МАКОЛЕЙ КАЛКИНЫ НАЙЗ БҮСГҮЙ МОНГОЛ БИШ ТАЙЛАНД ГАРАЛТАЙ
urug.mnСэтгүүлч:
ДЭЛХИЙ 2 жил, 11 сар өмнө

urug.mn

urug.mn image

“Гэртээ ганцаараа” киноны од, өдгөө 40 настай Маколей Калкин энэ сарын 5-нд хүүтэй болжээ. Түүний найз бүсгүй, 33 настай Бренда Сонгийг Монгол гаралтай гэх мэдээлэл цахимаар тархсан нь ташаа мэдээлэл юм. Бренда Сонг нь Калифорнийн Сакраменто хотод төрсөн, Тайланд гэр бүлээс гаралтай бүсгүй. Тайландаас АНУ руу цагаачилсан гэр бүлээс гаралтай Бренда нь жүжигчин, продюсер бас фотомодель Лос-Анжелест амьдардаг. Маколей Калкин, Бренда Сонг нар 2017 оны долоодугаар сараас үерхэж эхэлжээ. Тэд анх Тайландад хамт кинонд тоглох үедээ танилцаж дотноссон аж.

Бренда Лос-Анжелесын эмнэлэгт төрж, 2.7 кг хүүтэй болжээ. Маколей, Бренда нар аз жаргалаар бялхаж байгаагаа ярьсан байна. Хосууд хүүдээ Дакота Сонг Калкин гэх нэр өгсөн гэнэ. Калкин 2008 онд авто ослоор нас барсан эгч Дакотагийнхаа дурсгалыг хүндэтгэн хүүдээ түүний нэрийг өгчээ.

1 сэтгэгдэл


comment image

Зочин - 2021-04-14

Хүмүүжил нь муудсан зөрүүд одуудыг Ази хүүхнүүд хүмүүжүүлж бна да. Азтай нь ухаан орж Ази эхнэр сонгож амьдралаа авраад.

66.181.161.105