Ерөнхий сайд У.Хүрэлсүх ХУУЛЬ зөрчсөн үү?
urug.mnСэтгүүлч: Urug.mn
УЛС ТӨР 11 сар, 2 долоо хоног өмнө

urug.mn

urug.mn image

   Улаанбаатар хотод зам ашигласны төлбөрийг нэмэх тогтоолыг НИТХ гаргасан. Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ шийдвэрээ “эргэж хар” хэмээн НИТХ-д үүрэгдсэн юм. Ингэснээр өчигдөр буюу 2019.12.16-ны НИТХ-ын төлөөлөгчдийн 79.10 хувийн дэмжлэгээр дээрх тогтоолыг цуцалж, машины татварыг нэмэхээ болилоо. Өөрөөр хэлбэл нэгэнт гаргасан тогтоолоо Ерөнхий сайдад “загнуулсаныхаа” дараа солилоо гэсэн үг.  Машины татвар нэмэх нь зөв эсвэл буруу тухай энд бичээгүй. Харин иргэдээс сонгогдсон төлөөлөгчдийн шийдвэрийг ЕРӨНХИЙ САЙД өөрчлөхөд нөлөөлсөн нь хуулиас давсан үйлдэл үү? Эсвэл хууль ёсных уу? Дарга ирж загнасны дараа шийдвэрээсээ эргэж буцах юм бол НИТХ гэж байгаагийн хэрэг байгаа юу?

Энэ талаар эрх зүйч Б.Мягмардоржоос  тодрууллаа.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь нутгийн өөрөө удирдах байгууллага болох бөгөөд үүнийг Үндсэн хуулийн 59 дугаар зүйлийн 59.2-т тодорхойлсон байдаг. Мөн Үндсэн хуулийн 62.1-т зааснаар нутгийн өөрөө удирдах байгууллага ямар асуудлал шийдвэрлэхийг тодорхойлоод өгчихсөн.

Энд зааснаар “Нутгийн өөрөө удирдах байгууллага тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны нутаг дэвсгэрийн хэмжээний эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие дааж шийдвэрлэхийн хамт улс, дээд шатны нэгжийн чанартай асуудлыг шийдвэрлэхэд хүн амыг зохион байгуулж оролцуулна.”  гэсэн байна. Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал энд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлж, Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль (МУЗЗНДНТУтХ) – д зааснаар шийдвэр гаргажээ. Үүнд: тухайлбал тус хуулийн 18, 19-р зүйлүүд хамаарна.

Харин Ерөнхий сайд тэдний шийдвэрт “нөлөөлөх” эрхтэй эсэх нь дараагийн асуудал болж байна. Дээд шатны байгууллагаас тухайн нутгийн өөрөө удирдах байгууллагын бүрэн эрхэд хамаарах асуудлаар шийдвэр гаргаж үл болох тухай мөн Үндсэн хуулинд заасан байдаг (62 дугаар зүйлийн 2 дахь хэсэг). Үүнийг Ханнс-Зайдел сангийн Монгол дахь төлөөлөгчийн газар болон Эрх зүйн боловсрол академиас гаргасан Үндсэн хуулийн тайлбарт нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээнд хамаарах, тус байгууллагын шийдвэрлэх асуудлаар бусад субьект шийдвэр гаргахыг хязгаарлаж өгсөн гэж тайлбарласан байдаг.

Нэг талаас, Ерөнхий сайд шийдвэр гаргаагүй бөгөөд тус шийдвэрийг хууль зүйн бичиг баримт болгон гаргаж буй эцсийн субьект нь НИТХ гэж тайлбарлаж болох юм. Гэтэл нөгөө талаас, Ерөнхий сайдын “үүрэг” өгсөн гэх амаар гаргасан шийдвэрийн улмаас НИТХ тус шийдвэрээ дахин хэлэлцсэн бөгөөд, шийдвэрийн төрөл нь аман болон бичгэн гэж байх тул Ерөнхий сайдыг өөрийн эрх хэмжээнд үл хамаарах асуудлаар Нийслэл хотын нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээнд хамаарах асуудал нөлөөлсөн гэж үзэж болохоор байна.

1 сэтгэгдэл


comment image

Зочин - 2019-12-17

Ene zasgiin ued yor ni huuli deedleh zarchim uneheer hayagdaj baina doo.

202.55.188.81