ӨРӨГ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ: АЖЛЫН БАЙРНЫ БЭЛГИЙН ДАРАМТТАЙ ТЭМЦЭЖ ЧАДАЖ БАЙГАА ЮУ?
urug.mnСэтгүүлч:
НИЙГЭМ 1 сар, 2 долоо хоног өмнө

urug.mn

Өрөг хэлэлцүүлэг энэ удаад “Ажлын байрны бэлгийн дарамттай тэмцэж чадаж байгаа юу?” сэдвээр өрнөлөө.

Ажлын байрны бэлгийн дарамтыг 2017 оноос ГЭМТ ХЭРЭГ БИШ гэж үзсэн нь дарамтлагч нарыг өөгшүүлж байна уу?

Сүүлийн 2 жилийн хугацаанд ХЭҮК-т ажлын байрны бэлгийн дарамттай холбоотой долоон гомдол ирсэн нь гомдол гаргагчид хаана хандахаа мэдэхгүй байна уу, гомдол гаргаад “дорвитой” шийддэггүйтэй холбоотой юу? зэрэг агуулгын хүрээнд ярилцсан хэлэлцүүлгийн онцлох эшлэлээс хүргэж байна. 

Зочноор:

  • Хүний эрхийн шинжээч Б.Болорсайхан
  • Монголын эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Б.Оюунгэрэл 
  • Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Х.Мөнхзул
  • Хүний эрхийн шинжээч Б.Болорсайхан

Ажлын байрны бэлгийн дарамтыг ярихын тулд энэ юу вэ гэдгийг хүмүүс яаж харж байгаагаас бүх зүйл эхэлнэ.

  • Өмнө нь бол энэ байх ёстой зүйл, амьдралын салшгүй хэсэг гэж ойлгодог байсан. Энэ нь өөрөө хүний эрхийг зөрчиж байгаа, хүний бие мах бодь халдашгүй чөлөөт байдалд хөндлөнгөөс оролцож байгаа, хүний бие махбодод шууд халдаж байгаа, ялгаварлан гадуурхаж, хүчирхийлж байгаа үйлдэл гэдгийг хүлээн зөвшөөрөхөд 2015 онд Эрүүгийн хуульд бэлгийн дарамт учруулах гэж хуульчилсан нь үнэн. Үүнийг өөр бусад гэмт хэрэгтэй адил зүйлчлээд гэм буруутан этгээд ял завшихаас сэргийлж өөрчилсөн гэж хууль боловсруулж байгаа талаас тайлбарладаг.
  • Ямар ч тохиолдолд хуулийн арга хэмжээ авах нь тухайн үйлдлийг байх ёстой, байж л байдаг зүйл гэж харахгүйгээр энэ болохгүй гэж харуулах үүднээс хуулийн арга хэмжээ авч байгаа.

Ийм бугширсан олон асуудал, хохирогч нар байна. Тэгээд яагаад ил гарахгүй байна гэдгийг 2017 онд НҮБ-ийн Хүн амын сан судалгаа хийсэн. Яг жендерт суурилсан хүчирхийлэл Монголд байгаа юу? Ямар хэлбэрээр байгаа вэ? Хэн хохироод байна гэдгийг харахад тоо баримтууд гарч ирсэн.

Манайд ийм бугширсан асуудал байна гэдгийг хүлээн зөвшөөрч харах түүндээ уялдуулж таслан зогсоох бодлого боловсруулахад энэ жендерт суурилсан судалгаа үнэтэй хувь нэмэр оруулсан.

  • НҮБ-ийн хөгжлийн хөтөлбөр хүний эрхийн үндэсний комисстой хамтраад төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхдээ судлахад төрийн албанд АББД маш их байна гэсэн. 3000 төрийн эмэгтэй албан хаагчдаас судалгаа авахад гуравны нэг нь бэлгийн дарамтад өртсөн гэх судалгааны дүн гарсан байна.
  • Дүрэм журмаа хэрэгжүүлээд, хүний хувийн нууцыг хангаад, зөрчлийг хохирогчийн талд шийдэж чадахгүй байгаа нь эргээд хохирогч давхар эрсдэлт өртөх учраас хандахгүй байна гэж харагдаж байгаа.  

Эхлээд Монголоос өөр газар очиж хохирдог эсвэл Монгол улсаар дамжиж явдаг байсан бол одоо Монгол улсад хүний наймаа зохион байгуулдаг дүр зураг гарч ирж байгаа.

Хүчирхийллийг таслан зогсоохгүй бол энэ нь явсаар хүн наймаа болдог.Манай Монгол улсад Эрүүгийн хуультай зэрэгцээ Хүний худалдаалахтай тэмцэх тухай хууль гэж бий.

Энэ бүхний цаана төр хөндлөнгөөс оролцох, төр зайлшгүй ямар нэг арга хэмжээ авах нь зөв байна гэж харагдаж байгаа.

  • НҮБ-ийн хүүхдийн сангийн хийсэн судалгаагаар эцэг эхийн цахим хамгаалал, цахим орчны хүүхэд хамгааллын тухай төрийн албан хаагчдын эцэг эхийн мэдлэг, мэдээлэл их сул өрөөсгөл байна гэж харагдаж байгаа.  
  • Олон улсын шилжих хөдөлгөөний байгууллагын хийсэн судалгаагаар манай улсад хүний наймааны хохирогч нар байна. Үүний талаар төрийн албан хаагчид мэдлэг, туршлага байхгүй байгаа учраас сүүлийн жилүүдэд 1000 орчин албан хаагчдыг сургаж танин мэдэхүйн ойлголт авсны дараа тухайн хүмүүсийн хандлагад эерэг өөрчлөлт гарч байна.

Хүний эрхийн судлаачаар ажилладаг мэргэжилтэн, олон улсын судлаачид та бүхэн олон улсын гэрээтэйгээ нийцэж ажиллаач, олон улсын гэрээ бол дэлхий дахинд тогтсон жишиг учир хүний эрхийн талаар ажилд үүнийгээ удирдлага болговол оновчтой гэж тайлбарладаг. Тэрийх нь дагуу шийдвэр гаргах, бодлого боловсруулах нь чухал.

  • Та хаана ч ажиллаж байсан, ямар ч салбар байсан хэн нэгнийг дээрэлхэх, дарамтлах, хүчирхийлэх нь танай салбарын нэр хүнд, таны нэр хүндийг унагаахаас гадна таны эрхэлж байгаа бизнес, үйл ажиллагааг үргэлжлүүлэх боломжгүй болно.

Б.ОЮУНГЭРЭЛ: НЭГ УДАА ШУУГИАД МАРТДАГ БИШ ХУУЛИЙН ОРЧНЫГ ЗӨВ БОЛГОХ ЁСТОЙ

Монголын эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Б.Оюунгэрэл 

Ажлын байрны бэлгийн дарамтын талаар олон нийтэд гаргаж ирсэн хэвлэл мэдээллийн байгууллага, шүгэл үлээгчиддээ баярлалаа.

  • Хохирогчийн хувьд нэр төр, эрүүл мэнд, амь нас маш олон асуудлыг ярьдаг тул энэ бол маш амаргүй асуудлыг олон нийтэд гаргаж ирсэн нь нэг талаасаа нийгмийн анхаарлыг хандуулж, гэмт хэрэг гэж тооцоход томоохон шүгэл үлээгч болсон гэж үзэж байгаа.
  • Хэвлэл мэдээллийн байгууллагаар Монголын эмэгтэйчүүдийн холбоо энэ асуудал яагаад дуугарахгүй байна, ер нь юу хийж байгаа вэ гэж маш хүчтэй яригдсан. Хэрвээ санаж байвал бид 2019 оны 10-р сарын 11-ны өдөр УИХ гишүүдийн ширээ нь дээр бүжин туулай  тавиад, 3 цаас оруулсан байдаг. Энэ цаасан дээр жендерт суурилсан хүчирхийлэл тэр дундаа охид, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж байгаа бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой эрүүгийн хуулийн 12-р зүйл буюу бэлгийн халдашгүй байдал гэдэг асуудал дээр МЭХ-с Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах таван санал хүргүүлж байсан. Энэ таван саналын нэг нь эрүүгийн хуулийн 12.4-р хэсэгт заасан ажлын байрны бэлгийн дарамттай холбоотой заалтыг хассан байсныг буцааж оруулах санал байсан.

Бид бол шүгэл үлээсэн, хийгээд явж байгаа.

Ийм асуудал дээр нэг удаа шуугиад хөөсрөөд мартдаг биш, илүү бодлогын шинжтэй, хандлагыг өөрчлөх, хууль эрх зүйн орчныг зөв зүйтэй болгох асуудал дээр байнгын ярьж, оролцож, анхаарал хандуулж байх ёстой. Тэр утгаараа бид ажиллаад явж байгаа, цаашдаа ч ажиллана.

  • Сая асуудал гарсны дараа бид УИХ гишүүдэд шаардлага хүргүүлсэн. Нийт 4 шаардлага хүргүүлсэн байдгийн нэг нь эрүүгийн хуулийн 12-р зүйл ажлын байрны бэлгийн дарамтыг энэ бол зөрчил биш гэмт хэрэг.

Бид зөрчил, гэмт хэрэг гэдэг хоёр зүйлийг ялгах хэрэгтэй.

  • Энэ нэр бүхий УИХ гишүүнтэй холбоотой цахимаар явж байгаа мэдээллийг харж байхад энэ зөвхөн ажлын байрны бэлгийн дарамт биш хүчингийн гэмт хэрэгтэй холбоотой, маш хүнд ноцтой гэмт хэргийн асуудлууд яригдаж эхэлж байгаа.
  • Энд маш олон эмэгтэйчүүдийн нэр төр, маш олон хохирогчтой холбоотой мэдээлэл гарч байгаа нь энэ асуудлыг хууль тогтоогчид, бодлого боловсруулагчид анхааралдаа авах ёстой гэж бид үзэж байгаа.

Дахиад ярихад хүний амь нас, гэр бүл, эрүүл мэнд, нэр төр гэх мэт маш олон асуудал холбогдож байгаа. Энд холбогдсон олон зуун мянган эмэгтэйчүүдийн асуудал яригдаж байсан. Өчигдрөөс өөрсдөө ярилцлага өгөөд эхэлсэн байсан. Тиймээс үүнтэй холбоотой асуудлыг анхаарах ёстой гэж МЭХ үзэж байгаа.

  • Улс төрчид мөн парламентийн гишүүний ёс зүйн энэ асуудал яригдаж байхад УИХ гишүүд чимээгүй байж болохгүй байх.

Бид нийгмийн сүлжээгээр охид эмэгтэйчүүд, хүүхдийн хүчирхийллийн эсрэг гэхээр зөвхөн эмэгтэй гишүүд рүү хандаж ярьдаг. Энд эрх зүйн хувьд адилхан 76 гишүүн үүрэг хүлээгээд орж ирсэн байна. Гэтэл бид 13 эмэгтэй гишүүд хаачив гэдэг хандлагаа өөрчлөх ёстой.

  • Шахаж байвал 76 бүх гишүүн, үүний өмнө хариуцлага хүлээсэн яам, тамгын газар, Жендерийн үндэсний хороо, Хүний эрхийн үндэсний комисс гэх мэт маш олон эрх зүйн үүрэг хүлээсэн байгууллага байгаа. Тэд хаана байна вэ? Тэд яагаад дуугарахгүй байна вэ? Энэ асуудал дээр дуугарах ёстой гэж бодож байна.

Хүргүүлсэн саналын нэг зүйлийг тодруулж хэлье.

1.    Нэгдүгээрт, мэдээж ажлын байрны бэлгийн дарамт энэ бол зөрчил биш гэмт хэрэг юм. Тиймээс үүнийг Эрүүгийн хуульд оруулж өгөөч гэдэг санал. Хоёрт, нь төрийн албаны тухай хуулийн 39.1.4 эндээс хэн сугарч үлдээд байна гэхээр төрийн захиргааны болон төрийн тусгай албан хаагчид хамаарах хууль зүйн зохицуулалт,  харин улс төрийн болон үйлчилгээний албан хаагч хэрвээ энэ гэмт хэрэг үйлдвэл энэ нь зохицуулагдахгүйгээр үлдчихээд байгаа. Тэгэхээр төрийн албаны тухай хуулийн 39.1.4-т улс төрийн албан хаагч гэж оруулж өгөх, мөн хөдөлмөрийн хуульд оруулж өгөх гэх мэт маш олон зохицуулалт байгаа. Төрийн байгууллагууд хуулиа сурталчлах хэрэгтэй.

2.    Хоёрдугаарт төрийн байгууллага манлайлал болж энэ ажлын байрны дарамт гэж юу юм гэдэг сургалт, лекц урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх ажлыг маш сайн зохион байгуулах ёстой.

МЭХ тогтмол энэ жендерт суурилсан хүчирхийлэл үүнтэй холбоотой сургалт, лекцийг өөрийн түвшинд зохион байгуулж хийдэг. Төр өөрөө гаргаж баталсан хуулиудаа иргэддээ ямар байдлаар хүргэж байна вэ, үнэхээр энэ хууль эрх зүйн орчноо иргэд мэдэж байна уу? Мэдэхгүй байгаа учраас хаана хандах, өөрийгөө яаж хамгаалахаа ойлгохгүй байгаа учраас хэнээр хамгаалуулах вэ гэдгээ хүртэл мэдэхгүй байна.

Хүний эрхийн мэдлэг ойлголтыг түгээн дэлгэрүүлэх ажлыг маш эрчимтэй зохион байгуулах хэрэгтэй.

  • Эрхээ мэдэхгүй байгаа учраас эрхээ зөрчүүлээд байна. Тиймээс хүний эрхийн мэдлэг ойлголт, түүнийг түгээн дэлгэрүүлэх ажлыг хийх хэрэгтэй.

Ерөнхийдөө олон улсын жишиг маш олон гэмт хэрэгтэй тэмцэж байгаа арга хэрэгсэл 80-90% нь урьдчилан сэргийлэх ажлууд байдаг.

  • Бид гэмт хэрэгтэй тэмцмээр, аливаа хүчирхийллээс хол, ялгаварлан гадуурхалтаас ангид баймаар байгаа бол урьдчилсан сэргийлэх ажлыг маш сайн зохион байгуулаач. Иргэний нийгмийн байгууллагуудтайгаа хамтарч ажиллаач гэдэг хүсэлт байна.

Х.МӨНХЗУЛ: ХЭҮК-Т 2020 ОНД ТАВАН ГОМДОЛ ИРСЭН

Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Х.Мөнхзул

ХЭҮК-т ажлын байрны бэлгийн дарамтын талаар 2021 онд хоёр, 2020 онд долоо нийт 9 гомдол ирсэн. 

ХЭҮК-т ирж байгаа өргөдөл гомдол яагаад ийм бага байгаа шалтгаан олон байдаг.

1.    Нэгдүгээрт хүмүүс энэ ажлын байрны бэлгийн дарамтын талаар ойлголт мэдлэг хангалтгүй байгаа. Хаана хандахаа мэдэхгүй, эрх зүйн орчин маань төдийлөн хохирогчид ээлтэй биш байна. Хохирогчийн нууцлалыг хадгалах, хохирогчийг буруутгах гэх мэт маш олон шалтгаан байна. ХЭҮК энэ өргөдөл гомдол хүлээж аваад шалгах ажиллагаа явуулж, холбогдох байгууллага дээр нь очиж хяналт шалгалт хийдэг. Хяналт шалгалтын хүрээнд санал асуулга, тайлбар авч, ганцаарчлан болон бүлгийн ярилцлага аваад, өөр нотлох баримт цуцлуулаад шалгах ажиллагаа явуулна.

2.    Хоёрдугаарт жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд байгууллага бүр хөдөлмөрийн дотоод журамд ажлын байрны бэлгийн дарамтыг хориглосон байх ёстой. Мөн ажлын байр дээр бэлгийн дарамтын талаар сургалт тогтмол явуулах ёстой.

2020 онд ирсэн гомдлыг шийдвэрлэж ХЭҮК-гишүүний шаардлага хүргүүлсэн байгаа.

Хуулиар бол ХЭҮК гомдол шалгах хугацаа 30 хоног байдаг. Бид аль болох түргэн шуурхай шийдвэрлэхийг зорьдог байгаа.

  • Мэдээж хоёр хүний асуудал тул нотлох баримт олоход хэцүү. Манай Монголын эрх зүйн орчин нотлох баримт шаардаад байдаг бусад цагдаагийн байгууллага гэх мэт илүүтэй нотлох баримт шаарддаг. 
  • ХЭҮК бидний зүгээс хохирогчоос нотлох баримт шаарддаг энэ тогтолцоог өөрчлөх, хүчирхийлэл үйлдэгч өөрөө гэмт хэрэг үйлдээгүй гэдгээ нотлох баримт бүрдүүлж өгөх. Энэ эрх зүйн зохицуулалтыг хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгад ажлын байрны бэлгийн дарамтын нотолгоо бүрдүүлэх  асуудлыг тусгаж өгсөн байгаа.

MeToo хөдөлгөөн эхэлснээс хойш гомдол ирээгүй байгаа.

  • Зөрчлийн хуулиараа ажлын байрны бэлгийн дарамтыг цагдаагийн байгууллага шалгадаг. Хэрвээ цагдаагийн байгууллага шалгачихсан бол ХЭҮК өргөдөл гомдол хүлээж авах боломжтой байгаа.

 

 

 

0 сэтгэгдэл


Одоогоор сэтгэгдэл алга байна