Т.ДҮҮРЭН: БОДЛОГЫН ШИЙДВЭР ҮР НӨЛӨӨГӨӨ ӨГТӨЛ ОРЛОГОТОЙ БАЙХ, АЖИЛТАЙ БАЙХ БОЛОМЖИЙГ НЬ ААН-ҮҮДЭД БҮРДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ
urug.mnСэтгүүлч:
ЭДИЙН ЗАСАГ 1 долоо хоног, 5 өдөр өмнө

urug.mn

Өрөг хэлэлцүүлэг “Дахиж хөл хорионд тэсэх үү” сэдвээр өрнөлөө.

Дотооддоо Ковидын халдвар алдаагүй байхад 10 сар бизнесүүдийн үйл ажиллагааг хааж "чангалсан". Одоо ААН-үүд ажлын байраа яаж хадгалах вэ?

Монгол банк он гарснаас хойш уул уурхайн бус экспортийн бизнесийг дэмжих зорилготойгоор 230 тэрбум төгрөгийн репо санхүүжилтийг 6 хувийн хүүтэйгээр арилжааны банкуудад олгосон боловч зээл олголтын хэмжээ нэмэгдээгүй.

Олон компаниуд татварын өртэй гэдэг шалтгаанаар энэ зээлд хамрагдаж чадаагүй байна.

Одоо хэрэгжүүлэх 10 их наядын хөтөлбөр бодит эзэндээ хүрч чадах уу зэрэг сэдвийн хүрээнд Үндэсний хөгжлийн газрын дэд дарга Б.Дөлгөөн, МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн, “Бизнес эрхлэгчдийн нэгдэл” фейсбүүк группийн үүсгэн байгуулагч Ж.Энхжаргал, эдийн засагч Т.Батзориг нартай ярилцлаа.

МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэнгийн онцлох ишлэлүүдийг хүргэе.

“Бүгдийг нь хааж, хязгаарлаад байхаар ААН-үүд урт хугацааны бодлогын үр ашгийг хүртэж амжилгүй хаалгаа бариад байна. Бодлогын шийдвэр үр нөлөөгөө өгтөл орлоготой байх, ажилтай байх боломжийг нь бүрдүүлэх хэрэгтэй. Үйлчилгээ, үйлдвэрлэлийн салбар халдвар, хамгааллын дэглэмээ мөрдөөд ажиллаж чадна”

“Богино хугацааны оновчтой, үр дүнтэй шийдлүүд чухал байна. ААН-үүдэд хөнгөлөлттэй зээл олгож, зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах, зээлийг нь батлан даах, цаашлаад НДШ, татвар дээр нь дэмжих шаардлага байна”

“Өнгөрсөн хавар ААН-үүдийн 39 хувь нь хүнд нөхцөлд орлоо гэсэн бол XXI сард 96 хувь нь хүнд байдалд орсноо хэллээ. МҮХАҮТ эдийн засгаа сэргээхэд 7 чиглэлийн зөвлөмж хүргүүлсэн. Шинэ Ерөнхий сайд 2 ч удаагийн уулзалтад “Эдийн засгаа аврах нь хамгийн чухал боллоо” гэж мэдэгдлээ. Шадар сайд, Хотын дарга ч ААН-үүдээ нээх, эдийн засгаа аврах чухал байгааг онцолж байгаа нь сайн”

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна