САИД МОЛЛАИ ТЕЛЬ АВИВЫН ИХ ДУУЛГЫН ЭХНИЙ ТОЙРОГТ ГОЦ МӨРГӨЛӨӨ
urug.mnСэтгүүлч:
СПОРТ 2 долоо хоног өмнө

urug.mn

urug.mn image

Олон улсын жүдо бөхийн холбооны дэлхийн цуврал тэмцээн, Израилийн Тель Авивын их дуулга өнөөдөр эхэлнэ. Тэмцээний барилдаанууд эхлэхээс өмнө тамирчдыг хэсэгт хуваах сугалаа болсон ба Монголын жүдо бөхийн шигшээ багийн тамирчин Иран гаралтай Саид Моллаи эхний тойрогтоо гоц мөргөлөө.

Түүний -81 кг жинд 39 бөх зодоглох ба Саид "B" хэсэгт оноолтоор багтан эхний тойрогтоо гоц мөргөх буюу барилдахгүйгээр хоёрдугаар тойргоос тэмцээнээ эхлүүлнэ. Хоёрдугаар тойрогт 19 настай, Израилын Сегев Бен Харок болон 21 настай, Азербайжаны Зелим Цкаев нарын ялсан нь манай бөхтэй барилдах юм.

Өдгөө 29 настай, дэлхийн чансааны 8-д бичигдэж буй Саид хамгийн сүүлд өнгөрсөн оны аравдугаар сард болсон Унгарын их дуулгад гуравдугаар байр эзэлсэн билээ.

Тель Авивын их дуулгад 60 орны 422 тамирчин барилдахаас 248 нь эрэгтэй 174 нь эмэгтэй байна.

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна