С.ТУЛГА ГАВЬЯАТ ДАСГАЛЖУУЛАГЧ БОЛЛОО
urug.mnСэтгүүлч:
СПОРТ 2 долоо хоног, 5 өдөр өмнө

urug.mn

urug.mn image

Өнөөдөр Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Ардын хувьсгалын 100 жил, Ардчилсан хувьсгалын 32 жилийн ой, Монголын үндэсний уламжлалт цагаан сарын баярыг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан аж үйлдвэр, эрүүл мэнд, болосрол, хөдөө аж ахуй, барилга, соёл урлаг, нийгэм үйлчилгээний салбарын хүмүүст Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга төрийн дээд шагнал гардуулж байна. 

Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, сагсанбөмбөгийн 3х3 төрлийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Сүхбаатарын Тулга Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч боллоо. 

Тэрбээр сагсанбөмбөгийн салбараас гавьяат цол хүртэж буй гурав дахь дасгалжуулагч. Өнгөрсөн хугацаанд багийн спортын төрлөөр тив, дэлхийн тэмцээнээс нийт 27 медаль хүртэхэд дасгалжуулагчаар ажилласан юм. 

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна