ЭНЭТХЭГИЙН ВАКЦИНЫ ҮЙЛДВЭР ШАТЛАА
urug.mnСэтгүүлч: Urug.mn
ДЭЛХИЙ 1 сар өмнө

urug.mn

urug.mn image

Пүрэв гарагт Энэтхэг улсын баруун бүсийн "Пуне" хот дахь Серум Хүрээлэнгийн байранд гал түймэр гарснаас таван хүний амь эрстлээ.

 

 

"Серум" нь дэлхийн хамгийн том вакцин үйлдвэрлэлийн байгууламжаас гадна Британи-Шведийн АstraZeneca компани, Британийн Оксфордын их сургуулийн хамтран бүтээсэн коронавирусийн эсрэг вакциныг өнгөрсөн долоо хоногоос эхлэн үйлдвэрлэж байгаа юм.

Албаныхны мэдээлэлж байгаагаар гал түймэр дуусаагүй байгаа өргөтгөлийн барилга дээр гарсан учраас үйлдвэрлэгдээд байгаа 50 сая тун вакцин галд өртөөгүйг тухай мэдэгдлээ.

Галын аврах багийн ажилтнууд өчигдөр орой галыг бүрэн унтраасан болохыг Пуне хотын захиргаа мэдэгдлээ. Одоогоор гал тогтоогоогүй байгаа ба хэргийг тодруулхаар шинжээчдийн баг ажиллаж эхэлсэн байна.

Серум Хүрээлэнгийн үйлдвэрлэж буй AstraZeneca/Oxford-ын “Covishield” вакциныг Энэтхэг улсаас гадна дэлхийн ихэнх  улс орнууд хүн амынхаа дархлаажуулалтад ашиглах ба үүнд Монгол улс мөн орсон байгаа юм.

Эх сурвалж: BBC

 

 

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна