Б.ӨЛЗИЙБАЯР: ТӨР НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГ УДИРДАЖ ЧАДАХГҮЙ БАЙНА
urug.mnСэтгүүлч:
НИЙГЭМ 5 сар, 1 долоо хоног өмнө

urug.mn

Өрөг хэлэлцүүлэг энэ удаа “Алдагдалтай нийгмийн даатгалын сангаа аврах гэж иргэдээ мөлжих нь зөв үү” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүллээ.

Тэтгэврийн даатгалын сангийн алдагдлаас шалтгаалан сүүлийн гурван жилийн хугацаанд НДШ таван хувиар өссөн. Нийгмийн даатгалын санд яагаад алдагдал үүссэн, шинэчлэл хийх ёстой, яаж хийх вэ зэрэг агуулгын хүрээнд ярилцсан хэлэлцүүлгийн онцлох эшлэлээс хүргэж байна. 

Зочноор:

  1. УИХ-ын гишүүн Х.Булгантуяа
  2. ХНХЯ-ны Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Б.Батжаргал
  3. ОУ-ын актуарч Д.Гантулга
  4. “Өлзий энд ко капитал” ХХК-ийн захирал Б.Өлзийбаяр
  5. “Ард лайф” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулга

ТӨР НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГ УДИРДАЖ ЧАДАХГҮЙ БАЙНА

“Өлзий энд ко капитал” ХХК-ийн захирал Б. Өлзийбаяр:

  • Манайх шиг хүн амын дундаж наслалт нь богино улс оронд нийгмийн даатгалын сан нь  алдагдалтай ажиллаж байна гэдэг тогтолцооны гажуудлыг илэрхийлж байна. Эрэгтэйчүүдийн дундаж наслалт 64 байдаг. 60 настай тэтгэвэрт гарна. Дөрөвхөн жил л тэтгэвэр авч байна гэсэн үг.
  • Нийгмийн даатгалын санг мэргэжлийн хүмүүс удирдахгүй байна. Мөн хэт улс төржүүлээд байна. Жишээ нь нийгмийн даатгалын санд байсан мөнгөнөөс 200 гаруй тэрбум төгрөгийг Капитал банканд хадгалуулаад алдсан. Ямар ч жирийн иргэн тэр банкны тайлан балансыг хараад хараад  сая төгрөг ч хадгалахааргүй банканд төр яагаад иргэдийн мөнгийг өгчихөж байгаа юм. Энд ямар зөв менежмент удирдлага байхгүй байна л гэсэн үг.
  • Хувийн хэвшлийг төлөөлж ярьж байгаагийн хувьд хэлэхэд бид нийгмийн даатгалын сан руу татвар төлөөд, сан нь алдагдалтай ажиллаад, улсаас тэр алдагдлыг нь нөхөх гэж бидний төлсөн татвараас дахин төлж байна шүү дээ. Бид энэ сангийн алдагдлын төлөөдхоёр дахин төлж байна гэсэн үг.
  • Бид өнгөрсөн онд тэтгэврийн реформ хөдөлгөөн байгуулж тэтгэврийн сангийн тогтолцоог яаж шинэчлэх талаар маш бүх талын тооцоо судалгаа хийсэн. Яаман дээр очиж уулзахдаа судалгаа тооцооллоо танилцуулахад яамны судалгаатай таарч байсан.
  • Манайд одоо Ард Лайф зэрэг хувийн тэтгэврийн сангийн компаниуд байгуулагдаад ажиллаад эхэлсэн. Гэтэл энэ чиглэлийн эрх зүйн зохицуулалт одоог хүртэл байхгүй байна. Зохицуулаалт гаргаж өгөөч ээ гэж хүсээд байдаг Зохицуулалтгүй удаан явах нь муу, зах зээл дээр юу ч болж болно.
  • Тэтгэврийн тогтолцооны шинэчлэлийг гэхдээ аажмаар олон жил зарцуулна. Жишээ нь НДШ-ээс тэтгэврийн сан руу хийж байгаа 19%-ийг эхлээд 18% болгоод 1%-ийг хуримтлал руу оруулах байдлаар ч юм уу аажмаар шилжинэ. Одоо бол төрд тушааж байгаа татвар шиг болчихсон байна.
  • Хувийн тэтгэврийн сан, хуримтлалын сантай болох нь хувь хүндээ ч, аж ахуйн нэгждээ л маш олон ач холбогдолтой. Хувь хүндээ тэтгэвэрт гарахдаа хуримтлалтай болно. Ажил олгогч талдаа сайн ажилтнаа олон тогтвортой ажиллуулах боломж болдог.

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна