УИХ-ЫН ГИШҮҮН М.ОЮУНЧИМЭГ ХУДАЛ МЭДЭЭ ТАРААЖЭЭ
urug.mnСэтгүүлч:
НИЙГЭМ 4 өдөр, 20 цаг өмнө

urug.mn

urug.mn image

Хоёрдугаар сарын 18-ны өдөр ClubHouse аппликэйшн дээр хэсэг сэтгүүлчид вакцины талаар ярилцахаар өрөө үүсгэжээ. Уг өрөөнд УИХ-ын гишүүн М.Оюунчимэг оролцож, мэдээлэл өгөх үеэрээ ДЭМБ-ын хүлээн зөвшөөрсөн 3 вакциныг авах бололцоо байгаа учраас бид үүн дээр илүү анхаарлаа хандуулж байна” гэсэн нь цахим орчинд бичлэг болон таржээ.

Түүний хэлсэн энэхүү мэдээллийг бид нягталлаа.

“ДЭМБ-ын хүлээн зөвшөөрсөн 3 вакциныг авах бололцоо байгаа”

Factcheck:

2021 оны хоёрдугаар сарын 19-ний өдрийн 12:00 цагийн байдлаар ДЭМБ-аас хоёр вакциныг бүртгэж, баталгаажуулаад байгаа юм.

Тодруулбал, 2020 оны 12-р сарын 31-ний өдөр Америкийн эмийн үйлдвэрийн томоохон компани болох “Pfizer” болон Германы “BioNTech” компаниуд хамтран гарган авсан Pfizer/BioNTech вакциныг коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх анхны вакцин хэмээн баталгаажуулсан.

Харин 2021 оны хоёрдугаар сарын 15-ны өдөр ДЭМБ Их Британийн Oxford-ын их сургууль болон Шведийн AstraZeneca компанийн хамтарсан AstraZeneca вакциныг яаралтай горимд хэрэглэх зөвшөөрөл олгосон юм.

Одоогоор нэмж зөвшөөрөл олгосон, баталгаажуулсан вакцин байхгүй.

“ДЭМБ-ын хүлээн зөвшөөрсөн 3 вакциныг авах бололцоо байгаа учраас бид үүн дээр илүү анхаарлаа хандуулж байна”

Factcheck:

Манай улсын хувьд шинэ коронавирусаас урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын ажилд дөрвөн төрлийн вакциныг ашиглахаар болсныг эрүүл мэндийн сайд С.энхболд хэлсэн.

Үүнд, АНУ, Германы хамтран гаргасан Pfizer/BioNTech, Оксфордын их сургууль Шведийн хамтран гаргасан AstraZeneca, БНХАУ-ын үйлдвэрлэж буй Синофарм, ОХУ-ын үйлдвэрлэж буй Спутник В вакцин болно.

Дөрвөн вакцины хоёр нь баталгаажсан бол хоёр нь баталгаажих шатандаа байна. БНХАУ болон ОХУ-ын вакциныг 2021 оны 3-4-р сардаа багтаан баталгаажуулж зөвшөөрөл олгох төлөвлөгөөтэй судалгааны ажил үргэлжилж байгааг ДЭМБ-аас мэдээлсэн.

Эдгээрээс харахад УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн өгсөн мэдээлэл ташаа байна.

Эх сурвалж: factcheck.mn

8 сэтгэгдэл


comment image

Зочин - 2021-02-23

Энэ авгай ч дээ. Нам дагаж суудалд хүрсэн л амьтан биз

103.57.94.20


comment image

Зочин - 2021-02-23

Худал мэдээлэл тараасан энэ авгайг торгох ёстой

64.119.25.11


comment image

Зочин - 2021-02-23

Энэ хэдэн балай авгай нарыг яавал дээр вэ гай их болно доо

202.21.107.14


comment image

dorj - 2021-02-24

Oyunchimeg bol setguulchiin ajildaa mash shudraga uniin tuluu ajillaj bsn .Harin odoo bl magadgui namiin bodlogo tolgoid n iluu bodogdood zarim ued jaahan taalamjgui dugrah bolson bh. Gevch emegtei gishuud dotroo bl yah argagui l terguuleh hundee!!!

66.181.179.27


comment image

зочин - 2021-02-24

энэ бас сонин хүн.яах гэж ч сангадог байна даа.Сонглх ч гэж дээ хар ихшины луйвар байхдаа хорвоо юмаах

64.119.25.9


comment image

Зочин - 2021-02-24

Ухамсар муухан амьтныг их дээш нь залвал яаж ч мэднэ

64.119.19.72


comment image

Зочин - 2021-02-24

Наадах чинь байнга л нэг доголдолтой юм дуугараад байдаг эд байгаа юм.

103.57.92.92


comment image

Зочин - 2021-02-25

Газар дороос ухаж гаргасан хөсрии авгаи нар дан худал солиордог

192.82.77.239