ЗГХЭГ-ЫН ДАРГА Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ЗӨРҮҮТЭЙ НАМТАР
urug.mnСэтгүүлч: Urug.mn
УЛС ТӨР 1 сар, 1 долоо хоног өмнө

urug.mn

urug.mn image

Ерөнхий сайд болох нь тодорхой болсон Л.Оюун-Эрдэнийн намтарт factcheck хийснийг хүргэе.

УИХ-ын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн ярилцлагад оролцох үеэрээ одоогоос арван жилийн өмнө хотод ирсэн хийгээд жижүүрийн ажил хийдэг байсан талаараа ярьжээ.

Тодруулбал, тухайн ярилцлагынхаа үеэр “Би 30-тай байхдаа хотод орж ирсэн шдээ. Ерөөсөө арван жилийн өмнө. Сумын тамгын газарт жижүүр хийж байсан. Нэг их үгүйсгэх гэдэггүй л дээ. Би ч нэг их ярихыг боддоггүй. Зүгээр л хичээгээд л” хэмээн ярьжээ.

Түүний ярьсан агуулга цахим орчинд үнэн, худал хэмээн маргаан дагуулсан тул бид баримтыг нягталлаа.

Л.Оюун-Эрдэнэ: Би 30-тай байхдаа хотод орж ирсэн шдэ. Ерөөсөө арван жилийн өмнө

Factcheck: Л.Оюун-Эрдэнэ 30-тайдаа хотод орж ирсэн гэхээр 2010 онд хотод ирсэн гэсэн үг. Гэвч түүний намтартай энэ тоо зөрж байгаа юм. Улиран сонгогдож буй гишүүний УИХ-ын Тамгын газарт өгсөн танилцуулгаас харвал 2001 онд Бэрс дээд сургуулийг сэтгүүлчээр төгссөн гэжээ. Гэхдээ түүний өгсөн мэдээллүүд дунд зөрүүтэй зүйл хэд хэд харагдав.

Тухайлбал,

2017 онд GoGo.mn сайтад өгсөн “Л.Оюун-Эрдэнэ: Хамгийн үнэтэй сургуульд сураад машингүй амьдрах хэрэгтэй” ярилцлагадаа “Бэрс” сургуулийн сэтгүүлчийн ангид 1998 онд элсэн орж, 2002 онд төгссөн гэжээ.

 

Түүний өөрийнх нь oyunerdene.mn сайтын намтар хэсэгт 2001 онд Бэрс дээд сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн гэсэн байна.

Мөн түүний Mplus-д байрлуулсан “Азийн хүлэг улс” номын тайлбарт 1980 оны зургадугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотноо төрсөн гэх мэдээллийг оруулсан байна.

2020 оны тавдугаар сарын 13-ны өдөр baabar.mn сайтад нийтлэгдсэн сэтгүүлч Ганчимэгийн хийсэн “Л.Оюун-Эрдэнэ: Цонхоо нээгээд хар даа, цоо шинэ 30 жил аль хэдийн ирчихсэн…” ярилцлагад “Өвөө маань 2005 онд хүнд өвдөж, удалгүй бурхны орондоо явсан. Тэр үйл явдалтай зэрэгцээд манай ээж өвдсөн. Хөдөөнөөс ээжийгээ очиж аваад энэ гуравдугаар эмнэлэгт авчраад олон хоногоор сахиж хүндхэн цаг хугацааг туулсан л даа” гэсэн нь түүнийг энэ хугацаанд Улаанбаатарт байсныг гэрчлэх мэт.

Үүнээс үзвэл түүний ердөө 10 жилийн өмнө 30 настайдаа хотод ирсэн гэдэг нь эргэлзээтэй мэдээлэл болж байна.

Л.Оюун-Эрдэнэ: Сумын Тамгын газарт жижүүр хийж байсан

Factcheck: Түүний ажилласан байдалд энэ талаар мэдээлэл огт байхгүй. Дээр дурдсан УИХ-ын Тамгын газарболон өөрийнх нь албан ёсны сайтад 2001 оноос Хэнтий аймгийн Бэрх хотын захирагчийн албанд Тамгын газрын даргаар ажиллаж байсан гэх мэдээлэл байхаас биш Тамгын газарт жижүүр хийж байсан талаарх мэдээлэл огт байхгүй байгаа юм. Сургууль төгссөн хугацаа болон Тамгын газрын даргаар ажиллаж байсан хугацаа нь давхцаж байгаа юм.

Тиймээс ЗГХЭГ-ын дарга нэг бол телевизийн нэвтрүүлгээр худал хэлсэн, эсвэл өөрийн цахим хуудастаа худал мэдээлэл байршуулжээ.

 

Эх сурвалж: Fact Check Mongolia

18 сэтгэгдэл


comment image

ЗОЧИН - 2021-01-22

ЕР НЬ ХҮН ХОТОД ИР СУРГУУЛЬ ТӨГСӨӨД, ХОТОД ЭЭЖИЙГЭЭ ЭМЧЛҮҮЛЭЭД БЙАЖ БОЛНО. БЭРХ ТОСГОН СУМАНД АЖИЛЛАСАН Л БАЙХ. ЯГ ХОТЫН СУУРИН БОЛСНЫГОО Л ХЭЛСЭН БАЙХАА. ЮУН ҮГ ҮСЭГ АЦАГ ШҮД ТООЛОХ ВЭ......... УРАГШАА ХАРЬЯ. БӨӨС ТҮҮХ ЯАХАВ ТОМ ХАР.....

103.11.192.34


comment image

Ай даа - 2021-01-22

Хэдүүлээ шударга л байя, урагшаа л харья гээд худалчийг залаад байх нь хэцүү. Энэ хүн одоо аймаар буянтай хүн гээд алуурчныг шүтээд байж болохгүйтэй адил. Угаасаа худалч л амьсгаа шд.

103.140.10.242


comment image

Зочин - 2021-01-22

Жижиг юманд итгэмжгүй хүн том юманд итгэмжтэй байж чадахгүй

124.60.114.164


comment image

Зочин - 2021-01-22

Tom harna, zaluu hunii demjine l geed baidag. Nogooh bi doloogch, taunh barigch, hudalch hulgaich baisan ch hamaagui yu?

192.82.73.151


comment image

Зочизочинн - 2021-01-22

Хэнд хэрэгтэй юм энэ харицуулалт чинь. Хүн ажилаа сайн хийгээд эх орноо гэсэн сэтгэл байхад л болоо шдээ. Хүний бөгс ухаж суухынхаа ажилтай юм бол ажилаа сайн хий. Солиорсон юмнууд

66.181.161.99


comment image

Зочизочинн - 2021-01-22

Хэнд хэрэгтэй юм энэ харицуулалт чинь. Хүн ажилаа сайн хийгээд эх орноо гэсэн сэтгэл байхад л болоо шдээ. Хүний бөгс ухаж суухынхаа ажилтай юм бол ажилаа сайн хий. Солиорсон юмнууд

66.181.161.99


comment image

Зочин - 2021-01-22

Өөр харлуулах юм олдохгүй байх шиг байна. Энэ муулаад байгаа хүмүүс өөрсдөө тогны мөнгөө төлөөрэй зүгээр Оюунэрдэнэ л эрдэнэтийг зөв голдиролд оруулж бид өнөөдөр хэрэглээний мөнгөө шийдээд сууж байна. Оюутолгойн гэрээг шийдээд хувь хүртээвэл энэ хүмүүс хамгийн түрүүнд гүйнэ дээ. ЯАЖ Ч БАЙСАН ЗАЛУУ ХҮН ӨӨР ШҮҮ

66.181.185.205


comment image

Зочин - 2021-01-22

Би бас 10 жилийн дараа мартаж санах өвчтэй болох вий дээ хэдэн онд сургуулиа төгслөө нтр гээд бөөн бодол болоод

202.21.117.2


comment image

Зочин - 2021-01-22

Ийм сайдтай хол явахгүй ээ. Сингапур яаж хөгжсөнийг хар даа. Дандаа топ сургууль бакалавр төгссөн хүмүүс. Магистр бол худ шүү. Хүрэлсүх шиг хэлтэй хүн л төгсөнө ш дээ

202.21.108.157


comment image

Зочин - 2021-01-22

Юу ч хийж чадахгүй бацаан харж байгаарай

202.21.108.195


comment image

Зочин - 2021-01-22

Ene ymr boosni niitlel we yg tvcx ym oldoxqvi naasan

202.55.182.26


comment image

Ха ха - 2021-01-22

Их ноо илрүүлжэээ факчээк ккк

66.181.180.88


comment image

Зочин - 2021-01-22

арай ч дээ ямар гээчийн сайт гэхээрээ ийм мэдээлэл тавьдаг байнаа хэнд хэрэгтэй юм бэ

202.9.41.30


comment image

Зочин - 2021-01-23

Factcheck gj arai oor um bdag bhaa zgr

80.110.121.50


comment image

Зочин - 2021-01-23

Барьцгүй туучий байна даа! Тэр Хэнтийд хийлгэж байгаа зүйлийг нь харваас эрүүл сэтгэлгээгүй. Бас дээр нь жалга довны үзэлтэй. ХүүКийн кабинетийн новшнуудыг эргүүлэн оруулж ирвэл ард түмэн лав хойшид дэмжихгүй нь тодорхой.

64.119.27.49


comment image

Зочинзочин - 2021-01-23

Бэрс дээд сургууль гэж мэдэхгүй юм бн оноо авч чадаагүй хүүхдүүд ямар ч хамаагүй сургуульд ордог бхдаа төрсөн өдрийн төөрөг гэдэг нь бх засаг тэргүүлэх хувьтай юм монголын түүхэнд үлдэх учир сайнаараа дурсагдах ажил хийгээрэй

59.153.112.37


comment image

Зочин - 2021-01-24

arai ydtsan medeelel bnuuda hahap

202.126.90.53


comment image

Зочин - 2021-01-25

Ийм хүмүүс сайд хийгээд биднийг удирдаж байгаа нь үнэхээр ичмээр, бид өөрсдөө л өрөвдөлтэй! Бараг чи илүү англиар ярьж, олон мэдээлэл өөрөө олж уншиж чадна

66.181.191.246