ӨРХИЙН САРЫН ДУНДАЖ ОРЛОГО ӨМНӨХ УЛИРЛААС 5.8 ХУВИАР БУУРЧЭЭ
urug.mnСэтгүүлч:
ЭДИЙН ЗАСАГ 2 долоо хоног, 3 өдөр өмнө

urug.mn

urug.mn image

Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны 2020 оны IV улирлын дүнгээр өрхийн сарын дундаж нийт орлого, оны үнээр 1.4 сая төгрөг болжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 49.5 (3.6%) мянган төгрөгөөр өсөж, харин өмнөх улирлаас 88.1 (5.8%) мянган төгрөгөөр буурсан үзүүлэлт юм.

Өрхийн сарын дундаж мөнгөн зарлага, оны үнээр 2020 оны 4 дүгээр улиралд 1.4 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 22.0 (1.7%) мянган төгрөгөөр өслөө. Үүнд хүнсний бүтээгдэхүүний зарлага 17.5 (6.4%) мянган төгрөгөөр, хүнсний бус бараа, үйлчилгээний зарлага 17.3 (1.9%) мянган төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.

Харин өрхийн сарын дундаж мөнгөн зарлага өмнөх улирлаас 62.9 (4.4%) мянган төгрөгөөр буурсан бөгөөд үүнд хүнсний бүтээгдэхүүний зарлага 16.2 (5.3%) мянган төгрөгөөр, хүнсний бус бараа, үйлчилгээний зарлага 43.1 (4.5%) мянган төгрөгөөр буурсан нь голлон нөлөөлжээ.

1 сэтгэгдэл


comment image

Зочин - 2021-02-15

Бүүр о болчихоод байхад юун 5 хувь худлаа куудгаа. болио

122.201.31.91