ХӨДӨЛМӨРИЙН ҮНДЭСНИЙ НАМААС Д.СУМЪЯАБАЗАРТ ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЛЭЭ
urug.mnСэтгүүлч: Urug.mn
УЛС ТӨР 1 сар, 1 долоо хоног өмнө

urug.mn

urug.mn image

Хөдөлмөрийн үндэсний намаас  Нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын Захирагч Д.Сумьяабазарыг  болоод өнгөрсөн асуудалд хариуцлага хүлээж, өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа огцрохыг шаардаж шаардлага бичиг хүргэлээ.

ХҮН намын үзэж байгаагаар дөнгөж амаржсан эхийг нярайн хамт эмнэлэгт хооронд зөөвөрлөхдөө хүнлэг бус хандсан үйлдэлд Ерөнхий сайдаас гадна  Улаанбаатар хотын Захирагч Д.Сумьяабазарыг  гэх мэт шат шатны байгууллага хариуцлага хүлээх ёстой гэж үзэж байгаа юм.

Хөдөлмөрийн үндэсний нам цахим хуудсандаа:

Цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд нь оновчтой бус, хүнлэг бус байсан тул Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс болон холбогдох эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд хариуцлага хүлээн огцорлоо.
Нийслэлийн засаг дарга болон Нийслэлийн онцгой комисс хариуцлага хүлээхгүй сугарч үлдэх нь шударга ёсонд үл нийцнэ.
Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарыг огцрохыг Хөдөлмөрийн үндэсний нам шаардаж байна дараах шаардлагыг нийтэлсэн байна.
 

Харин Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарын олон нийтийн өмнө гарч ирж, ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байгаа юм. Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатарыг албан тушаалаас нь чөлөөлөх захирамж гаргасан билээ.

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна