Ш.САЙХАНСАМБУУ: ДОТООДЫН ШИЛЭН ЛОНХНЫ ХЭРЭГЦЭЭГ ХАНГАХ ҮЙЛДВЭР БАРЬЖ БАЙГАА
urug.mnСэтгүүлч: Б.БОЛОРЧИМЭГ
НИЙГЭМ 1 сар, 2 долоо хоног өмнө

urug.mn

БИЗНЕС ӨРӨГ нэвтрүүлэгт Монголын жижиг дунд худалдааны томоохон эргэлт болсон Нарантуул худалдааны төвийн захирал Ш.Сайхансамбуу оролцлоо.

Нарантуул худалдааны төвд 8500 гаруй түрээсийн бизнес эрхлэгчид үйл ажиллагаа явуулдаг бөгөөд орон даяар 200 гаруй мянган бизнес эрхлэгчдийн худалдааны эргэлт болсон газар юм.

Ярилцлагын онцлох 12 эшлэлийг хүргэе

  1. Анх Нарантуул худалдааны төвийг 1995 онд дуудлага худалдаагаар хувьчилж авч, “Дэнжийн мянга”-аас одоогийн байгаа газарт нүүлгэн ирж байлаа. Бүтэн гурван жил барьж босгоод 1999 онд үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Манай захын түүх бол анх нийслэл хүрээ байгуулагдах үетэй л холбоотой. Тухайн үед малын зах, түлээний зах байсан юм.
  2. Анх Германы Deutsche банкнаас гурван сая долларын зээл авч хөрөнгө оруулалт босгож эхлүүлсэн.Хувийн хэвшлээс манай улсад анх удаа их хэмжээний хөрөнгө оруулалт, зээл  татаж байсан туршлага болж байлаа.

Германы Dresdner банкны зүүн хойд Ази хариуцсан дэд захирлыг би таньдаг байв. 1993 онд Герман Монголын хүнсий худалдааны үзэсгэлэн Монголд болох үед тэр танил маань хоёр Германтай Монголд ирж таараад танилцсан юм. Захыг чинь сонирхож үзье гээд тэгээд л хамтарсан.

  1. Нарантуул худалдааны төвөөс 21 аймаг, 330 сум, нийслэлийн есөн дүүргийн бүх найман нэрийн барааны дэлгүүр бараагаа татаж байна.  Хамгийн гол хурдан борлуулах үүргийг бид сайн гүйцэтгэдэг гэж боддог.
  2. Би өөрөө Дэнжийн мянгын зах дээр таван жил зогсоогоороо худалдаа эрхэлж үзсэн. Нарантуулыг битүү болгох гэж Герман Солонгосуудаар  хэд хэдэн удаа зураг гаргуулж үзсэн. Битүү зах болгохоор зарагдаж байгаа барааны үнэ бараг 3-10 дахин өсөхөөр гардаг.  Жишээ нь манай дээр байгаа 10.000 төгрөгөөр худалдаалж байгаа яг адил  гутал бусад битүү захуудад 20-450 мянга хүртэл өсөөд явдаг. Барааны үнэд шууд нөлөөлдөг болохоор би одоогоор битүүлэхгүй байна.
  3. Би сантехникийн инженер мэргэжилтэй, найман жил мэргэжлээрээ ажилласан. 19-р үйлчилгээний төвөөс цааш Биокомбинат хүртэл хариуцдаг инженер байсан.
  4. Монголд худалдаа бизнес эрхэлж байгаа олон бизнес эрхлэгчид Нарантуулаас гараагаа эхэлсэн. Хэдий хугацааны дараа бизнесээ томруулах нь тухайн хүнээс шалтгаална. Гэхдээ бизнесийн сайн суурь болох боломж манайд бий. Олон үйлдвэрлэгчид эхлээд бүтээгдэхүүнээ энд л таниулдаг.
  5. Би 1997-2001 он хүртэл ОХУ-д хуш модны бизнес хийж байлаа. Сибирээс Швейд, Финланд, Герман руу гаргадаг байв. Спиртний хууль байхгүй байхад Германаас анх спитр оруулж ирж байлаа, машин зөөж ч үзсэн. Ингэж бизнесийн анхны хуримтлалаа бий болгосон.
  6. Монголчууд бид өөрсдөө үйлдвэрлэгч болж, олон хүнийг ажлын байраар хангах ёстой гэж хараад нефт боловсруулах үйлдвэр, занарын үйлдвэрийн судалгааг олон жил гаднынхантай хамтарч хийсэн. Нефт боловсруулах үйлдвэр дээр зах зээл жижиг учраас яваагүй.1997 онд нэг тонн түүхий нефт боловсруулах үйлдвэр барихад 1.4 тэрбум доллар хэрэгтэй юм байна гэдэг тооцоо гарч байв. Занарын үйлдвэрийн хувьд Монгол занар тослог багатай гээд орхисон.
  7. Германчуудтай хамтарч Монголдоо шилний үйлдвэр барих гээд судлаад зах зээл бага болохоор нь Шанхайд шилэн хавтангийн үйлдвэр ажиллуулсан. 15 жил ажиллуулаад Германчууддаа зарсан.  Хятад улсад үйлдвэрийн бизнесийг эхний таван жил татваргүйгээр дэмждэг.
  1. Одоо шилэн лонхны үйлдвэр барих гээд Налайх дүүрэгт газар хөөцөлдөөд зөвшөөрлөө авч чадахгүй л байна. Манай улс жилдээ 40 сая ширхэг лонх хэрэглэдэг гэсэн судалгаа бий. Хаягдал шилийг цуглуулж хайлуулаад шинээр хийх технологи юм.

 

  1. Олон бизнес эрхлэгч залуучууд, урлаг соёл, спортынхныг дэмжиж санхүүжүүлж явсан. Манай энэ хашаанаас олон хөдөлмөрийн баатар, аваргууд төрсөн. Энд ирж бэлтгэл хийдэг байсан. Одоо ч гэсэн зөв бизнес төсөлтэй гарааны бизнесийг дэмжихэд бэлэн. 
  2. IT-ийн салбар их ирээдүйтэй санагдаад байгаа. Би өөрөө ч  IT инженерээр суръя гэж бодож байгаа.

 

1 сэтгэгдэл


comment image

Зочин - 2021-04-27

Аугаа хүн юмаа. Одоо хэдтэй хүн билээ дээ тэгэхэд бас инженер технологиор сурна гэнэ шүү бас!

103.26.194.180