ТӨРӨХ ЭМНЭЛГҮҮД КОВИДЫН ЭРСДЭЛД ЗОРИУЛСАН ТУСГААРЛАЛТЫН ӨРӨӨТЭЙ
urug.mnСэтгүүлч:
НИЙГЭМ 1 сар, 1 долоо хоног өмнө

urug.mn

urug.mn image

Энэ сарын 19-нд “Өргөө” амаржих газраас ХӨСҮТ-/Халдварт өвчин судлалын үндэсний төв/-рүү хүнлэг бусаар тусгаарлагдсан эх, хүүхдийн эрхийн төлөө иргэд төв талбай дээр жагссан билээ. Жагсаалын нөлөөгөөр УОК-ын дарга, Шадар сайд Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад өгөөд байгаа юм.

Эх сурвалжийн мэдээлснээр тухайн эмэгтэй 19-ний өглөө 07 цагт амаржиж хүү төрүүлсэн бөгөөд бусад ээжүүдтэй хамт гуравдугаар давхарт хэвтэж байжээ. Харин түүний нөхрийн шинжилгээний хариу эерэг гарснаар тусгаарлалтад яаралтай шилжүүлэх шаардлага гарсан байна. Одоогийн байдлаар “Өргөө” амаржих газарт хатуу хөл хорио тогтоож, тухайн өдрийн ээлжийн эмч, ажилчид сунаж ажилласаар байгаа юм.

“Өргөө” амаржих газрын энэхүү хэргээс улбаалан Улсын эмнэлгүүд болоод төрөх эмнэлгүүд “Ковид-19” халдварт бэлтгэгдээгүй, тусгаарлалтын өрөөгүй гэх мэт иргэдийн шүүмжлэл их байсан учир энэ талаар бид тодрууллаа. Бидний авсан мэдээллээр Улсын онцгой комиссоос өнгөрөгч намар нийслэл хотод байршилтай төрөх эмнэлгүүдэд коронавирусийн халдварын эрсдэлд зориулж 30 ор бүхий тусгаарлалтын өрөө бэлдэж, яаралтай горимоор ажиллах ажилчдын цагийн хуваарийг гаргажээ. ХӨСҮТ рүү тусгаарлагдсан нярай ээжийн тухайд халдвар авсан иргэний ойрын хавьтал болох нь төрсний дараагаар тогтоогдсон учир яаралтай шилжүүлсэн байна. Мөн өчигдөр өглөө /2021.01.21/ “Өргөө” амаржих газарт өөр нэгэн коронавирусийн халдвартай эх төрөхөөр бэлдэж байсан нь ЭХЭМҮТ рүү хүргэгдсэн гэв.

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна