МОНГОЛ, ЯПОНЫ ТОГЛОЛТ ИРЭХ САРД ЧИБА ХОТОД БОЛНО
urug.mnСэтгүүлч:
СПОРТ 3 долоо хоног, 1 өдөр өмнө

urug.mn

urug.mn image

“Катар-2022" ДАШТ болон 2023 оны Азийн Аварга Шалгаруулах Тэмцээний урьдчилсан шатны "F" хэсгийн 7 дахь тоглолтыг манай улс эх орондоо хүлээн авах байсан. Тоглолт гуравдугаар сарын 30-нд Улаанбаатарт болох байсан билээ. Харамсалтай нь цар тахлын дэгдэлттэй холбоотойгоор Улсын Онцгой Комисс болон Биеийн Тамир, Спортын Улсын Хорооноос тус олон улсын тоглолтыг Монголд хүлээн авах боломжгүй гэдэг хариуг өгсөн юм.

Ингэснээр тус тоглолт гуравдугаар сарын 30-нд Япон улсын Чиба хотноо 20 мянган хүний суудалтай Фүкүда Дэнши Арена-д явагдахаар боллоо.

Тус тоглолтын өмнө манай шигшээ баг гуравдугаар сарын 25-ны өдөр Тажикстан улсын шигшээ багийн талбайд зочлон тоглоно гэж Монголын хөлбөмбөгийн холбооноос мэдээллээ. 

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна