НАСА-ГИЙН РОБОТ АНГАРАГ ГАРАГ ДЭЭР АМЖИЛТТАЙ ГАЗАРДЛАА
urug.mnСэтгүүлч:
ДЭЛХИЙ 1 долоо хоног, 1 өдөр өмнө

urug.mn

urug.mn image

АНУ-ын сансар судлалын НАСА агентлаг Гринвичийн цагаар 20:55 цагт /Улаанбаатарын цагаар үүрийн 04:55 цагийн орчимд/ Ангараг гараг дээр "Персеверанс" /цуцашгүй, шаргуу зан/ нэртэй роботоо газардууллаа хэмээн ВВС мэдээллээ. 

Өөрөө явагч роботоос зураг ирсний дараа нислэгийн удирдлагын төвд баяр хөөр болцгоожээ.

"Персеверанс" роботын Твиттер хуудсанд "Сайн уу, дэлхий минь. Насан туршдаа амьдрах шинэхэн гэр рүүгээ анх удаа харсан минь" гэж бичээд дээрх зургийг тавьжээ.

Ангараг дээр явагч роботын гол үүрэг бол нян оршин байгаа эсэхийг тогтоох юм. Хэрвээ Ангараг гарагт хэзээ нэгэн цагт амьдрал байсан бол  ус байсан тэр цаг үед буюу 3-4 тэрбум жилийн өмнөх цаг хугацаанд хамаарална гэж эрдэмтэд үзэж буй. 

"Персеверанс" робот сүүлийн нэг сарын хугацаанд Ангараг гараг руу явсан гурав дахь аппарат болж байна. Өмнө нь Хятад болон АНЭУ-ын роботууд тойрог замд гарсан бөгөөд гурвуулаа 2020 оны долоодугаар сард дэлхийгээс гарцгаажээ. Атмосфероос шалтгаалаад уг гараг дээр газардахад хүндрэлтэй байдаг учраас ийм даалгаврын 40 хувь нь амжилттай болдог байна.  

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна