БИТКОЙНЫ ХАНШ 56 МЯНГАН АМ.ДОЛЛАРТ ХҮРЧ ДЭЭД АМЖИЛТ ТОГТООЛОО
urug.mnСэтгүүлч:
ДЭЛХИЙ 1 долоо хоног, 5 өдөр өмнө

urug.mn

urug.mn image

Биткойн криптовалютын ханш 56 мянган ам.долларыг давж, түүхэн дээд амжилтаа дахин эвдлээ.

Криптовалютын арилжааны томоохон бирж болох “Binance” дээр биткоины ханш Улаанбаатарын цагаар 07:00 цагийн байдлаар 7.8  хувиар өсөж, 56.1 мянган ам.долларт хүрсэн байна.

Биткойны ханш өнгөрсөн оны сүүлээс эхлэн өсөж эхэлсэн бөгөөд мөн оны арванхоёрдугаар сарын 16-нд 20 мянга давж, 2017 оноос хойш тогтоод байсан түүхэн дээд үзүүлэлтээ эвдсэн. Энэхүү криптовалютын үнийн идэвхтэй өсөлт энэ сарын 8-наас эхлэн дахин сэргэсэн нь Илон Маск “Tesla” компани нь биткойнд 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ гэж мэдэгдсэнтэй холбоотой аж. Улмаар өнгөрсөн нэгдүгээр сард цахим мөнгөний ханш 41950 ам.доллар болж өсөж, хэд хэдэн удаа түүхэнд дээд амжилт тогтоогоод байгаа юм.

Энэ сарын 16-нд биткойны ханш анх удаа 50 мянган ам.долларын үнэд хүрсэн.

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна