Б.ЭНХДАЛАЙ: МАНАЙ ЭГЧИЙН ХӨХӨНД СҮҮ ОРОХГҮЙ БАЙГАА

Өчигдөр Өргөө амаржих газарт амаржаад коронавирусийн халдвартай нь батлагдсан нялх биетэй эмэгтэйг нярай хүүхдийнх нь хамт ХӨСҮТ рүү зөөвөрлөсөн. Ингэхдээ эмэгтэйг таавчик, халааттай нь зөөсөн, хүйтэн машинд суулгасан зэрэг нь хүмүүсийн эгдүүцлийг хүргээд буй. Нялх биетэй, нярай хүүхдийг хүнлэг бусаар зөөвөрлөсөн эл үйлдлийг иргэд эсэргүүцэж, төв талбайд жагссаар байна.
Өргөө амаржих газарт амаржсан эмэгтэйн төрсөн дүү Б.Энхдалай өөрийн фэйсбүүк хаягаараа лайв хийж, болсон явдлын талаар ярилаа.
Тэрээр хэлэхдээ, "Манай эгч төрөхийнхөө өмнө нөхрийн хамт нэгдүгээр төрөх эмнэлэгт очсон. Хоёулаа шинжилгээ өгөөд хариу нь сөрөг гарсан. Нөхөр нь манай эгчийг эмнэлэгт хүргэж өгөхөд, ахин манай эгчээс шинжилгээ авсан. Бид удалгүй сайхан мэдээ дуулсан. Нөхөр нь утасдаад манай гэр бүл ахин нэг хүүтэй боллоо гэсэн. Бид маш их баяр хөөртэй байсан. Гэтэл өчигдөр 12 цагийн үед хүргэн ах маань залгаад манай байрнаас коронавирус илэрсэн байна. Тиймээс шинжилгээ хийж байна гэсэн. ХӨСҮТ-ийнхэн ирж байр орцыг тусгаарлаж байна гэсэн. Тэгээд тэдний гэр бүлээс ахин шинжилгээ авахад манай хүргэн ахаас коронавирус илэрсэн. Тэгээд нөхрөөс нь илэрсэн учраас гээд эмнэлэг рүү холбогдож, манай эгчээс шинжилгээ авсан. Тэгээд эерэг гарсан гэж УОК мэдээлээд байгаа. Миний гайхаж байгаа нэг асуудал бол төрөхөд очиход шинжилгээний хариу сөрөг гараад эмнэлэг хүлээж авсан. Эерэг гарсан жирэмсэн эмэгтэйчүүд эмнэлэгт очоогүй ээ. Эгчийг маань тусгаарлах болсон тухай мэдээг бид сонсоод их гайхаж хүлээж авсан. Гэтэл тэр орой нь олон нийтийг сэрдхийлгэсэн үйл явдал болсон.
Хамгийн ихээр манай гэр бүлийнхний гомдож байгаа зүйл бол эгчийг маань эмнэлэгт өмсөж байсан нимгэн оймс углааш, дан өмд, халаадтай нь гадаа гаргасан. Эмнэлгийн гаднаас ХӨСҮТ-ийн машинд суулгасан дүрс бичлэгийг хүмүүс үзсэн байх. Үүгээр зогсохгүй ХӨСҮТ-д хүргээд гадна ослын шатаар 4 давхар хүртэл өгсүүлж алхуулаад эмнэлэгт оруулсан байгаа юм. Үүнийг эгч маань надад утсаар хэлсэн. Манай гэр бүлээс, миний зүгээс эгчийгээ маш тайван байгаарай гэж хэлж, байнгын холбоотой байгаа. Яагаад гэвэл миний эгч сэтгэл зүйн маш дарамтад орж, хүнд байгаа. Эгч маань ХӨСҮТ-д очоод сүү орохгүй байна гэсэн" гэв.

Зочин - 2021-01-20
Ард түмэн тэмцээд шийдэл гарлаа,бүсгүй биеэ бодож сэтгэлийн тэнхээтэй байж хурдан эдгэх хэрэгтэй.
64.119.18.183

Зочин - 2021-01-20
yostoi archaaguu turiin emgenel biee bodoooroi hyamrahguu bhiig hicheegeerei bidnii setgel bugd chiniii tuluu bga shuu ohin mini
66.181.161.25

Dok - 2021-01-20
Setgel sanaagaa taiwan bailgaarai. Huhund ni udahgui suu ornoo. Biye bodooroi saihan eej min.
59.153.115.185

Зочин - 2021-01-20
haldvartaigaa yaagaad nuudag bn aa erguu egch chin. nuusnaar yu uurchlugduv. herev ene hun haldvartai gedegee helsen bol ene huniig ingej avch yavahgui tusgaarlaad ttusgasrlah bairnii turhud turuuleh baisan ene hun uuruu tumen buruutai. erguu mal.
103.26.193.141

ЗочинХүнлэг - 2021-01-20
Эгч нь хурван эдгэрнэээ бүгд ээрэй даваад гарнаа
139.5.217.192

Зочинzochin - 2021-01-21
tegeed yah estpi gej ard tumend taraagaal baihuu tushaarlahgui yah um be emneleg achaalalaa duulehgui bol tegeel vheel bj de
192.82.75.140

Зочин - 2021-01-21
За энэ өвчин зовлон хүндэрч эхлэлээ... хаа хаанаа ухамсартай байгаачээ. Өвчин авсан байсанаа эрт млэрүүлж хэлэх хэрэгтэй нийтээрэй тархвал та болон таны ойрын хүмүүссд бүгдэд хамааралтай . Шинж тэмдэг илэрлээ бол та өөрийгөө тусгаарал таныг болон бусадыг аврана.
103.57.95.251

Зочин - 2021-01-21
Өвчтэй байснаа нуусан юм огт байхгүй байна! 17-той та нарын хэлдгээр мангар бацаан би уншаад ойлгоод учрыг нь олоод байхад наснаас өөр дарамтлах юмгүй хөлсний бичээчид солиорч байх шив! Эх хүнээс унаагүй, эмэгтэй хүнгүй хүрээлэлд байдаг юм шиг ийм хөгийн сэтгэгдлүүд үлдээж байхаасаа ичээч!!! Карса дагзаар чинь савна гэж сайхан үг байна шдээ!!! Асуудал сайнаар эргэж байгаа ч гэсэн иймэрхүү сэтгэгдэл үлдээдэг юмнуудыг хархаар бүр стресстээд байх юм!!! Илжирсэн тархиаа, өмхий үг л гаргадаг амтайгаа аваад хурдхан үхэж далд орцгоогооч!!!
66.181.161.104

Зочин - 2021-01-21
SVV orohgui bga n bas turiin buruu bhdaa.. ter TUR zasag n svvg n oruulaachee...
202.9.46.244

Зочин - 2021-01-21
Арчаагүй ком бичихгүй байвал яасан юм бэ. Эмнэлэгт очихдоо шинжилгээ өгөөд сөрөг байсан л гэж байна. Эмэгтэй хүн эх хүнийг гомдоосон новшнууд сайхан амьдрахгүйээ. Ямар нэгэн байдлаар сөрөг ком бичиж байгаа малнууд минь та нар ч бас ээжээс л төрсөн гэдгээ дахин санаарай
202.55.188.87

Зочин - 2021-01-21
Энэ хүн эгчдээ хувцасыг нь хүргээд өгөхгүй яав. Шинжилгээ эерэг гарсныг мэдээд л байж байсан байна ш дээ, эгч нь ч гэсэндээ хувцсаа захих хэрэгтэй ш дээ, эхлээд хувийн зохион байгуулалт хариуцлага сайтай байна шүү хүмүүсээ
103.229.123.228

Зочин - 2021-01-21
Гэхдээ аль аль нь үнэхээр хариуцлагагүй бна энэ эмэгтэй ч гэсэн энэ дүү ч тэр хэлэх ч үг алга
66.181.161.103

Зочин - 2021-01-21
buhel buten turiig ardtai ni bujignuulchihaad uursduu teriigee shiid
192.82.67.36

Зочин - 2021-01-21
эгчийнхээ хувцасыг аваачаад өгөхгүй яасын хоёр дахь төрөлт тийм бж өөрөө өөртөа анхаарал тавих хэрэгтэйшд хэлгүй юмуу гэрээсээ хувцасаа авы гэж дараа нь олон долоон юм ярьцгаагаад хөхний сүү 5-7 хоноод ордог эгч чинь мэдэж бгашд хэл ам хийх гээд ядчих юм
103.26.193.85

Зочин - 2021-01-23
Хүүхэддээ Хүрэлсүх нтр нэр өгвөл сүү орохгүй байтугай юм болох блгүй
202.9.46.153
15 сэтгэгдэл