Ж.ЭНХЖАРГАЛ: ДАХИАД ХААЖ, ХЯЗГААРЛАВАЛ ААН-ҮҮД ДААХГҮЙ
urug.mnСэтгүүлч:
ЭДИЙН ЗАСАГ 2 долоо хоног, 2 өдөр өмнө

urug.mn

urug.mn image

Өрөг хэлэлцүүлэг “Дахиж хөл хорионд тэсэх үү” сэдвээр өрнөлөө.

Дотооддоо ковидын халдвар алдаагүй байхад 10 сар бизнесүүдийн үйл ажиллагааг хааж "чангалсан". Одоо ААН-үүд ажлын байраа яаж хадгалах вэ

Монгол банк он гарснаас хойш уул уурхайн бус экспортын бизнесийг дэмжих зорилготойгоор 230 тэрбум төгрөгийн репо санхүүжилтийг 6 хувийн хүүтэйгээр арилжааны банкуудад олгосон боловч зээл олголтын хэмжээ нэмэгдээгүй.

Олон компаниуд татварын өртэй гэдэг шалтгаанаар энэ зээлд хамрагдаж чадаагүй байна.

Одоо хэрэгжүүлэх 10 их наядын хөтөлбөр бодит эзэндээ хүрч чадах уу?

2021.7.1 ээс ААН-үүд зээлээ төлж эхэлнэ, цахилгааны төлбөрөө төлж эхэлнэ, хүүхдийн мөнгө зогсоно. Энэ үед эдийн засагт юу болох вэ сэдвийн хүрээнд Үндэсний хөгжлийн газрын дэд дарга Б.Дөлгөөн, МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн, “Бизнес эрхлэгчдийн нэгдэл” фейсбүүк группийн үүсгэн байгуулагч Ж.Энхжаргал,  

эдийн засагч Т.Батзориг нартай ярилцлаа.

“Бизнес эрхлэгчдийн нэгдэл” фейсбүүк группийн үүсгэн байгуулагч Ж.Энхжаргалын онцлох ишлэлүүдийг хүргэж байна.

“Хоногийн орлогоороо амьдардаг айлууд хэцүүдсэн. Эдийн засаг эргээд хэвийн болох хүртэл тэднийг яах вэ. Бичил, жижиг дунд бизнесийнхэнд хөнгөлөлттэй зээл, татварын хөнгөлөлт чухал. Цомхотгосон ажилтнуудаа эргэж авах, бизнесээ хамгаалж үлдэх, мөрөөдлөө асаахад нь төр, засаг анхаараасай”

“Бизнес эрхлэгчдийн нэгдэл” фэйсбүүк группийн 17000 гишүүний 70-80 хувь нь жижиг дунд бизнес эрхлэгч. Бичил, жижиг дунд бизнесүүд тодорхойгүй байдал дээр юм хийж болохгүй байна. Үнэхээр яахаа мэдэхгүй, яаж зээлийнхээ ард гарах вэ гэж байна”

“Шинэ засгийн газарт хэлэхэд хөл хорионы үед байдгаа тавиад туучихлаа. Үйлчилгээний салбараа алагчлалгүй нээгээд өгчихөөсэй. Олон байгууллагын төлөвлөгөөт ажил жил дамнаж хойшилсон. Хуримтлагдсан өр, зээлээ дарах, хэмнэлтийн горимд шилжихэд орлого л хэрэгтэй”

“Өнгөрсөн 10 сарын хугацаанд дотооддоо халдвар алдаагүй байхад яагаад хааж боов. Тэгээгүй бол хуримтлал үүсгэж, цалинг тавьж, чадахаар байлаа. Төр мэдээллээ өгч, хугацаа өгч, эрсдэлээ тооцох боломж олгох ёстой байсан. Дахиад хааж, хязгаарлавал ААН-үүд даахгүй.

2 сэтгэгдэл


comment image

Зочинзочин - 2021-02-16

Сарангэрэл сагсуурч улс орныг баллаад хаячихлаа

202.9.46.222


comment image

Зочин - 2021-03-02

Д.Энхжаргал аа ?!Тийм бол хориг саадгүй яваад өвчлөөд л үхээд л байхаас даа. Уг нь монгол хүн өсөж үхэтлээ ч өдийл дөө хэдэн малынхаа буянаар

66.181.182.27