ХУРДАН ЭДГЭЭРЭЙ
urug.mnСэтгүүлч: Urug.mn
НИЙГЭМ 1 сар, 1 долоо хоног өмнө

urug.mn

urug.mn image

"Улаанбаатар Сонгдо" эмнэлгийн ерөнхий захирал, зүрхний мэс заслын их эмч Б.Болдсайхан бие нь өвдөж , гадаадруу эмчилгээнд явж байгаа талаар өөрийн цахим хуудаснаа нийтэллээ.

Тэрээр "Ходоодны хорт хавдар гэж онош гарсан. Нэгдүгээр сарын 19-нд эмнэлгээс гарлаа. Өнөөдөр эмчилгээнд яваад нэг сар хагас болоод ирэх байх. "Зүрх мартахгүй" төсөл зогсохгүй. Намайг байсан ч байхгүй ч үргэлжлэх 20-иод хүнтэй сайн багтай.Хоёр сарын дараа дэлгэр Монгол орондоо яаран яаран ирж уулзахын ерөөл тавья. Үүрээр эхэлсэн сүүлийн ховдлын цоорхой нөхөх хагалгаа сайн боллоо. Одоо онгоцны буудлын зүг. Уучлаарай нэгдүгээр сарын 13-ны шөнө ходоодноос 3 литр орчим цус алдаж ухаангүй Сонгдо эмнэлэгтээ хүргэгдэж ирж дурангаар цус тогтоолгосон явах дөхсөн. Ходоодны хорт хавдар гэж онош гарсан .. нэгдүгээр сарын 19-нд эмнэлгээсээ гарлаа. Гэхдээ эмнэлэгт байх хоорондоо явах өдрөө хүртэл хойшлуулшгүй хүндэрсэн хүүхдүүдийн хагалгаа орсон. Өнөөдөр эмчилгээнд яваад нэг сар хагас орчим болоод ирэх байх.  “Зүрх мартахгүй” төсөл зогсохгүй ээ намайг байсан ч байхгүй ч үргэлжлүүлээд явах 20иод  хүнтэй чадвартай сайн баг болох Бямбасүрэн, Доржсүрэн, Буянтөгс, Гэрэлмаа, Зоригоо, Намхайдорж, Эрдэнэбаатар, Хаш Чулуун эмч нараар ахлуулаад үлдэж ажлаа хийнэ.

Уучлаарай: 1. МИАТ ачааны карго онгоцонд билетээ аваад нислээ. Битгий бүүр их муу хэлж, шүүмжилж, үзэн ядаарай  хэн нэгнийг хойш урагш болгоогүй ээ. Хоёр зун намаржин ходоод өвдсөн ч дурандуулалгүй дараа 7 хоногт гэж өвчтөндөө огт зөвшөөрдөггүй байж өөрөө гаргасан тэнэглэлээс өвчин хожуу мэдэж хүндэрсэн.Үүний улмаас “Зүрх мартахгүй” төслөөр зүрхний хагалгаанд орж амжих байсан жоохон хүүхдүүдийн өмнө уучлал гуйя хоёр сарын дараа дэлгэр Монгол орондоо яаран яаран ирж уулзахын ерөөл тавья” хэмээлээ

 

2 сэтгэгдэл


comment image

Зочинunshigch - 2021-01-22

Hurdan edgeed ureerei.

202.21.107.111


comment image

ЭмчЗочин - 2021-01-22

Ямар өрөвдмөөр юм бэ. Уйлж байна шүү. Өөрийн эрхгүй. Хурдлан эдгээрэй гэе дээ

66.181.179.128