ЖЕК МА ГУРВАН САРЫН ДАРАА ОЛОН НИЙТИЙН ӨМНӨ ГАРЛАА
urug.mnСэтгүүлч: Urug.mn
ДЭЛХИЙ 1 сар, 2 долоо хоног өмнө

urug.mn

urug.mn image

“Alibaba” компанийн үүсгэн байгуулагч Жек Ма өнөөдөр 2021 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр багш  нартай цахим уулзалт хийсэн тухай Хятадын хэвлэлүүд мэдээллээ. 

Тэрээр өнгөрсөн оны аравдугаар сараас хойш олны өмнө гарч ирээгүй аж.

Энэхүү мэдээлэл гарсны дараа “Alibaba” компанийн хувьцаа Хонконгийн хөрөнгийн бирж дээр есөн хувиар өсөж, нэг хувьцааны ханш 267 хонконг долларт хүрсэн байна.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Жек Магийн  “Ant Group”  санхүү, технологийн компани Шанхай, Хонконгийн хөрөнгийн бирж дээр IPO хийх ёстой байсан ч хойшлуулсан. Хоёр бирж дээр хувьцаагаа зэрэг гаргах нь түүхэн дэх дээд хэмжээг тогтоох байсан ч Хятадын эрх баригчид зогсоосон билээ.

Ажиглагчдын онцолж байгаагаар үүнээс өмнө Жек Ма олны өмнө үг хэлэхдээ БНХАУ-ын дарга ШИ Жиньпинийг дурдан, өндөр технологийн салбарыг зохицуулдаг дүрэм журмыг шүүмжилж байжээ.

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард  БНХАУ-ын Зах зээлийг хянах газар “Alibaba”  компанид монополь шинж чанартай үйлдэл гарсан гэж сэжиглэн шалгах тухай мэдэгдэл ирүүлсэн байна.

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна