ASTRAZENECA ВАКЦИНЫ ХОЁР ТУНГ ХИЙЛГЭСНЭЭС ХОЙШ 14-ӨӨС ДЭЭШ ХОНОГИЙН ДАРАА ХҮНИЙ БИЕД ДАРХЛАА ТОГТОНО
urug.mnСэтгүүлч:
НИЙГЭМ 5 өдөр, 19 цаг өмнө

urug.mn

urug.mn image

Монгол Улсад өнөөдөр Энэтхэг улсад үйлдвэрлэсэн 150 мянган хүн тун вакцин ирсэн.

Уг вакцинаар эхний ээлжид эрүүл мэндийн ажилтнууд, цагдаа, онцгой байдлынхан зэрэг хариу арга хэмжээний багт ажиллаж буй алба хаагчид зэргийг вакцинжуулахаар эрэмбэлсэн төлөвлөгөө гаргасан билээ. Уг вакциныг хийлгэснээс хойш хэр хугацааны дараа дархлаа тогтох талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаагаас тодрууллаа. Тэрбээр "Өнөөдөр манай улс 150 мянган хүн тун вакцин хүлээн авсан. Нэг хүнд хоёр тун хийнэ гэж үзэхэд 75 мянган хүнийг дархлаажуулах тун юм. 

Вакциныг хийхдээ үйлдвэрлэгчийн зааврыг барьж ажиллана. Эхний тунг хийснээс 21-28 хоногийн зайтайгаар дараагийн тунг хийнэ. Хоёр тун хийлгэснээс хойш 14-өөс дээш хоногийн дараагаар дархлаа үүсэх юм. Бидэнд ирсэн мэдээллээр AstraZeneca вакцин нь 95 хувийн үр дүнтэй байгаа. Шинээр бүтээсэн вакцин тул хүний биед хэр хугацаанд дархлаа тогтоох талаар судалж байна.

Түүнчлэн вакцин хийлгэхээс өмнө бүгд эмчийн үзлэгт орно. Эмчийн үзлэгээр тухайн хүнд хийх эсэхийг шийдвэрлэнэ. Эрүүл мэндийн байдлаа хянуулж, эмчийн зөвшөөрлөөр вакцин хийлгэх эсэхийг шийднэ гэсэн үг.

Ямар нэг вакцин хийлгэсэн, хурц халдварт өвчнөөр өвчилсөн, халуунтай байвал тухайн хүнд вакцин хийхгүй байх заалттай" гэлээ.

1 сэтгэгдэл


comment image

Зочинмонгл - 2021-02-22

монголчууд хужаа вакцин түлхүү хийлгэх бар.бүгдэл эрлийз хурлийз гэж ур дуулдаг улс.хэдэн ÷ нь цусаа цэвэр бгааг шалгах юм бна

203.23.49.248