МОНГОЛ УЛСЫН УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН Л.ЭРДЭНЭБУЛГАН ТААЛАЛ ТӨГСЖЭЭ
urug.mnСэтгүүлч:
НИЙГЭМ 4 сар, 2 долоо хоног өмнө

urug.mn

urug.mn image

Хатанбаатар Магсаржавын дүрээр үзэгч түмний сэтгэл зүрхэнд мөнхөрсөн, дэлхийн болон Монголын олон сонгодог бүтээлийг найруулан тавьсан Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Л.Эрдэнэбулган энэ сарын 27-нд таалал төгсжээ.

Лхагваагийн Эрдэнэбулган 1940 оны 2-р сарын 16-нд Булган аймгийн Бугат \Цонхлон\ сумын Бухын гол хэмээх газар төрсөн.

• 1957-1959 онд Булган аймгийн Соёлын ордонд туслах кино механикч, дуучин

• 1960 оны 3-р сарын 15-аас УХДТ-т найрал дуучин

• 1962-1967 онд БНБАУ-ын Софи хотын Консерваторийн Дуурийн дуучны ангид сурч төгссөн

• 1967-1975 онд УДБТ-т гоцлол дуучин

• 1975-1980 онд ЗХУ-ын Ленинград хотын Консерваторийн Хөгжмийн театрын найруулагчийн ангийг дүүргэсэн

• 1980-1993 онд УДБЭТ-т гоцлол дуучин, ерөнхий найруулагч, уран сайхны удирдагч, театрын даргаар ажиллаж байв.

Тэрбээр, УДБТ-т гоцлол дуучнаар арваад жил ажиллахдаа үндэсний болон дэлхийн сонгодог 20 гаруй дуурьд дуулжээ. Үүн дотроос амьдралд нь хайр дурлал, аз жаргалыг харамгүй бэлэглэсэн нэгэн дуурийн дүрийг зайлшгүй онцолдог юм. 1968 оны 11-р сард Амгаланбаатар хотын Жанжны клубт Б.Дамдинсүрэн, Б.Смирнов нарын хөгжим, Д.Нацагдоржийн цомнол алдарт “Учиртай гурван толгой” дуурь тавигдав. Нансалмаад П.Цэвэлсүрэн, Балганд Б.Готов, Хоролмаад Д.Пүрэвсүрэн, Худалдаачинд Д.Жамъяанжав нар дуулж, М.Санжмятавын удирдсан энэхүү дуурьд Софи хотын консерваторийг дүүргэсэн залуу дуучин Л.Эрдэнэбулган Юндэнгийн дүрд дуулснаараа УДБТ-ын тайзнаа “Эрдэнэбулганы” хэмээх тодотголтой Юндэнгийн дүрийг бүтээх дархан эрхтэй болжээ. Энэ тухайгаа “Төрөлх театрынхаа тайзан дээр ч, урлагийн бригадаар Монгол орноо бүтэн дөрвөн удаа тойрохдоо ч, мөн гадаадын нэг бус орны тайзан дээр ч нүүр бардам Юндэндээ дуулж явлаа. Эргэн санаж, 319 удаа Юндэнд дуулснаа бодохоор юутай их баяр баясгалан...” хэмээжээ.

ГЭР БҮЛ БОЛООД ХАМТ ОЛОН, НАЙЗ НӨХДӨД НЬ ГҮН ЭМГЭНЭЛ ИЛЭРХИЙЛЬЕ

9 сэтгэгдэл

comment image

Зочин - 2021-01-28

гүн эмгэнэл илэрхийлье.

192.82.77.176

comment image

Зочин - 2021-01-29

Монголын алдартай жүжигчин Эрдэнэбулган таны бүтээсэн дүрүүд ард олныхоо сэтгэлд үүрд мөнхөрнө.УМ МА НИ БАД МЭ ХУМ

49.0.142.40

comment image

Зочин - 2021-04-14

J.Erdenebat gishuun erunhii said baihdaa monkord hadgalamj zeeliin horshoog dampuuruulsan. Hariutslagaa hulee, sanhuugiin zohitsuulah horoo hamtarsan. Delgermaa CEO nuugdsan

85.203.44.97