ЖО БАЙДЕН ТАВ ХОНОГ ТӨРИЙН ДАЛБААГАА БӨХИЙЛГӨХ ШИЙДВЭР ГАРГАЛАА
urug.mnСэтгүүлч: Urug.mn
ДЭЛХИЙ 4 өдөр, 22 цаг өмнө

urug.mn

urug.mn image

Хопкинсын их сургуулийн мэдээлж байгаагаар коронавирусын халдварын улмаас АНУ-д 500 гаруй мянган хүн нас барсан байна. АНУ-д одоогоор халдвар авсан хүний тоо 28.147133тохиолдол бүртгэгдэж 500.071 хүн нас барсан байна. Энэ нь Дэлхийн II дайнд амь үрэгдсэн хүний тооноос их байгаа юм.Даваа гарагт АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден болон дэд ерөнхийлөгч Камала Харрис нар халдварын улмаас нас барсан хүмүүст зориулж хүндэтгэлийн ёслол үйлдлээ. Ерөнхийлөгч Жо Байден, Камала Харрис нар нас барсан хүмүүст зул өргөж, нэг минутын турш дуугаа хураан хүндэтгэл үзүүллээ.

Ёслолын үеэр ерөнхийлөгч Жо Байден үг хэлэхдээ " Улс үндэстний хувьд томоохон гарз хохирол тохиолоо. Халдварын улмаас нас барсан бүх хүнийг бид санаж явах болно. Хамтдаа байж цар тахлын даван туулцгаая хэмээн ард иргэдээ уриаллаа. Мөн тэрээр тав хоногийн турш бүх төрийн далбааг хагас буулган нас барсан хүмүүст хүндэтгэл үзүүлнэ" хэмээлээ. 

 

 

 

 

 

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна