С.ОДОНТУЯА: СҮҮЛИЙН ХОЁР ПАРЛАМЕНТ МАН-ЫНХ БАЙХАД, ОДОО АН-ЫН БУРУУ БОЛООД ЯВЧИХЛАА
urug.mnСэтгүүлч: Urug.mn
УЛС ТӨР 1 сар, 2 долоо хоног өмнө

urug.mn

urug.mn image

Өнөөдөр засгийн газрыг огцруулах эсэх асуудлаар УИХ хэлэлцэв. Энэ үеэр байр сууриа илэрхийлсэн гишүүдийн үгийг хүргэж байна. УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Ардчилсан нам бүх зүйлд буруутай болоод явчихлаа. Сүүлийн хоёр парламент МАН эрх баригч байхад АН-ын буруу, Ерөнхийлөгчийн буруу болоод явчихлаа. Энэ бол АН буруугүй, Ерөнхийлөгч буруугүй зүгээр л МАН-ынхны албан тушаалын тэмцэл, зохион байгуулалттай сериал. Ардчилсан намын зөрчилдөөн ил байдаг. Харин МАН-ынхан дотор албан тушаал эрх мэдлийн маш том зөрчлийн илрэл, тавилттай жүжиг гэж бодож байна. Манай улстөрчид анх удаа ийм зүйл харж байгаа юм шиг ярих хэрэггүй, амьдрал дээр хөрсөн дээр буумаар байна. Төрөх эмнэлгүүдээ очиж харцгаа, сумын төвийн төрөх эмнэлгийг харах хэрэгтэй та. Битгий жүжиг тавь. У.Хүрэлсүх зургаан сарын өмнө ард түмний итгэлий авч сонгогдоод, одоо хариуцлагаас зугатааж байгаа мэт үйлдэл гаргаж болохгүй гэж бодож байна. Цар тахлын эсрэг танай Засгийн газар сайн ажилласан. Гэхдээ гадаадад байгаа ажиллаж, амьдарч байгаа иргэдээ монголчууддаа нэг даргын нэг жийпний үнэ л төсөвлөсөн. Монголчууддаа ингэж хандаж болохгүй. Дипломат төлөөлөгчийн газартаа төсөв тусгаж өгөөгүй, хэмнэсэн мөнгийг нь та нар татаж авсан. Энэ асуудал дээр гомдолтой байна. 

 

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна