“ОЮУТОЛГОЙ”-Н ХЭЛЭЛЦЭЭ ХИЙХ АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДАВ
urug.mnСэтгүүлч:
УЛС ТӨР 1 долоо хоног, 1 өдөр өмнө

urug.mn

urug.mn image

“Оюутолгой” төслийн гаднын хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх, төслийг тохирох, эцэслэсэн хувилбарыг Засгийн газрын хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсэг өчигдөр Төрийн ордонд хуралдав. Тус хуралд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, цаашид анхаарах асуудлын талаар байр сууриа илэрхийлжээ. Ажлын хэсэг ирэх сарын дундуур хэлэлцээтэй холбоотой асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар төлөвлөж байгаа аж.

Ажлын хэсэг “Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” УИХ-ын 2019 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдрийн 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах, Оюутолгой төслийн гаднын хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх, төслийг тохирох, эцэслэсэн хувилбарыг Засгийн газрын хуралдаанд танилцуулах үүрэгтэй.

Тус Ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараар ахлуулан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, УИХ-ын нэр бүхий гишүүд, холбогдох сайд, албан тушаалтнуудын бүрэлдэхүүнтэй байгуулсан билээ.

Хоёр талын өмнөх уулзалтад "Рио Тинто"-г төлөөлж, тус компанийн Зэсийн группийн Гүйцэтгэх захирал Б.Болд болон "Рио Тинто Монгол" компанийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан С.Мөнхсүх нар цахимаар оролцсон.

"Оюутолгой” төслийн хөрөнгө оруулагч “Рио Тинто” компани, Монгол Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээ үргэлжилж байна.

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна