ӨСВӨР НАСНЫХАНД УРЛАГ СОЁЛЫНХНООС ГАДНА ИНЖЕНЕРҮҮДИЙН ҮЛГЭРЛЭЛ ХЭРЭГТЭЙ
urug.mnСэтгүүлч: Б.БОЛОРЧИМЭГ
НИЙГЭМ 1 жил, 8 сар өмнө

urug.mn

Бизнес өрөг нэвтрүүлгийн АНУ-аас бэлтгэсэн шинэ цувралын эхний дугаарыг хүлээн авна уу. Энэ удаагийн дугаар олон улсын технологийн компаниудад мэргэжлээрээ ажиллаж байгаа залуусыг онцолж ярилцлаа.

Өнөөдрийн зочноор

  1. Дэлхийн хамгийн том худалдааны компани болох Амазоны салбар компаниAWSкомпанид инженерээр ажиллаж байгаа П.Баттулга
  2. Амазон компанид ахлах инженерээр ажиллаж байгаад хэдхэн сарын өмнө “Offer up компанид зөвлөх инженерээр уригдаж ажиллаж байгаа Н.Шагай
  3. Expedia компанид инженерээр ажиллаж байгаа Б.Адъяа нар уригдлаа.

Тэд эдгээр компаниудад ямар шалгуураар орж ажиллаж байсан, Монгол инженерүүд ур чадвараа олон улсад хэрхэн үнэлүүлэх вэ, технологийн салбарын хөгжил сэдвээр ярилцлаа.

Бидний ярилцлага АНУ-ын Сиатли хотод байдаг Амазоны оффист өрнөлөө.

 

НЭГ. ДЭЛХИЙН КОМПАНИУДЫН ШАЛГУУР

 

Бидний урилгыг хүлээн авч ярилцах болсонд баярлалаа. Та бүхэн одоогийн ажилдаа ямар шалгуураар орж байсан  талаар ярилцлагаа эхэлье?  

П.Баттулга:Би  “Amazonкомпанийн салбар компаниAWS”-дажилладаг. Миний хийдэг ажил бол Амазоны харилцагч компанууддааCloudплатформ руу яаж шилжих вэ, бизнесийнхээ бүтээгдэхүүн үйлчилгээг яаж зөвөөр суурилуулах вэ талаар зөвлөгөө өгч хамтарч ажилладаг.

Би Амазоны “AWS-д ажиллахаасаа өмнөCapgemini гээд160 гаруй мянган ажилтантайконсалтингкомпанийн “Microsoft”-ийн төсөл дээражиллаж байсан.Тухайн үедАмазоны менежер надтай холбогдож“Бид мэргэжилтэн хайж байна. Таны туршлага,CV-г харахад тохирох юм байна гээдсанал тавьсан.Тэгээд би дараагийн шатны ярилцлаганд орж4-5 цаг ярилцлаганд орж, урилга аваад ажилдаа орсон.

Анх мэргэжлээрээ АНУ-д ажиллах боломж хэрхэн гарч ирсэн бэ ?

Би Монголд ШУТИС-ийнКТМС-ийг софтвэйр инженер чиглэлээр төгссөн. Гуравдугаар курсээсээ эхлээд программын төслүүд дээражиллаж байлаа.   Гаалийн төсөл, тухайн үед 16 нь банк байсны 10банкны төслүүд дээр ажиллаж байсан.

 

Даалгавар гүйцэтгэхэд хамт байсан таван инженерүүд бүгд санал нэгдэж байж та ажилд орно гэсэн үг. Нэг нь л татгалзвал орж чадахгүй.

Мөн хандлагын хувьд тухайн компанийн соёлтой нийцэж байх хэрэгтэй.

 

Н.Шагай яагаад Амазоноос гарсан бэ?

Н.Шагай:Би хэдэн сарын өмнө “Offer up компаниас технологийн зөвлөхөөр ажиллах санал авч Амазоноос гарсан. Offer upкомпанинь гэртээ байгаа хэрэглэхээ больсон эд хөрөнгөө гар утас ашиглан зардаг худалдааны компани. Одоогоор зөвхөн  Америкт үйл ажиллагаагаа явуулж байна. Ойролцоогоор 40 сая хэрэглэгчтэй платформ юм.Миний хувьдВеф платформоо хариуцсан технологийн ахлах зөвлөх хийдэг.

Амазоноос гарсан гол шалтгаан нь өөрийгөө сорьж шинэ компанид ороод, тухайн компаниа  олон нийтэд хувьцаагаа арилжаалдаг компани болтол хөгжихөд нь хувь нэмэр оруулъя гэж бодсон юм. Түүнээсээ туршлага судалж ирээдүйд Монгол улсдаа гарах компаниудад хэрэгжүүльегэж төлөвлөж байна.          

Америкт ирээд анхны ажил ямар ажил байсан бэ?

Бианх2011 онд банк санхүүгийн компанид хөгжүүлэгчээражил орж байсан. Олон шатны ярилцлаганд орж байж тэнцсэн. Ер ньАмериктбайгаа технологийн компаниудад шинэ ажилтан авах үндсэнгурван шалгуур тавьдаг:

  1. Мэргэжлийн мэдлэг
  2. Ажлын туршлага
  3. Хувь хүний хандлага гэсэн гурван шатаар ярилцлаганд орж давах болно.

CV-ээс хараад таныг болж байна гэж үзээд утсаар ярихдаа энэ хүнд мэргэжлийн  мэдлэг туршлага байна уу гээд шалгачихдаг. Тэнцвэл ажил дээрээ урьж ярилцахдаа хандлага, ур чадварыг нь нарийн сорьж үздэг. Ийм үндсэн процессын дагуу Америкийн технологийн ихэнх компани шинэ ажилтнаа шалгаруулж авдаг.

 

Ур чадварыгяажшалгадаг вэ ?

Ур чадварыг тухайнкомпанид ажилладагинженерүүдтэйхамтцагийн дотор ямар нэгэндаалгавар гүйцэтгэж,асуудлыг шийдэж үздэг.Тухайн даалгаврыг гүйцэтгэх явцад ур чадвар болон  хандлагыг нь тодорхойлчихдог.

Зарим тохиолдол ийм даалгаврыг таван удаа дарааллан өөр өөр хүмүүстэй хамт гүйцэтгэдэг. Тэгээд хамт даалгавар гүйцэтгэсэн таван инженерүүд бүгд санал нэгдэж байж та ажилд орно гэсэн үг. Нэг нь л татгалзвал орж чадахгүй.

Амазоны хувьд хамгийн сүүлд илүү туршлагатай хүн дээр орж шалгуулдаг. Тэр хүн бол авах гэж байгаа ажилтнаа компанийхаа соёлд нийцэж чадах нь уу гэдгийг хардаг юм билээ.

Б.Адъяагийн хувьд Америкт мэргэжлээрээ хэдэн жил ажиллаж байгаа вэ?

Б.Адъяа:2015 оноос хойш ажиллаж байна гэхээр дөрвөн жилгаруй болж байна.Мастерт сурахаар ирээд төгсөөд Амазонд гэрээт ажилтнаар ажиллаж байсан.  Techsystemsгээд 70 мянган ажилтантай консалтинг компанид мөн ажиллаж байсан. Бид гурвын хувьд гурвуулаа нэг сургуульд мастер хамгаалсан.

Америкийн технологийн компаниудадЭнэтхэг инженерүүд олонбайдаг юм байна. МанайМонгол инженерүүдийн өрсөлдөх чадварямар вэ?

П.Баттулга:

Энэтхэгүүд биднийг бодвол олон жилийн өмнө ирж байсан хүмүүс. Тэгэхээр боломжийг арай эрт олж авсан гэсэн үг.Тэдгээр хүмүүст түрүүлжэнэ салбарт орсон учраас олон давуу тал бий.  Монголчуудын хувьд өрсөлдөх чадвар сайн. Англи хэлээ харин мэргэжлийн түвшин маш сайн болгох хэрэгтэй.

 Н.Шагай:

 

Монгол инженерүүдийн сул тал гэвэл санаачлагатай байдал дутмаг харагддаг.

 

2012 онд би Фэйсбүүк компанид ажлын ярилцлаганд ороод технологийн ур чадваруудын сорилтууд дээрээ давсан хэрнээ хамгийн сүүлд менежер нь надаас “Чи өөрөөманай компанид юу хиймээр байнавэ” гэдэг асуултанд хариулж чадаагүй. Санаачлагатай байдал маш чухал гэдгийг тэгж ойлгосондоо.

Монголчууддэлхийнтехнологийнкомпанидажиллах нь холгэсэн сэтгэлгээтэй холбоотой юу?

Б.Адъяа:Тэрэнтэй холбоотой байх. Мөн магадгүй Монголд компанид ажиллахдаа дээрээс өгсөн үүрэг даалгаврыг л хүлээдэг, тэрийг нь л хийдэг дадал суучихсан ч байж магадгүй.

Энд ийм хандлагаар ажиллавал үнэлэгдэхгүй. Өгсөн үүрэг даалгавар дээр нэмээд бүтээлчээр, санаачлагатайгаа юм хийж байж өөрийгөө харуулж чадна. Тэгж байж л дээшилнэ. Байнга л энэ компанид би ямар хувь нэмэр оруулж болох гэдэг талаар бодож байх хэрэгтэй.

Тэрийг оюутан байх үеэсээ бодож эхлэх хэрэгтэй биздээ?

Н.Шагай:Санаачлагатай байх хандлагыг багаас нь суулгах хэрэгтэй.

П.Баттулга: Монголчуудхүүхдүүдээ багаас нь том хүн ярьж байхад дуугүй бай, чи юу мэддэг юм жоохон байж зэрэг хандлагууд бие даасан санаачлагатай байдлыг нь үгүй хийдэг. Эндбол аль болохоор өөрийгөө илэрхийл,өөрийгөө зар, амбицтай байхыг шаарддаг.  Компани  тийм  хүмүүсийн хүчээр босдог.

 

Эндбол аль болохоор өөрийгөө илэрхийл,өөрийгөө зар, амбицтай байхыг шаарддаг. Компани  тийм зантай хүмүүсийн хүчээр босдог.

 

 

ХОЁР. МОНГОЛ ИНЖЕНЕРҮҮД ДЭЛХИЙН КОМПАНИУДАД АЖИЛЛАХ БОЛОМЖ БАЙНА УУ?

 

Сүүлийн үед технологийн компаниуд алсын зайнаас ажиллах буюуremoteхэлбэрээр ажилтан авдаг болсон байна. Та бүхний ажиллаж байгаа компаниудад ийм боломж хэр байдаг вэ? Монгол инженерүүд энд ирэхгүйгээр дэлхийн компанид ажиллаж туршлага хуримтлуулах боломж байна уу?

Б.Адъяа:Тийм боломж маш их байдаг. Бид өөрсдөө ирээд ажиллаж байгаа болохоор тэрийг боломжтой гэж хэлэх бас амархан байна. Гэхдээ туршлага чухал.

Н.Шагай: Remote ажил сүүлийн үед их болгож байгаа хоёр үдсэн шалтгаан байна:

  1. Технологийн компаниуд ихэвчлэн Америкт үүсэж байгаа.  Хүний нөөцийн хомсдолдорж байгаа болохоор гадаадаастуршлагатайхүмүүсийг холын зайнаас ч хамаагүй ажиллуулж байгаа хандлага их болж байна.
  2. Z үеийнхэн аль болох чөлөөтэй ажлаа хийх сонирхолтой болсон. Шинээр оржирж байгаа боловсон хүчиндтааруулсан хүний нөөцийн бодлогыг технологийн компаниуд хийж эхэлж байна.Чи ажилдаахэдэн өдөр ирэхгүй ч байсан болно гол нь хугацаанд нь ажлаа үр дүнтэй дуусгасан байх ёстой.

Жишээ нь шинэ гарч ирж байгаа технологийн компаниуд өндөр цалингаас илүү ажиллахуян хатан нөхцлөөр ажилтнуудыг татаж байна.

 

Монгол инженерүүд заавал Америкт ирэхгүйгээд нутгаасаа дэлхийн компанид ажиллах боломж их болсон

 

 

П.Баттулга:Холоос ажиллах ажилтнуудын туршлагыг их хардаг. Тэгэхээр Монголд байгаа инженерүүд онлайн дээр байдаг нээлттэй эхийн программуудыг ашиглаж өөрийнхөө туршлагыг сайн харуулж байх нь чухал. Яг энд байдаг компаниуд Америкаас өөр газар ажиллаж байсан туршлагыг нэг их тоодоггүй.

Get hub гэж код бичиж хадгалдаг website дээр өөрийн хувь нэмрээ оруулаад кодоо бичээд ажилд орохдоохаруулж байх хэрэгтэй.

Б.Адъяа:Жишээ нь Монголын “Эрхэсгээд компанийжишээг дурдвал. Програмистууд нь юу хийж байна гэдийг шууд ороод харах боломжтой. Тэр хүмүүс ажлаахаана чүнэлүүлэх боломжтой болно гэсэн үг.Саяхан Эрхэскомпаниас нэгзалуу Америкт иржMicrosoft-д ажиллаж байгаа.

 

Та нарын ажлын ачаалал хэрбайдаг вэ? Инженер, программист гэхээр их л ажилладаг гэж ойлгогддог?

П.Баттулга: Ямар ажилхийхээс л шалтгаална. Мөн өөрийн хувийн цаг зохицуулалт чухал.

 Н.Шагай:Буруу арга барилтай ажиллавал мэдээж их л цаг зарцуулна.  Жишээ ньхуучирчихсан технологиор сүүлийн үеийн юм хийх гээд их цаг зарцуулдаг. Тэрийгээ ингэж л ажиллах ёстой гээд ойлгочихдог.

Америкт чи аль болох өөрийгөөчөлөөлж, маш бага чармайлтааргаргаж илүү үр дүнд хүрвэл сайн гэж үздэг. Заавал их цагаар сууж, ачаалалтай байхнь гол биш.

Технологийн тийм боломж байгааг хаанаас сурах вэ?

П.Баттулга:Жишээ ньCloud үйлчилгээн дээр маш их боломжууд байгаа. Клауд дээр бүх зүйл бэлэн байж байдаг болчихсон. Тэрийг угсраад л болно гэсэн үг.Өмнө нь хэдэн сараар босдог байсан зүйл одоо хэдхэн өдрийн доторбий болж байна.

 

ГУРАВ: БИЗНЕС ДЭХ ТЕХНОЛОГИЙН ХӨГЖИЛ

 

Бизнесийн гол хандлага бол өөрсдөө таамгаар шийдвэр гаргах бус өгөгдөл датагаа цуглуулж түүн дээрээсээ гол шийдвэрээ гаргах хэрэгтэй

 

Б.Адъяа:Том компаниудын арав хорин мянган хүний тархиар хийгээд тавьчихсан бэлэн байгаа зүйлийг өөрөө бүгдийг хийх гэж оролдоод хэрэггүй ээ л гэсэн үг.  Шууд авч аваад ашиглах боломжтой болсон.

Манайд бизнестээ технологийгнэвтрүүлнэгэдэг үнэтэйэвсэл иххолын зүйл гэсэн сэтгэлгээрээр  хаалт үүсгээд байх шиг байдаг. Одоо ер нь бизнест нь юу юуг зайлшгүй нэвтрүүлчихсэн байх шаардлага тулгарч байгаа вэ?

Одоо бизнесийн хамгийн гол хандлага бол өөрсдөө таамгаар шийдвэр гаргах бус өгөгдөл датагаа цуглуулж түүнийгээ боловсруулж бизнес шийдвэр гаргах хэрэгтэй болж байна. Таамгаар бишAIашиглах шаардлагатай болж байна.

Жишээ нь үүнийг ч гэсэнCloudашиглаж хялбархан нэвтрүүлэх боломжтой. Бүх төрлийн softwere үйлчилгээнүүдийг Cloud-аасинтернетээр дамжуулан авах боломжтой. Үүний давуу тал ньцаг хэмнэж, шийдвэрээ хурдан гаргахад тусална. Хиймэл оюун ухаангэж их ярьж байна тэр бүхэн нь cloud дээр байж байдаг.

Өөрийнхөө өгөгдлийн тавиад бүхtool-ийг ашиглаад хариугаа гаргах боломжтой.

 

Өгөгдөлгүй бизнес гэж байхгүй. Өгөгдөл датагаа цуглуулахын тулд бизнес процессоо тодорхой болгож хялбарчлах хэрэгтэй

 

Б.Адъяа:Өгөгдөлгүй бизнес гэж байхгүй. Таны бизнес дээр ямар нэгэн байдлаар дата цуглаж байгаа.

МанайExpediaкомпани дээр “AIlabs”буюу хиймэл оюун ухааны лаборатори байгуулагдсан юм. Би тэр багт нь орж ажиллаж байгаа. Тэр лабораториа ашиглаад хүмүүсийн аялаж байгаа мэдээлэл, хэн хаашаа явж байна, ямар буудалд бууж байна зэрэг мэдээлэл дээрээс үндэслээд тухайн үйлчлүүлэгчийн хүсэл сонирхлыг тодорхойлж байгаа юм. Тэгээд дараагийн сонголтуудыг үргэлж санал болгож байдаг. Бизнес нь хэрэглэгчээ байнга дагаж явж байна гэсэн үг. Бүх бизнес тэр хандлага руу орж байна.Netflix үзэж байхадта ийм кинонд дуртай бол танд таалагдах ийм кино байна гээд санал болгож байдаг шиг.

 

Бизнесүүд өөрсдийн датаг цуглуулахын тулдюу юу хийж болох вэ?

Н.Шагай: Бизнес процессоо тодорхой болгох ёстой. Дараа нь түүнийгээ зөвбайна уу буруу юу гэдгийгшалгаж хэмжилт хийдэг байххэрэгтэй.Олон бизнесүүд хэмжилтээ орхигдуулаад байдаг.Хэмжилт хийнэ гэдэг маань өөрөө дата цуглуулах юм.

Нэг хэрэглэгч орж ирээд хэдэн минутын дараа гарч байна гэдгийг хэмжих технологинэвтрүүлэххэрэгтэй. Дараа нь датагаа цуглуулаад боловсруулалт хийнэ.

Тэгэхгүйгээр шууд дата боловсруулна гэж байхгүй.

Б.Адъяа:

Бизнес болгон өөр болохоор дата цуглуулах арга нь мэдээж өөр байна. Жишээ нь би өмнөWalt Disneyажиллаж байсан. Манай баг телевизтэй хамтран ажилладаг байсанюм.Тэр ньАмерикийн телевизүүдээр ямар кино дараа жил гаргах вэ гэдгийг судалж сонгодог хэсэг гэсэн үг.Яаж сонгодог байсан бэ гэвэл10 киноноос  нэг киног сонгохын тулд тэр 10 киноны нэгдүгээр ангиудыг хийчихсэн байдаг. Тэгээд хүмүүст үзүүлнэ. Үзэж байхад нь камераар сэтгэл хөдлөл, анхаарлыг  нь бичиж авдаг. Хамгийн их сэтгэл хөдөлгөсөн киног сонгож хийдэг. Зүгээр нэг таамгаар шинэ кино хийнэ гэж байддаггүй. Энэ бол бизнесийн нэг хэмжилт.

 

Бизнес процессоо тодорхой болгоогүйгээс компаниудын нэвтрүүлсэн ихэнх ERP амжилтгүй болдог

 

Н.Шагай:

Бизнес процессоо тодорхой болгоогүйгээс компаниудын нэвтрүүлсэн ихэнх ERP амжилтгүй болдог.Бизнес процесс нь тодорхойгүй, тодорхойгүйдээтааруулсан software хийх гэж оролддог. 

Яаж түүнийг үр дүнтэй ашиглах вэ ?

Бизнес процессооэнгийн болгох хэрэгтэй. Аль болох олон үйлдлүүдээ өөрчлөн амар болгох хэрэгтэй. Тэрэндээ тааруулан Softwere-ээ тааруулах ёстой.

Эсвэл Software -ээ гаргаад бизнесээ өөрчлөх гэсэн хоёр арга байна.  

 

Америкт мэргэжлээрээ ажиллах хугацаанд тулгарч байсан хамгийн хэцүү зүйл нь юу вэ?

П.Баттулга: Миний хувьд англи хэл эхлээд асуудал болж байсан. Америкт ирээд сургуульд нь сурсан ч гэсэн яг ажил дээр гараад ажиллаад, хүмүүстэй ойлголцох гэхээр хэцүү байсан.  Тухайн улсын соёл, хүмүүс хоорондын харилцааны хэм хэмжүүр зэргийг ойлгох хэцүү. Ажлын ёсзүй зэргийг бүгдийг сурч байж хүмүүстэй харилцах үүд хаалга нээгддэг. Тэрийг сурах гэж бас нилээн юм болсон шүү.

 

Амазонд ажиллаж байхдаа ч бусад компаниудын ажлын ярилцлаганд ороод л байдаг байсан. Ажлын ярилцлаганд орсон тоо маань 100 давсан байх. Үгүй гэдгийг сонсох мэдээж маш хэцүү. Гэхдээ өөрийгөө хаана явж байгааг сорихын тулд үүнийг “фитнес” шиг л болгочихъё гэж бодсон.

 

Н.Шагай:Миний хувьд ажлын ярилцлагад орсон тоо зуу давсан. Ярилцлагандаа унасан нь түүний 90 хувь байх. Ажлын ярилцлаганд орчихоод ярилцлагынхаа хариуг хүлээх маш хэцүү үе байдаг. Хамгийн багадаа долоо хоног хүлээнэ. Тэр долоо хоног бол там шиг л санагддаг. Тэгээд сүүлдээ би тухайн компанийн ажлын ярилцлаганд орж шалгуурт нь тэнцэж байна уу гүй юу гэдгээ байнга шалгаж байя гэж бодсон. Нэг ёсондоо үүнийгээ фитнес болгоё гэж шийдсэн.  Эхний  “үгүй” гэдэг хариулт авна гэдэг маш хэцүү. Сэтгэлзүйн дарамтанд ордог. Хүнд юм өргөхөөр булчин өвддөг шиг , ажлын шалгуурт ороод “үгүй” гэдгийг сонсох сэтгэл зүй маш “өвдөнө”. Гэхдээ өөрийгөө сайжруулаад, өөрийгөө сориод дараагийнхдаа ороод л байя гээд 100 гаруй ярилцлаганд орчихсон байна.

Б.Адъяа:Би Монголд байхдаа “Голомт” банкинд ажиллаж байсан. Энд ирээд банкны салбартаа ажиллах гэсэн чинь өөр улсад банкинд ажиллаж байсан хүнийг нууцлалын шаардлагаас болоод авдаггүй юм билээ. Энэ тал дээр энд их хатуу байдаг юм билээ. Зөвхөн Америкийн иргэнээ авна зэрэг шалгууруудтай. Надад энэ нь асуудал болж байсан.

Н.Шагай:Монголчуудад нийтлэг тулгардаг нэг бэрхшээл бол Монголоороо бодоод түүнийгээ илэрхийлэхдээ англиар ярьж байгаач сэтгэлгээ нь Монголоороо байгаад ойлгуулж чаддаггүй бэрхшээл харагддаг. Ажлын ярилцлаганд орохдоо миний алдаа ч гэсэн энэ байсан. Ярилцаж байгаа хүмүүс чиний хэлсэн үгнүүдийг мэдээд байна гэхдээ чамайг юу илэрхийлэх гээд байгааг ойлгохгүй байна гэдэг. Тэрийг сурахын тулд л гэхэд би бараг хоёр жилийн хугацаа зарцуулсан.

Мөн манайхан  өөрсдийн хийсэн зүйлээ сайн тайлбарлаж  чаддаггүй. Ярилцлагандаа  орохдоо доогуур үнэлгээтэй ажилдаа ордог ч сарын дараа “Чи энэ бүхнийг мэддэг байсан юм уу” гэж үнэлж эхэлдэг. Тэгэхээр анх ажилд орохдоо өөрийгөө дутуу илэрхийлдгээс болоод дутуу үнэлэгдэж байгаа гэсэн үг.

 

Анх компанидаа ороод хэдий хугацаанд  ямар ажлаар өөрсдийгөө хүлээн зөвшөөрүүлж байсан бэ ?

П.Баттулга:Би ийм асуудал  олж харлаа гэж шинэ санаа олж түүнийгээ шийдвэрлэвэл  хурдан үнэлэгддэг. Зөвхөн ажлаа сайн хийх биш санаачлагчтай байх хэрэгтэй. Тэгвэл багынхныхаа итгэлийг олж авна.

Н.Шагай:Энэ асуултанд дээг нэг асуудал санаанд орчихлоо. Монгол инженерүүд нийтлэгдээ анзаарагддаг бас нэг зүйл нь ганцаараа бүх зүйлээ хийдэг. Өөрийгөө харуулж байна гээд ганцаараа бүгдийг хийчих гээд байдаг. Тэгэхээр хийсэн зүйлийг нь багийнхан нь ойлгохгүй. Надад ч бас ийм алдаа тулгарч байсан. Өөрийнхөө чаддаг гэдгийг харуулах гэж нэг төслийг ганцаараа зургаан сарын турш хийсэн. Амжилттай хийж дуусчихаад за одоо манай удирдлагууд намайг үнэлэх байх гэсэн чинь үнэлээгүй.

Яагаад гэхээр баг ойлгож хамт хийх нь чухал. Энэ бол манай  багт урт хугацаанд хэрэггүй зүйл байна гэсэн.

 

Мэргэжлийн сайн ур чадвартай байсан ч багийн тоглолтгүй бол ажилд орж чадахгүй

П.Баттулга:Жишээ нь  ярилцлагад хоёр хүн үлдчихсэн байна гэж бодъё. Нэг нь маш сайн ур чадвартай хөгжүүлэгч байлаа ч багийн тоглолтгүй бол ур чадвар нь муухан байсан ч багаар ажиллах чадвартайг нь авдаг.

Н.Адъяа: Walt Disney ажиллаж байхад ‘’project’’ дээр ажиллаж байхдаа амралтаа авах гэж яараад зургаан сар хийх ёстой ажлаа хоёр сарын дотор шахаад хийчихсэн. Тэр үедээ үнэлэгдэж байсан. Түүнээс өөрөөр ажлаа хийгээд явж байхад хүний ямар хандлагатайг мэдчихдэг. Өөрөөсөө илүү зүйл гаргаж байгаа эсэхийг мэдчихдэг.

Ярилцлагад орж байхад багын сайн гишүүн байна гэдгийг мэдэхийн тулд шалгуурт ордог вэ?  

Даалгавар өгөөд яаж биелүүлж байна, багаар ажиллаж байна уу, бусдаас асууж эрэл хайгуул хийж байна уу,  өөрөө бүгдийг хийх гээд суугаад байна уу гээд мэддэг.

Хувь нэмрээ оруулахын тулд заавал Монголд байх шаардлагагүй. Бидний хувьд Монголд өөр өөрсдийн бизнестэй. Эндээс ажилладаг.

 

Бид энд юм сурч, туршлага хуримтлуулах гэж ажиллаж байгаа ч Монголдоо бизнесүүдээ эхлүүлчихсэн байгаа

 

Та бүхний хувьд хангалттай туршлагатай болсон байна. Яагаад Монгол руу эргэж очихгүй энд байгаад байна вэ ?  Монголдоо технологийн бизнес хийе гэсэн бодол бий юу?

П.Баттулга:Очно. Очно гэж бодож байгаа. Мөн  би Монголдоо тээвэр зуучлалын гэр бүлийн хамтарсан компанитай. Өмнө нь янз бүрийн зүйл хийж байсан, тэнд нартайгаа холбоотой байдаг. Заавал хувь нэмрээ оруулахын тулд тэнд байх ёстой гэсэн ойлголт байдаггүй. Ирээдүйд очно. Гэхдээ энд сурах зүйл их байна.

Н.Шагай:Надад буцаж очиход хоёр асуудал бий.

 - Эхлээд би ганцаараа очоод өөрчлөлтийг хийж чадахгүй. Баг хэрэгтэй болно. Одоо багаа бэлдэж байгаа. Баг бэлэн болохоор хөрөнгө оруулалтаа шийдвэрлэх хэрэгтэй болно.  Хэрэв баг зөв бүрдэж чадвал ямар ч асуудлыг шийдвэрлэж чадна. Бид нарт олон улсын түвшинд хүрсэн чадамж бий.

- Монголд байгаа хөрөнгө оруулагчид банк санхүү шиг ‘’аашилдаг. Би энэ мөнгөө оруулъя, хоёр жилийн дараа хэд болох вэ гэдэг. Технологийн бизнест хэзээ ч хоёрхон жилийн дараа ашиг нь гарч ирдэггүй, 5-8 жил хүлээх ёстой.  Тэгэхээр тийм зүйлийг ойлгодог хөрөнгө оруулагчид дараа

Б.Адъяа: Миний хувьд буцаж очно. Гэхдээ шинээр сурах зүйл олон байна. Монголд найзуудтайгаа хамтраад бизнес эхлүүлж байгаа. Удахгүй бэлэн болно.

Монголын  зах зээлийн боломж хэрхэн харж байна?

П.Баттулга: Би Монголыг Израил шиг зарчмаар ажиллавал их зүгээр  гэж хардаг.  Монгол жижигхэн зах зээлтэй, технологийг бизнес утгар нь  хөгжүүлээд явна гэхээр зах зээлийн хувьд хязгаарлагдмал. Харин түүний оронд Монголд эхлээд туршилтын журмаар технологийн бизнесийг эхлүүлээд амжилттай болж эхлэхээр гадаад зах зээлд гаргах хэрэгтэй. Израил яг ийм жишгээр ажилладаг. Долоон сая хүнтэй хэрнээ’start up-ийнхаа тоогоор Америкийн дараа ордог. Тэдний бизнес модел маш  үр дүнтэй.

Израилаас гарч ирсэн технологиуд маш их. Израилдаа хэрэглэгддэггүй,  Америкт хэдэн сая хүн хэрэглэдэг технологиуд байдаг.

Н.Шагай:Монголоос болж өгвөл маш олон инженерүүд төрөх хэрэгтэй. Өсвөр насны хүүхдүүд  ‘’Rаp’’ дуучид, урлаг соёлынхныг  л харж эд нар шиг болвол гоё гэж үлгэрлэж өсдөг. Тэгэхээр инженер мэргэжилтэй болбол гоё гэдэг ойлголтыг маркетинг хийх хэрэгтэй. Бид нарын гол хийж байгаа зүйл бол инженерүүдэд боломж маш их байна, гэдгийг харуулах. Америкт ирсэн Монгол инженерүүд даруухан болохоор танигдаж чаддаггүй.

 

Монголын зах зээл жижиг учраас технологийн бизнесээ Монголдоо эхлүүлээд амжилттай туршсны дараа гадны зах зээлд гаргах моделиор ажиллавал боломж их байна. Израил яг ийм зарчмаар маш олон том компаниудыг бий болгож байн.

 

Нэвтрүүлгийн дэлгэрэнгүй үзэх: https://www.youtube.com/watch?v=Jp2zrbf7cpk&t=313s

Бизнес өрөг нэвтрүүлгийн хамтран ажиллагч: Төрийн банк, Remax Mongolia, Gobi Cashmere, Korean airline 

 

 

 

 

 

 

 

9 сэтгэгдэл


comment image

Зочин - 2021-04-14

J.Erdenebat gishuun erunhii said baihdaa monkord hadgalamj zeeliin horshoog dampuuruulsan. Hariutslagaa hulee, sanhuugiin zohitsuulah horoo hamtarsan. Delgermaa CEO nuugdsan

85.203.44.97


comment image

Зочин - 2021-04-14

J.Erdenebat gishuun erunhii said baihdaa monkord hadgalamj zeeliin horshoog dampuuruulsan. Hariutslagaa hulee, sanhuugiin zohitsuulah horoo hamtarsan. Delgermaa CEO nuugdsan

85.203.44.97


comment image

Зочин - 2021-04-14

J.Erdenebat gishuun erunhii said baihdaa monkord hadgalamj zeeliin horshoog dampuuruulsan. Hariutslagaa hulee, sanhuugiin zohitsuulah horoo hamtarsan. Delgermaa CEO nuugdsan

85.203.44.97


comment image

Зочин - 2021-04-14

J.Erdenebat gishuun erunhii said baihdaa monkord hadgalamj zeeliin horshoog dampuuruulsan. Hariutslagaa hulee, sanhuugiin zohitsuulah horoo hamtarsan. Delgermaa CEO nuugdsan

85.203.44.97


comment image

Зочин - 2021-04-14

J.Erdenebat gishuun erunhii said baihdaa monkord hadgalamj zeeliin horshoog dampuuruulsan. Hariutslagaa hulee, sanhuugiin zohitsuulah horoo hamtarsan. Delgermaa CEO nuugdsan

85.203.44.97


comment image

Зочин - 2021-04-14

J.Erdenebat gishuun erunhii said baihdaa monkord hadgalamj zeeliin horshoog dampuuruulsan. Hariutslagaa hulee, sanhuugiin zohitsuulah horoo hamtarsan. Delgermaa CEO nuugdsan

85.203.44.97


comment image

Зочин - 2021-04-14

J.Erdenebat gishuun erunhii said baihdaa monkord hadgalamj zeeliin horshoog dampuuruulsan. Hariutslagaa hulee, sanhuugiin zohitsuulah horoo hamtarsan. Delgermaa CEO nuugdsan

85.203.44.97


comment image

Зочин - 2021-04-14

J.Erdenebat gishuun erunhii said baihdaa monkord hadgalamj zeeliin horshoog dampuuruulsan. Hariutslagaa hulee, sanhuugiin zohitsuulah horoo hamtarsan. Delgermaa CEO nuugdsan

85.203.44.97


comment image

Зочин - 2021-04-14

J.Erdenebat gishuun erunhii said baihdaa monkord hadgalamj zeeliin horshoog dampuuruulsan. Hariutslagaa hulee, sanhuugiin zohitsuulah horoo hamtarsan. Delgermaa CEO nuugdsan

85.203.44.97