ӨНӨӨДӨР ХАЛДВАРЫН 8 ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЛЭЭ
urug.mnСэтгүүлч: Urug.mn
НИЙГЭМ 1 сар өмнө

urug.mn

urug.mn image

Сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа  танилцууллаа.

Нэгдүгээр сарын 21-ний өдөр улсын хэмжээнд 15546 хүнд коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээ хийхэд 8 хүнээс халдвар илэрсэн. Эдгээр тохиолдол бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна.

Илэрсэн долоон тохиолдол нь батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал харин нэг нь ХӨСҮТ-ийн ажилтан байна. Өчигдрийн батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болсон хүмүүс Хас банк, Худалдаа хөгжлийн банканд ажилладаг тул тусгаарлах, шинжлэх ажил үргэлжилж байна. Хас банкны 5 хүнийг тусгаарласан. Худалдаа хөгжлийн банкны тандалт судалгаа өнөөдрөөс явагдаж байгаа. Чингэлтэй дүүргийн ЗДТГ-т ойрын хавьтал болсон хүмүүс байгаа учраас тус дүүргийн тамгын газрын ажилтнууд хоёрдогч хавьтлаар бүртгэгдэж, шинжилгээ хяналт тандалтад хамрагдсан.  БГД-ийн 12 дугаар хорооны 19 дүгээр байрны голомт идэвхтэй үргэлжилж 20 гаруй хүн халдвартай нь батлагдаад байна. БЗД-ийн ТҮК-ийн голомт бас идэвхтэй байгаа.

Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 1592 ба үүнээс 1097 хүн эдгэрсэн байна. Эмчлэгдэж байгаа 583 хүний биеийн байдлыг үнэлбэл, хоёр хүний биеийн байдал маш хүнд , хүнд 7, хүндэвтэр 61, хөнгөн 413 байгаа" хэмээлээ.

 

 

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна