БИД ХАТАН ЭХЭЭ ХАЙЖ БАЙНА!
urug.mnСэтгүүлч: Urug.mn
УЛС ТӨР 1 сар, 1 долоо хоног өмнө

urug.mn

urug.mn image

2019 онд бүртгэгдсэн КОВИД-19 гэх халдварт өвчин дэлхийд шинээр бий болж буй учир бидэнд туршлага дутаж байна гэдэг нь үнэн үү гэвэл үнэн. Манай улс дотооддоо энэ өвчний халдварыг алдахгүйгээр 10 сар “тэссэн” нь нэг амжилт мөн үү гэвэл мөн.Хэдий шинэ өвчин ч гэлээ өвчнийг эмчилж эдгээхээс бусдаар халдварт өвчинтэй тэмцэхэд авах арга хэмжээ, ингэхдээ хүний эрхийг зөрчихгүй байдлаар үйл ажиллагаагаа явуулахтай холбоотой дүрэм, журам, зарчмын асуудлууд шинэ биш зүйлс юм.

Мөн, 10 сар тэссэн гэх факт нь дангаараа амжилт биш бөгөөд гагцхүү энэ хугацаанд дотоодод халдвар тархвал авах арга хэмжээний талаар бэлтгэл ажлаа хэр сайн хийсэн, гадаадад гацсан иргэдээ эх орондоо ирэх боломжоор хэр хангасан гэх зэргээр энэ “амжилт” жинхэнэ амжилт мөн байсан эсэхийг үнэлэх өөр бусад хүчин зүйлсүүд олон байна.

Энэ бүгдийг танд оршил болгож тайлбарлаж буйн зорилго нь өчигдөр буюу 2021 оны 01 сарын 20-ны өдөр болсон тайван жагсаалтай холбоотой. Тайван жагсаалаар иргэд

  • Нэгдүгээрт:Хүний эрхийг бүдүүлгээр зөрчиж буй УОК-ын үйл ажиллагаатай холбоотой УОК-ын удирдлагуудыг хариуцлага хүлээхийг
  • Хоёрдугаарт: КОВИД-19-тэй тэмцэх олон тэрбумын зээл авч зарцуулсан ч дотооддоо алдаагүй гэх 10 сарын хугацаандаа бэлтгэл ажлыг хангалттай хийгээгүйтэй холбоотой хариуцлагыг зохих хүмүүсээр хүлээлгүүлэх зэрэг байв.

Дүн өвлийн хүйтэнд дөрвөн есийн жаврыг үл тоон эрхийнхээ төлөө тайван замаар үзэл бодлоо илэрхийлэн тэмцсэн иргэд, залуучуудын хичээл зүтгэл тодорхой үр дүнд хүрлээ. 19:00 цагийн байдлаар УОК-ын дарга Я.Содбаатар, ЭМ-ийн сайд Т.Мөнхсайхан нар огцрох өргөдлөө өгч буйгаа хэвлэлийн хурлаараа мэдэгдсэн.

Харин 2020 оны 05 сарын 15-нд “Төрийн хатан эрдэнэ”-ээр хүртэл өргөмжлөгдөөд байсан Хатан эрдэнэ, Хатан эх Д.Сарангэрэл энэ үйл явдлуудтай холбоотой ямар нэгэн хариуцлага хүлээх үндэслэлтэй юу? Хатан эх маань хаана явна?

Юун түрүүнд түүний одоогийн албан тушаал юу болох, тэрээр өнгөрсөнд гүйцэтгэсэн албан тушаалтайгаа холбоотой хариуцлага хүлээх нь үндэслэлтэй талаар холбогдох хууль тогтоомжоос шалгаж үзье. Д.Сарангэрэл нь 2020 оны 07 сарын 08-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын ажлаа хүлээж авсан. Өөрөөр хэлбэл, тэр сайд хэвээрээ боловч өөр яамны сайд болсон. Харин, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалтад зааснаар Засгийн газрын гишүүн буюу сайдын албан тушаал нь “Төрийн улс төрийн албан тушаал” байна.

11 дүгээр зүйл.Төрийн улс төрийн албан тушаал

11.1.Төрийн улс төрийн албан тушаалд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон болзол, журам, шалгуурын дагуу сонгогддог болон уг сонгуулийн үр дүнд томилолтын журмаар ажиллах, мөн тэдгээрийн бүрэн эрхийн хугацаанд өөрт нь үйлчлэх орон тооны дараахь албан тушаал хамаарна:

                                11.1.5.Монгол Улсын Засгийн газрын гишүүн;

Иймд, Д.Сарангэрэлийн хашиж байсан Эрүүл мэндийн сайдын албан тушаал болон одоо хашиж байгаа албан тушаалууд нь улс төрийн албан тушаалууд болохын хувьд тэрээр улс төрийн болон ёс суртахууны хариуцлага хүлээх албан тушаалтан мөн байна.

Харин Философийн ухааны доктор (Ph.D) Б.Даш-Ёндон gogo.mn – д нийтлүүлсэн нийтлэлдээ улс төрийн эрх мэдэлтний улс төрийн хариуцлагын тухай дараах байдлаар тайлбарлан бичсэн байна.

“... улс төрийн эрх мэдэлтэн ёс суртахууны үүрэг, шаардлагаа умартваас ёс суртахууны төдийгүй улс төрийн хариуцлага хүлээдэг байх ёстой. Аристотелийн үзэж байгаагаар ч улс төр гэдэг бол ёс суртахуун юм .... Улс төр, ёс суртахуун хоёрыг хэт салгаж үзсэнээс улс төрийн эрх мэдэлтнүүд ёс суртахууны шаардлага, зөрчилдөө хариуцлага хүлээхгүй өнгөрөх бололцоо буй болдог байна.” гэж тайлбарлажээ.

Нэг талаас, зарим иргэд Д.Сарангэрэлийг нэгэнт Эрүүл мэндийн сайд биш болчихсон бөгөөд одоо БОАЖ-ын сайд болсон тул өмнөх албан тушаалтайгаа холбоотой хариуцлага хүлээхгүй гэж тайлбарлаж байна.Засгийн газрын тухай хуулийн 20.5.16-д зааснаар Эрүүл мэндийн сайд нь эм, эмнэлгийн хэрэгсэл, техникийн үйлдвэрлэл, хангамжийн талаарх бодлого, эмнэлгийн үйлчилгээ, эрүүл ахуй, халдвар судлалын хүрээний бодлого зэрэг болон бусад асуудлын хамруулан хариуцдаг байна.

Харин, тухайлбал 2020 оны 01 сараас 07 сар хүртэл бүтэн 6 сар (КОВИД-19тэй үеийн) эрүүл мэндийн салбарыг удирдсан ч энэ хугацаанд нь нэг ч аймагт PCR шинжилгээ авах боломж бүрдүүлээгүй, эмнэлэгүүд дээр авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээнүүдийг авч бэлтгэл хангаагүй зэрэг халдвар, хамгаалалын хувьд, иргэдийн үндсэн эрхийг хангах асуудлын хувьд хангалттай ажил хийгээгүй нь харагдаж байна.

Тэрээр хангалттай ажил хийгээгүй байгаад зогсохгүй 2020 оны УИХ-ын сонгуулийн дараа “тодорхойгүй” шалтгаанаар ЭМ-ийн сайдаас БОАЖ-ын сайд болж “өөрчлөгдсөн” байгаа юм.

Хэдийгээр түүний албан тушаал нь солигдсон байгаа боловч тэрээр  нэг л Ерөнхий сайдын нэг л удирдлагад байгааг харгалзан, улс төрийн албан тушаал хашдаг болохыг нь мөн харгалзан түүний Эрүүл мэндийн сайд байх хугацаандаа ажил, үүргээ хангалтгүй биелүүлсний улмаас учирч буй одоогийн эдгээр хүндрэл, бэрхшээлүүдийн хувьд Д.Сарангэрэлд улс төрийн хариуцлага хүлээлгэх нь бүрэн үндэслэлтэй гэж үзэж байна.

Тухайлбал, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 22.1-д зааснаар засгийн газрын гишүүн өөрөө хүсэлтээ Ерөнхий сайдад өргөн мэдүүлж, эсхүл мөн хуулийн 23.1.2-т дагаа Ерөнхий сайд нь УИХ, Ерөнхийлөгчид танилцуулсны үндсэн дээр засгийн газрын гишүүнийг чөлөөлөх, огцруулах боломжтой байдаг байна. 

Аймагтаа PCR шинжилгээ өгөх нөхцөл нь бүрдээгүйн улмаас Архангай аймгаас Улаанбаатар хотруу нэврэх гэж байсан иргэн PCR шинжилгээний хариугүй гэх үндэслэлээр хотруу орж чадалгүй, эмнэлгийн тусламж авч чадалгүй амь нас нь хохироход Хатан эх та хаана байв? Нялх биетэй, төрөөд удаагүй байгаа эх углааштай төрөх эмнэлгээс ХӨСҮТ-рүү “ачигдаж” байхад Хатан эх та хаана байв?

Бид төрийн хатан эрдэнэ Хатан эхээ хайж байна.

Б.Мягмардорж 

 

 

20 сэтгэгдэл


comment image

Зочин - 2021-01-21

Сарангэрэл сайд намаа санхүүжүүлж сайдын сэнтийд суусан гээ биз дээ. Өмнө зурагтаар гарахаас өөр юу хийсэн юм түүний алдааг одоогийн сайд үүрэх ёсгүй шударга бай.

202.131.233.174


comment image

Зочин - 2021-01-21

Энэ ард түмнийг айлгаж тархи угааж гадахд дотоодгүй иргэдийг хорьж амь нас эрүүл мэнд бизнёс орлогогүй болгож ковидоор гадаадаас орж ирсэн тэр их хандив тусламжиыг яасныг мэдэгдэхгүй алга хийж ганц олигтой оношлуур ч байхгүй салбарыг хүлээлгэн өгсөн. Энийг шалгаж хариуцлага тооцох хэрэгтэй.Гэрэл зурагчин БОАж яаманд юу хийдэг байна.аа

124.60.114.164


comment image

Зочин - 2021-01-21

5. Эрүүл мэндийн сайд өвдөг тохойны сайн эмч байхаас илүү төрийн мэргэшсэн сайн менежер байх хэрэгтэй гэдэг нь олон үйл явдал баталлаа

64.119.20.78


comment image

Зочин - 2021-01-21

?

64.119.20.78


comment image

Зочин - 2021-01-21

Огцрох эхний хүн

139.5.218.45


comment image

Зочин - 2021-01-21

одоо аргаа бараад нийгмийн дайралтаа Сарангэрэл рүү шилжүүлчихэж байгаа юм уу

192.82.68.180


comment image

Зочин - 2021-01-21

Сарангэрэл сайд хийдгээ хийсэн юм билээ асуудалгүй сайд.

192.82.68.180


comment image

Зочин - 2021-01-21

Энэ хүн бол хийсэн зүйлтэй хэлэх үгтэй хүн зөвхөн нэг л жишээ Эрүүл мэндийн сайд байхдаа энэ айхтар өвчнийг Монгол сайхан орондоо оруулж ирээгүй л юм даа

192.82.68.180


comment image

Зочин - 2021-01-21

Энэ сайд ч хамаагүй тэр сайд ч хамаагүй за. Яг тухайн цагт байсан хүмүүсээс хариуцлагаа нэх.

192.82.68.180


comment image

Зочин - 2021-01-21

Сарангэрэл сайд мундаг ажилласан гэж бодож бна маршрутыг анхнаас нь маш сайн зарлаж байснаараа барьж зогсоож чаддаг бсан одоо энэ УОК ЭМЯ нь нээх л сүрхий төрийн албатны нууц хувь хүний нууц ч гэх шиг сүржигнээл маршрутыг зарлахгүй нууцалснаараа хамгийн том алдаа завхрал гаргаад бгаан Муу ч гэсэн Сарангэрэл сайд шөнө сэжигтэй тохиолдлынхоо хариу бүрийг тэсэн ядан хүлээж суудаг бсан шиг санаж бна Уул нь хувь хүний эрх ашиг гэхээсээ илүүтэй нийтийнхээ амь нас эрүүл мэндийг 1рт тавимаар юм

192.82.68.180


comment image

Зочин - 2021-01-21

Ямар бодол санаа гэхээрээ энд гарсан алдааг тэнд ажиллаж байгаа хүнээс хариуцлага нэхэж чадаж бнаа. Ямар ч үед сэтгэлээсээ хариуцлагатай ажилладаг сайд шүү. Хариуцлагатай ажиллаж чадсан учраас л бид тэр хүнд үеийг давсан шдээ.

192.82.68.180


comment image

Зочин - 2021-01-21

Хүмүүс ер юу хэлэх гэхээрээ ингэдэг юм бэ ЭМсайд байхдаа сайн л ажиллаж байсан шүү дээ харин яагаал гаршиж байсан ажлы нь өөрчилсөн юм бол тэр үеийн онцгой комисс маш сайн хариуцлагатай ажиллаж байсан биз дээ

192.82.68.180


comment image

Зочин - 2021-01-21

Дэлхий баларч байхад Сарангэрэл чинь хариг иргэний зориг гаргаж цагаан сарын баярыг болиулаагүйсэн бол өнөөдөр ямар байх байсныг төсөөлөхөд ч аймаар. Дэлхий дээр халдвар авсан хүний тоо хэдэн сая давлаа. манайд байдал эвгүй бна. Юм хийсэн хүнээ хэмлэхээ больж үз

192.82.68.180


comment image

Зочин - 2021-01-21

Сарангэрэл гэдэг энэ эмэгтэй ямар ч салбарт мэргэжилийн биш гэхгүй чадвартай чанга удирдаж ажилуулж чаддаг мундаг эмэгтэй юм байна гэж би үнэлэж байга цаашдын ажилд амжилт хүсье

192.82.68.180


comment image

Зочин - 2021-01-21

Эмя -ны сайд байхдаа корона дотооддоо алдаагүй эрүүл мэндийн салбарыг хариуцлагатай хамтач байлгаж чадсан л юм даа та нар өөрсдөө юу хийж гийгүүлсэн болоод хүн шүүх эрхтэй билээ

192.82.68.180


comment image

Зочин - 2021-01-21

Одоо цаг дээр болсон асуудалыг энэ цаг дээр нь ярь өнгөрсөн юм хэзээч яриад яахын асуудал шиидэгдэхгүй

192.82.68.180


comment image

UB emegtei - 2021-01-21

shal sejgiin yum be, ichne uu

77.87.228.70


comment image

Зочин - 2021-01-21

Хэзээ зажлаад, толгойгээ сэнжигнүүлээд л эвгүй авгай даа. Ковидын тусламжийн мөнгөний ихээхэн хувьд Нямхүү энэ 2-ын хоол болсон байхооо. Тайланг шаардах хэрэгтэй. Гадаадын аудит оруулаасай

202.9.46.220


comment image

Ineedtei avgai Зочин - 2021-01-21

Dald or, khiimel nuurt, bur aris ni yazarlaa. Bur khiimel muukhai tsaraitai

202.9.46.179


comment image

Зочин - 2021-01-22

Тиймээ. Энэ хүний уршигаар төр засаг огцроход хүрлээ!!!

66.181.188.173