40 ГАРУЙ ДАЛАЙН ГАХАЙ ЭРЭГ РҮҮ ШИДЭГДЖЭЭ
urug.mnСэтгүүлч: Urug.mn
ДЭЛХИЙ 1 долоо хоног, 2 өдөр өмнө

urug.mn

urug.mn image

Даваа гарагт Шинэ Зеландын өмнөд арлын хойно орших Крайстчерч хотын баруун хэсгийн далайн эрэгт далайн гахай шидэгдэн эрэг дээр гарч ирсэн байна. “Radio New Zealand”-ийн мэдээлснээр аврагчдыг очиход эрэг дээр нийтдээ 49 далайн гахай шидэгдсэн байсны ес нь үхсэн хэмээн албаныхан мэдээллээ. Шинэ Зеландын байгаль, түүхийн соёлыг хамгаалах яамны ажилтан Аманда Харвигийн хэлснээр амьд үлдсэн 40 далайн гахайн биеийн байдал сайн байгаа. Усны түрлэг эхлэхээр аврах багийнхан тэднийг усанд тавьж аврах үйл ажиллагааг явуулна хэмээлээ.

 

 

 

 

 

 

 

 

 

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна