Т.БАТЗОРИГ: ИРГЭДИЙН ОРЛОГЫГ ДЭМЖИХГҮЙ БОЛ МУУДСАН МАХЫГ ХӨЛДӨӨГӨӨД ГЭСГЭЭХТЭЙ ҮР ДҮН НЬ АДИЛ
urug.mnСэтгүүлч:
ЭДИЙН ЗАСАГ 2 долоо хоног, 2 өдөр өмнө

urug.mn

Өрөг хэлэлцүүлэг “Дахиж хөл хорионд тэсэх үү” сэдвээр өрнөлөө.

Дотооддоо Ковидын халдвар алдаагүй байхад 10 сар бизнесүүдийн үйл ажиллагааг хааж "чангалсан". Одоо ААН-үүд ажлын байраа яаж хадгалах вэ

Монгол банк он гарснаас хойш уул уурхайн бус экспортын бизнесийг дэмжих зорилготойгоор 230 тэрбум төгрөгийн репо санхүүжилтийг 6 хувийн хүүтэйгээр арилжааны банкуудад олгосон боловч зээл олголтын хэмжээ нэмэгдээгүй.

Олон компаниуд татварын өртэй гэдэг шалтгаанаар энэ зээлд хамрагдаж чадаагүй байна.

Одоо хэрэгжүүлэх 10 их наядын хөтөлбөр бодит эзэндээ хүрч чадах уу?

2021.7.1 ээс ААН-үүд зээлээ төлж эхэлнэ, цахилгааны төлбөрөө төлж эхэлнэ, хүүхдийн мөнгө зогсоно. Энэ үед эдийн засагт юу болох вэ сэдвийн хүрээнд Үндэсний хөгжлийн газрын дэд дарга Б.Дөлгөөн, МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн, “Бизнес эрхлэгчдийн нэгдэл” фейсбүүк группийн үүсгэн байгуулагч Ж.Энхжаргал,  эдийн засагч Т.Батзориг нартай ярилцлаа.

Хэлэлцүүлэгт оролцсон эдийн засагч Т.Батзоригийн онцлох ишлэлийг хүргэе.

“Банкуудын нийт чанаргүй зээл 10.7 хувь, хугацаа хэтэрсэн зээл 7.1 хувь. Ковидын нөлөөнд өртсөн зээл 19 хувь. Нийлээд 39 хувь нь асуудалтай зээл. Асуудалтай зээл байгаа учраас банкууд ч хүнд нөхцөлд байгаа. Иргэдийн орлогыг дэмжихгүй бол муудсан махыг хөлдөөгөөд гэсгээхтэй үр дүн нь адил”

“Эдийн засаг өөрөө иргэдийн сэтгэл зүй дээр тогтдог. Ийм учраас өрхийн сэтгэл зүйг сайжруулах ёстой. УОК, НОК маш сайн төлөвлөж, түүнийгээ ил тод танилцуулж, эргэж буцахгүй байх хэрэгтэй байна”

“Худалдан авалт, хэрэглээ буурч байгаагийн шалтгаан нь хүлээлт. Хуримтлуулах уу, зарцуулах уу. Төр өөрөө хүлээлт үүсгээд, хүмүүсийн амьдралаа төлөвлөхөд хүндрэл үүсгээд байна. Сэтгэл зүй худалдан авалт дээр илэрч байдаг шүү дээ”

 

 

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна