ШАР ЭНХЭЭ ХОЧИТ Э.ЭНХБАТАД ОНООСОН 8 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛЫГ ХЭВЭЭР ҮЛДЭЭЛЭЭ
urug.mnСэтгүүлч:
УЛС ТӨР 2 жил, 11 сар өмнө

urug.mn

urug.mn image

Эрүүгийн нөлөө бүхий гэх тодотголтой этгээд болох Шар Энхээ хочит Эрдэнэбулганы Энхбат нь Б.Цолмон, Б.Насанжаргал, Б.Чинзориг нарыг удирдан зохион байгуулж, зохион байгуулалттайгаар бүлэглэн 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр ХУД-ийн 11 дүгээр хороо Ривер Гарден хотхонд Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2-р жагсаалтад багтсан сэтгэцэт нөлөөт Метамфетмины агууламжтай мөс гэх нэршилтэй бодисыг бусдад худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч хадгалсан байна. 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 11 сарын 04-ний өдөр тус хэргийн шүүх хурал болж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дах хэсэг, 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт хаалттай хорих ангид Э.Энхбатад 8 жил Б.Цолмон, Б.Насанжаргал нарт 7 жил, Б.Чинзоригт 4 жилийн хорих ял тус тусоногдуулсан.

Тэгвэл Э.Энхбат нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн Улсын дээд шүүхийн хяналтын шатанд гомдол гаргаад байсан юм.

Дээрх хэргийн давж заалдах шатны шүүх хурал 2021 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдөр Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхэд болж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, Э.Энхбатад оноосон 8 жил, Б.Цолмон, Б.Насанжаргал нарт оноосон 7 жил, Б.Чинзоригт оноосон 4 жилийн хорих ялыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. 

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна