Мөн манай салбарт багийн тоглолт гэдэг юм  үнэндээ алга байсан. Компаниуд бүгд өөрсдийгөө өрсөлдөгч гэж хардаг байсан.Remax –т бол бүгд нэг баг. Хамтарч ажиллаад зах зээл дээр том байр суурийг эзлэхийг боддог.

-Франчайзинг бизнесийн давуу тал гэвэл нэг стандартаар ажилладаг, цаанаас нь сургадаг, маркетингийн бодлого нь нэг гээд олон давуу талтай.ХаринRemax-ийн онцлог, давуу тал нь юу вэ?

-Давуу тал нь бид  багаар ажилладаг.Remaxгэдэг нэг малгайн доор  багын тоглолтууд хийдэг. Монголд нийтдээ 40-өөд  оффис байна . Манайх эхний тавын нэг.

-Монголд байгаа саб-франчайзингууд нь хоорондоо өрсөлдөгчид биш үү?

-Биш. Харин  хамтын гүйлгээ хийдэг.  Хамтын гүйлгээ гэдэг нь би нэг хүнд үл хөдлөх худалдъя  хоёр улсын агент хоорондоо нийлээд хамтаараа  борлуулах үйл ажиллагаанд оролцоод  адилхан ажиллана адилхан хожно. Оффисууд нь мөн хож хож гэсэн зарчмаар ажилладаг.  Энэ зарчим биднийг багийн  системд оруулдаг . Ганцаараа зүдрээд явахын оронд олуулаа хурдтайгаар том төсөл рүү орж дуусгаад дараагийнх төсөл рүү гээд хурдтай л ажилладаг даа. Салбарыг ч эргэлтэнд сайн оруулдаг. Эрүүл систем бий болгодог.

Бид Ремакст олон жил ажиллаж байгаа хэрнээ л сурах юм гарч ирээд л байдаг. Бидэнд  байнгийн лайв сургалтууд ирдэг. Бид тэр сургалтуудаа онлайнаар үзчихдэг.  

Би үл хөдлөхийн борлуулагч биш, бизнесийн системийг бий болгодог хүн...

 

                     

-Та түрүүн үл хөдлөхийн компанид үл хөдлөх хөрөнгө зуучлал хийгээд ажиллаж байгаа гэж бодсон чинь хүний нөөцийн ажилтан шиг хүн сургах ажил хийж байгаа гэж?Таны хийдэг ажил юм бэ?

-Манай дээр байгаа бүх агентууд бүгдээрээ хувиараа бизнес эрхлэгчид. Би тэдний хурдтай сайн ажиллах арын боломжийг хангаж өгч байгаа хүн.Хувиараа бизнес эрхлэгчид үйл ажиллагааны зардал , цалингийн зардал, аж ахуйн зардалууд, үндсэн ажлаас бусад ажилдаа хүчээ тарамдаад, урагшаа явж чаддаггүй. Хүний ажлаа хийх хэрэглэгдэхүүнүүдийг  бид брэндээрээ хангаж өгч байна. Агэнтууд маань борлуулалт болон үйлчилгээндээ анхааралаа хандуулна. Гол ажилдаа л фокуслана.  Тэгээд хамтаараа марктенгаа хийж байна дундаа оффисоо ашиглаж байна. Хамтаараа худалдаагаа хийж байна. Агентуудад ч гэсэн унаж босох үе байдаг. Тэр бүрт нь бид  ард нь байж,  зөвөлгөөгөө өгч чиглүүлнэ. Ийм алдаа гарах гээд байна шүү. Эрсдэлүүдийг нь хүртэл хажуунаас нь харж тооцож тэр хүмүүсээ дэмжиж өгдөг.

-Танай дээр байгаа агентууд таны ажилтан биш юм байна шүү дээ?

-Биш бидний хамтран зүтгэгчид.

-Та тэгэхээр цалин өгөхгүй юу?

-Би тэд нарт цалин өгөхгүй агэнтууд өөрсдөө хийснийхээ хэрээр цалингаа авдаг гэсэн үг.

-Гэхдээ франчайзингийн төлбөрүүд төлдөг. Тэр төлбөрүүд нь ямар хэмжээтэй вэ?

-Тиймээ. Тогтсон дүрэмтэй. Дүрмийнхээ дагуу төлөөд явна.

-Хамгийн өндөр ашгийг агент хүртээд дээшээ багасаад явдаг.

-Үл хөдлөх хөрөнгийн борлуултын эргэлт удаан байдаг. Та бүхэн сардаа ямар эргэлттэй ажиллаж байна вэ?  

-Манайх жилд дунджаар 50-60 н үл хөдлөх хөрөнгө борлуулдаг. Римаксийнхаа хэмжээнд бид  70мянган  үл хөдлөх дээр ажиллаж байгаа байх шүү.

“Бид салбартаа багийн тоглолт хийж олон улсад өрсөлдөх алсын хараатай ажилладаг”

 

                     

-ГэхдээRemaxкомпанийн үл хөдлөх хөрөнгийн эргэлтийн ард ихэнх мөнгө нь гадагшаа явчихаж байгаа биздээ.Remax-ийн менежмент, туршлагыг сурч аваад дотоодын компани байгуулж болох уу?

-Олон хүмүүс ингэж асуудаг. Их мөнгө гадагшаа гараад байна гэж ойлгоод байдаг. Франчайзингийн гол зүйл бол тухайн брэндийн хүчээр энэ бизнесийг авч байгаа. Брэндийн цаана олон жилийн туршлага, үнэ цэнэ үүссэн байдаг. Манай Монголчууд өөрсдөө брэндэд их дуртай хүмүүс. Мөнгөний урсгалын тухайд худалдан авалтын цаана Монголдоо ихэнх хувь нь үлдэж байгаа.

-Одоо таны бизнес тогтчихлоо. Дараагийн 5-10 жилдээ бизнесийн ямар зорилго тавьж ажиллаж байгаа вэ

-Энэ бизнест ороод таван жил болчихож. Бидний хувьд насан туршийн бизнес болсон. Би энэ бизнесээ хийхдээ их сэтгэл ханамжтай хийдэг. Сурах юм их байдаг. Сурсан хэрнээ сурах зүйл их байдаг.Ремаксын олон улсын арга хэмжээнүүд дээр  анх биднийг жижиг орны жижиг компани гээд нэг их тоодоггүй байсан. Гэтэл манай Монголын Ремакс богино хугацаанд маш сайн ажиллаж топуудад ордог болсон. Ази, дэлхийн хэмжээнээс олон шагнал авсан. Бид азидаа тэргүүлж, Энэтхэгтэй өрсөлддөг.

Бидний хувьд Монголынхоо үл хөдлөхийн салбарт түүх бичилцэж яваа гэж боддог. Олон улсаас хөрөнгө оруулалт татах зэрэг, энэ салбарт хийх юм их байгаа.

-Бизнес дээрээ хэрэгжүүлж байгаа менежментийн шинэлэг арга барилыг чинь сонирхоё?

Зочин:

         1. Б.Оюунбилэг

Барилгын инженерийн гүйцэтгэлийн “Татах хүч” ХХК-ийн дэд захирал

         2.Т.Уранжаргал

Худалдааны “Green Gate ХХК-ийн гүйцэтгэх захирал

 

-Олон бизнесүүд дараагийн шатандаа гарах гээд менежмент, удирдах арга барилын олон арга хэлбэрийг туршиж үзэж байна. Та бүхний компани дээрээ хэрэгжүүлж байгаа шинэлэг арга барилыг сонирхмоор байна?

-М.Болороо:Манай компанид гүйцэтгэх захирлаа ээлжилж хийдэг соёл байдаг. Хүн болгонд тодорхой хэмжээний манлайлах ур чадвар байх хэрэгтэй. Түүнийг нь хөгжүүлэх хэрэгтэй. Манайхан хүмүүхувиараа бизнес эрхэлдэг гэсэн статустай явдаг учраас бие биенийхээ үгийг сонсох  хүнийг дотроос нь нээж өгөх хэрэгтэй. Манай энэ соёл маш үр дүнтэй хэрэгждэг. Би тэр хүний оронд байсан бол тэгэх байсан юм даа гэхийнх оронд тэр хүнд боломжийг нь олгоод өгчихөөр харах өнцөг нь өөрчлөгддөг. Хэн нь илүү сайн гүйцэтгэх захирал байсныг урамшуулдаг. Энэ соёл багийн ажиллагаанд бас маш сайн нөлөөлдөг.

Мөн манай бас нэг чухал соёл бол хүмүүсээ  зорилгоор нь удирдах.

Чи тэгэх ёстой ингэх ёстой гэж гэсэн захиргаадалтанд удирдуулдаг хүн ховор болж байна. Хүрэх карьер, хийх ажил үүрэг нь тодорхой байгаад түүнд хүрэхэд нь ментор хийж чиглүүлэх. Манай компаний онцлог бол их тодорхой зүйл дээр ажиллуулдаг. Ажиллах процесс нь тодорхой байвал ажиллаж байгаа арга барилаа хурдан олдог.

Б.Оюунбилэг:Манай компаний ажил төсөл хэлбэрээр орж ирдэг. Төслийн хүрэх үр дүнгээ багцалж сайн хараад хүний нөөцөө хуваарилдаг. Богино хугацаанд үр дүнтэй ажиллахыг бодно. Манай онцлог соёл бол хурлыг 15хан минутанд багтаад  товч үр дүнтэй хийхийг зорьдог. Төслийн багуудаа нөхцлийг нь хангах талаасаа л ажиллаж байгаа. Дээр үед зураг төслүүд хийгдэхдээ өөр өөр байгууллагууд  дээр өгөөд хаячихдаг байсан.

-Танайх маркетингийн ямар шинэ арга барилаар ажиллаж байна?

Т.Уранжаргал:Хэдийгээр манай компани дестрьбютер компани ч гэсэн бид аль болох нийгмийн хариуцлагатай бизнес хийхийг эрмэлздэг. Оруулж ирж байгаа бүтээгдэхүүнийг маань худалдан авч байгаа хэрэглэгчиддээ үнэ цэнийг бий болгож байдаг бүтээгдэхүүн оруулж ирэхийг боддог. Жишээ нь: ариун цэврийн хэрэглэл гэхэд байгальд ээлтэйг нь сонгож оруулж ирдэг. Гоо сайхны бүтээгдэхүүн гэхэд  эмчилгээний бүтээгдэхүүн,  хүүхдийн хоол тэжээл  гэхэд органик  бүтээгдэхүүнийг л сонгож оруулж ирдэг.

Бид маркетинг хийхдээ алдартай олны танил хүмүүсээр бариулаад зураг постлох, зурагтны реклам гэхээсээ илүү үнэ цэнэ дээр нь төвлөрдөг. Хэрэглэгчдэд ямар үнэ цэнэ өгч байгаа вэ гэдгээ таниулахыг хичээдэг. Нөгөө талаараа хэрэглэгчиддээ мэдлэг өгдөг гэсэн үг.  Яагаад заавал органик бүтээгдэхүүн хэрэглэх хэрэгтэй вэ, яагаад байгальд ээлтэй шийдвэрүүдийг гаргах шаардлагатай юм бэ гэдэг мэдээллийг  өгөх замаар бүтээгдэхүүнийг танилцуулах зорилгыг тавьдаг. Хамтарч ажиллаж байгаа хүмүүсээ оффис дээрээ уриад бүтээгдэхүүнээ  өгөөд  таалагдвал тэр сэтгэгдэлээ хуваалцаарай гэдэг. Таалагдахгүй байхад гоё байна гээд постлоод өг гэж шахдаггүй. Яг үнэн туршлага дээр суурилсан тэр мэдээллийг хэрэглэгчдэд өгөх нь зүйтэй.

 

-Хүн амьдралын хэцүү нөхцөлтэй нүүр тулахаараа амьдралаас боломжийг илүү сайн олж хардаг гэдэг.  Өөрөөсөөилүү их ур чадварыг гаргадаг. Та бүхэнд тийм үйл явдал тулгарч байсан уу?

-М.Болороо:Бизнес эрхэлж байгаа хүмүүс гэр бүл, эрүүл мэндээ гээд бүхнээ хаяж,   өөрсдийгөө хаяж ажил ажил л гэж хамаг анхаарлаа бизнестээ хандуулдаг.  Ялангуяа эмэгтэй хүн бизнес эрхэлнэ гэдэг  эрүүл мэнд, гоо сайхнаараа золиос гаргадаг. Надад бас яг тийм зүйл тохиолдож байсан. Ажил бизнес гэж гүйж яваад нэг өдөр өөрийгөө хүнд өвчтэй гэдгийг сонссон. Маш хүнд цохилтонд орж  бүх зүйл утгагүй санагдсан.  Юуны төлөө арван хэдэн жил бизнесийн салбарт явж байснаа боддог юм билээ. Хичээж байсан бүх зүйл минь тэгээс эхлэж байгаа юм шиг л санагдсан.

Гэхдээ би өвчнөө ялж чадсан. Харин эргээд бизнес рүүгээ орохдоо яаж ажиллах тал дээрээ маш сайн анхаарсан. Ажил амьдралынхаа цагийг хуваарилж илүү ухаалаг ажиллахыг хичээсэн. Ажиллах арга барилаа илүү сайжруулж эхэлсэн. Их ажиллах биш ухаалаг ажиллахыг хичээсэн.

-Өвдсөнийхөө дараа бизнесээ арай өөрөөр удирдаж эхлэсэн гэж байна. Удирдах арга барилаа яаж өөрчилсөн бэ?

М.Болороо:Маш сайн төлөвлөж, хүн хүчээ зөв хуваарилж өөр дээрээ бүх ачааллыг авахгүйгээр ажиллахыг хичээсэн. Удирдагч хүн төлөвлөлтөө л сайн хийх хэрэгтэй. Бүтэхгүй байлаа ч гэсэн бүх зүйлд шаналахгүй байхыг хичээдэг болсон бас.

Аливаа асуудлыг хөнгөн хүлээж авч, хөнгөн маягаар дор дор нь шийдвэрлээд явахыг хичээдэг болсон. 

Оюунбилэг: 

2009 онд Монгол улсад Шинэ нисэх онгоцны маш том төсөл эхэлж байсан. Манай баг  Японы байгууллагатай гэрээ байгуулаад Монголын талын 24 хүнтэй  зургаан мэргэжлийн  баг бүрдүүлээд  ажлаа эхэлж байсан. Нэг жилийн хугацаатай гэрээ байгуулаад амжилттай болбол  үргэлжлүүлээд ажиллах нөхцөлтэйгээр эхэлсэн юм. Тэгсэн 2010 оны эхээр гэрээ нь цуцлагдаад бид төслөөс хасагдсан. Үүнээс ойлгож авсан зүйл гэвэл төслийн багийг бүрдүүлэхдээ улс төр, байгууллагын гадаад хүчин зүйлүүдийг тооцоолж үзэх хэрэгтэй юм байна гэдгийг. Төсөл эхлэх бүрт баг бүрдүүлж өндөр боловсролтой ч өөр өөр араншинтэй хүмүүсийг баг болгож ажиллана гэдэг их төвөгтэй.

Мөн том групп компанид ажиллаж байсан хүн дэмжлэгээр ажил бүтээгээд сурчих магадлалтай юм билээ. Өөрөө бие даасан нэгж болсон чинь ажил бүтээх харилцааны янз бүрийн арга барилыг сурах шаардлагатай болж байсан.

Уранжаргал:Миний хувьд бизнесийн салбарт одоо арван жил, гүйцэтгэх захирлаар ажиллаад нэг жил болж байна.

Маш сайн ойлгож авсн зүйл гэвэл өмнө нь  гүйцэтгэх захирлын доор ажиллаж байхдаа асуудал тулгарвал захирал руугаа барьж ороод, хурал дээр асуудлуудаа яриад шийдэл өгөхгүй бол уур хүрдэг байж билээ.

Өөрөө гүйцэтгэх захирал болсны дараа хурал дээр асуудал ярихад нь  би  шийдэж чадахгүй болохоороо аягүй их стрэстдэг . Зөв юм хийж байна уу хүмүүсийн ажил амьдралыг авч явч байгаа ,зөв чиглүүлж чадаж байна уу ?чадахгүй байгаа бол би энд байгаад яахав дээ гээд л их стрессдэг.

Тэгээд одоо харин гүйцэтгэх захирал хүн бүгдийг чаддаг, хамгийн сайн ур чадвартай бизнесмэн байх шаардлагагүй маш сайн сэтгэлзүйч байх  хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосон.

Хүмүүс ажил дээрээ ургавар болохоор би юу хийх вэ өөрөөсөө дандаа бурууг хайгаад байдаг байсан.

Дараа нь ажлын бус цагаа ажлынхнаасаа асуухаар захирлаа таны тэгж хэлсэн чинь, тэр байдал тань бидэнд  их урам өгдөг гэдгийг сонсоод шууд өөрөө өөрийнхөөрөө шийдвэр гарахаас илүү хамтаараа шийдвэрлээд энэ нь бидэнд  бид нарт ажиллах орчинд маань ажилдаа дуртай болох тэр сэдлийг маань төрүүлж өгдөг гэсэн.Манай компаний хувьд залуу ажилтнууд олонтой болохоор даргаас үүрэг даалгавар аваад за гээд гарахаас илүү өөрсдийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх хүсэлтэй байдаг.

Тэгэхээр тэднийг хөгжихөд нь дэм болоод араас нь түлхэж өгдөг, сонсож чаддаг байх, хамтраад ажилладаг  ёстой.

Баярлалаа,Бидний урилгыг хүлээн авч, олон бизнест хэрэгжүүлж болох туршлагаасаа хуваалцсанд баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.

Бизнесийн салбарын манлайлагч захирлуудын ярилцлагыг Төрийн банк, “Нано интернэйшнл” ХХК хамтран хүргэлээ.  

 

 

7 сэтгэгдэл


comment image

Зочин - 2020-01-20

Хүнийг баг болгож ажиллах чадвартай удирдлага бна

66.181.161.48


comment image

Зочин - 2021-04-14

J.Erdenebat gishuun erunhii said baihdaa monkord hadgalamj zeeliin horshoog dampuuruulsan. Hariutslagaa hulee, sanhuugiin zohitsuulah horoo hamtarsan. Delgermaa CEO nuugdsan

85.203.44.97


comment image

Зочин - 2021-04-14

J.Erdenebat gishuun erunhii said baihdaa monkord hadgalamj zeeliin horshoog dampuuruulsan. Hariutslagaa hulee, sanhuugiin zohitsuulah horoo hamtarsan. Delgermaa CEO nuugdsan

85.203.44.97


comment image

Зочин - 2021-04-14

J.Erdenebat gishuun erunhii said baihdaa monkord hadgalamj zeeliin horshoog dampuuruulsan. Hariutslagaa hulee, sanhuugiin zohitsuulah horoo hamtarsan. Delgermaa CEO nuugdsan

85.203.44.97


comment image

Зочин - 2021-04-14

J.Erdenebat gishuun erunhii said baihdaa monkord hadgalamj zeeliin horshoog dampuuruulsan. Hariutslagaa hulee, sanhuugiin zohitsuulah horoo hamtarsan. Delgermaa CEO nuugdsan

85.203.44.97


comment image

Зочин - 2021-04-14

J.Erdenebat gishuun erunhii said baihdaa monkord hadgalamj zeeliin horshoog dampuuruulsan. Hariutslagaa hulee, sanhuugiin zohitsuulah horoo hamtarsan. Delgermaa CEO nuugdsan

85.203.44.97


comment image

Зочин - 2021-04-14

J.Erdenebat gishuun erunhii said baihdaa monkord hadgalamj zeeliin horshoog dampuuruulsan. Hariutslagaa hulee, sanhuugiin zohitsuulah horoo hamtarsan. Delgermaa CEO nuugdsan

85.203.44.97